Онолын материал

МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙ
/Д.Жаргал/
 Өнөөдөр сонин
2010.06.03
Улс үндэстэн хөгжлийн тодорхой түвшинд хүрэх үед нийгмийн харилцааны хэв хэмжээнд нь чанарын өөрчлөлт гардаг бололтой. Улс орон нь эдийн засгийн хөгжилдөө тооны үзүүлэлтээр өндөр амжилтанд хүрсэн ч энэхүү чанарын өөрчлөлт гараагүй бол бас л учир дутагдалтай гэсэн үг. Бид тэр өөрчлөлтийн цэгийг аль нэг үндэстний онцлог, түүх соёлтой холбон тайлбарладаг ч хөгжсөн соёл иргэншилтэй оронд хүмүүсийн харилцааг нь үл үзэгдэх гар удирдан зохицуулж, илбэн дагуулдаг гэмээр.
Энэхүү үл үзэгдэх боловч хамгийн шидтэй гар бол ёс зүйн жаяг. Хөгжсөн нийгэмд хүмүүсийн хоорондох харилцааг тодорхой хуулиар зохицуулдаг ч бүх харилцааг бүхэлд нь хууль гаргаж зохицуулах боломжгүй. Хүмүүсийн харилцааны үндэс суурийг тухайн үндэстний түүх, зан заншил, уламжлал, шашин, шүтлэг, эсвэл хэн нэг хүн, дарангуйлагч анги удирдан чиглүүлж, хамтран томсоор тэр улс гүрний ёс зүйн жаягийг бүрдүүлдэг. АНУ-ын өргөн уудам нутгийн хаана ч явсан, тэдний хийж бүтээсэн хурдны зам, гүүр, хот суурин, барьсан барилга байгууламж, гаргасан дүрэм журам, нийтийн үйлчилгээний газруудын зохион байгуулалт гэх мэтийг бүгдийг үнэхээр хүний төлөө, чин сэтгэлээсээ хийж бүтээсэн нь мэдрэгддэг. Бүх объектийн хэмжээ нь ч том, чанар нь ч гайхамшиг.
Мэдээж хүн бол машин биш учир алдаа гардаг. Гэхдээ аль ч алдааг засаж, дахин гаргахгүй нөхцөлийг бүрдүүлж чадсан энэ орныг дэлхийн бусад улс орнууд анхааралтай харж, судлан, үлгэр дуурайл болгодог. Арваад жилийн өмнө Миннесота мужид нэг гүүр нурахад тэрхүү нуралтын гол шалтгаан болсон металл хийцийг ашиглан барьсан бусад бүх гүүр, байгууламжийг тогтоож, маш нарийн шалгаж, эд хэсгээр нь сольж байсан. Монголд барьсан зам, байшингуудыг хараад харин өөр бодол төрдөг. Зарим барилгыг угаасаа бариагүй нь ч дээр байхаар. Тэгсэн хэрнээ өгсөн нэрийг нь сонсохоор ичмээр. Хүүхдийн тоглоомын талбай хулгайлж хоёр давхар амбаар барьчихаад түүнийгээ ямар нэг Плаза гээд нэрлэчихнэ. Хотын удирдлага байгаа ганц паркийнхаа газрыг хуйвалдаж бусдад өгчихөөд шинэ парк барих хандив нэхнэ.
Төрийн түшээд үлдсэн ганц цэцэрлэгтээ 18 давхар ордноо барих гэж байна. Барьж бүтээж байгаа нь ч, түүнийг шалгаж хянаж буй нь бүгдээрээ гурилдаж, хариуцлагагүйн хөшөө дурсгал болох барилга босгочихоод, дарга нар нь очиж, цагаан бээлий өмсөж байгаад сүртэй гэгч нь нээнэ. Жил хүрэлгүй нөгөө объект нь эвдэрч, өнгө зүсээ алдан, дахиад засвар хийх болдог. Тухайн мэргэжлийн ёс зүйн жаяг л хүн бүрийг хийж байгаа бүх зүйлээ, түүний дотор ялангуяа хүний аюулгүй байдал, эрүүл мэндэд хор хохирол үзүүлж болохуйц бүх үйлдэлдээ өөрийнхөө болон бусдын өмнө хариуцлага бүрэн хүлээдэг болгодог. Жишээ нь АНУ-д эмч болохын тулд юуны өмнө их сургуулиа төгсөнө. Дараа нь хүн эмчлэх тусгай эрх авах дадлагатай сургалтад хоёр жил сурна. Энэ бүхнийг үндэслэн тухайн муж улсын захиргаа эмчлэх зөвшөөрлийг тодорхой хугацаанд олгоно.
Эмч бүр Америкийн эрүүл мэндийн холбооны (AMA) гишүүн болдог. Хэрэв ёс зүйн жаягийг зөрчсөн, эмч хүний нэр төрийг унагасан үйлдэл хийсэн бол энэ холбоо эмчийн эрхийг түдгэлзүүлэх саналаа тухайн муж улсын засаг захиргаанд бичгээр тавьж, цуцлуулна. Мэргэжлийн ёс зүй гэдэгт өөрийн үйлчлүүлэгч бүрийг халамжлахын төлөө байж болох хамгийн нарийн дэг жаягийг даган мөрдөхийг хэлдэг бөгөөд жишээ нь эмч хүн эм тариаг борлуулах сурталчилгаа шууд ба шууд бусаар хийх, гарч болох сөрөг үр дагаврыг хэлэхгүй байх, хувь хүний мэдээллийг задлах, мөн өөр эмчийн ёс зүйн алдаа гаргасныг мэдсэн боловч дуугүй өнгөрөхийг ёсзүйн жаяг зөрчсөн гэж үзээд холбогдох арга хэмжээг авдаг. Үүнтэй адилхан шаардлага, журмыг хуульч нарт тогтоосон байдаг.
Бүр тодорхой хэлбэл журмаа хуульчид өөрсдөө тогтоожээ. Хувь хүний эрх нь эрүүл мэндтэй адилхан учир Америкийн хуульчдын холбоо (ABA) хуульч хүний хувьд онц чухал, өргөн эрх мэдэлтэй байгууллага байдаг. Сэтгүүлч хүн ч бас өөрийн ёс зүйн жаягтай. Бүх мэргэжлийн холбоодын үүрэг бол тухай салбарт ёс зүйн жаягийг тогтоож чанд мөрдүүлэх явдал бөгөөд тухайн салбарын бүх мэргэжилтнүүдийн ажиллах, амьдрах үндэс суурийг найдвартай хамгаалдаг арга хэрэгсэл нь тэр жаяг нь ажгуу. Мэргэжлийн ёс зүйн жаяг хүн бүрийн тархинд бүр багаас нь бий болдог.
Америкийн бүх шатны сургуулиудад шалгалтын үеэр нэг хүүхэд нөгөө хүүхдээсээ будаа идэх, ном, тэмдэглэл нууцаар үзэх, эсвэл өөр хүний ажлыг нэрийг нь хэлэхгүй хуулсан бол хулгай хийж, хуурч байгаатай адилтган үзэж сургуулиас нь хөөх хүртэл шийтгэдэг. Харин манайд болон Орост түүнийг бие биедээ туслах ёстой үүрэг мэтээр ойлгодог. Эндээс ёс зүйн ойлголтын зөрүү эхэлдэг байж магадгүй. Аль ч салбарт мэргэжлийн ёс зүйн жаяг бол тухайн орны нийгэм, эдийн засгийн хөгжилд чанарын шилжилт хийх үндсэн нөхцөл болдгийг монголчууд бид тооцох цаг болжээ. Та бид нийгмийн хөгжлийнхөө өнөөгийн асуудлуудыг шийдэхийн хамт, мэргэжлийн аль ч салбарт төр засгийн оролцоог багасгаж, нийгмийн гишүүдийн оролцоог ихэсгэж болох бүх арга замыг хайж олох шаардлагатай байна.
Чикаго-Денвер-Улаанбаатар
/http://djargal.blogmn.net/entry.php?w=djargal&e_id=33113&nojavascript=yes/


МӨНХ ТЭНГЭРИЙН ФИЛОСОФИ-ЁС ЗҮЙ, НИЙГЭМ- УЛС ТӨРИЙН ҮЗЭЛ
Зохиогч: Доктор, Профессор Г.Гэрэлбаатар
XIII зууны эхэнд Монголчууд ертөнцийг хоёр эхлэлтэй гэж үзэж байсныг философид дуализм хэмээн нэрлэдэг. Тухайлбал: Монголчуудын ойлгож байснаар эр үүтгэл хэмээх эцэг тэнгэр бол ухамсарын шинжтэй, эм үүтгэл хэмээх эх газар бол матерын төлөвтэй ажээ. Монголчууд хүн нас барахыг өөд боллоо гэж хэлдэг, Чингис хааныг МНТ-д “тэнгэрт халив” гэсэн байдаг. Энэ бол Монгол хүний ухамсар, оюун ухаан, сүнс тэнгэрээс ирж түүнрүүгээ буцдаг гэсэн үзэлийг баримтжуулж байгаа жишээ мөн. Мэдээж хүний махан бие бол газраас бүтэж түүндээ буцан шингэдэг билээ. Тийм ч учраас “үржилт эх газраа үхэж хэвтэх бие минь” гэсэн байдаг. Харин Чингис хааны философийн талаар хийсэн хамгийн том нээлт бол мөнх тэнгэрийг ухаарсанд оршиж байгаа юм. Энэ нь Монголыг нэгтгэх, дэлхийг байлдан дагуулах түүхэн үйл явдалтай шууд холбоотой байна. Дэлхий дахинийг нэгтгэн захирсан Чингис хааны төр эрх зүйн философийн үндэс бол мөнх тэнгэрийн монотеист номлол cypгаал болох юм. Өөрөөр хэлбэл тухайн үеээс эхлэн Монголчууд философийн монотеист чиглэлийг баримтлан хөгжүүлж ирсэн нь тодорхой байна. Мөнх тэнгэр бол матери ухамсар гэж хуваагдахгүй, нэгдсэн, туйлын, цорын ганц бүхний эхлэл ажуу.
Монголчууд бол дээдийн дээд хүмүүнлэг энэрэнгүй үндэстэн билээ. Энэ хүмүүнлэг энэрэнгүй үзэл нь Чингис хааны их засаг хуулинд тусгалаа олжээ. Монголчууд хэзээ ч бусадыг зэрлэг хэрцгийгээр тамлан зовоож, эрэмдэг зэрэмдэг, тахир дутуу болгох, тоглоом шоглоом хийж алж талах бусармаг үйлдлийг хийж байгаагүй. Бусадыг хайрлах, энэрэх. өршөөж уучлах, дэмжиж тэтгэх, өөд нь татах зэрэг шудрага зарчмыг баримталж байлаа. Тухайн үеийн сурвалж зохиолыг уншиж судалж үзэхэд Монгол хүн дээрэм тонуул, худал хулгай, садар самуун, зүй бус аливаа үйлдэл хийсэн гэх тэмдэглэл огт харагддаггүй бөгөөд эрдэмтэн судлаачид Их Монгол улс болон түүний эзэнт гүрний үед нийгмийн эмх журам урд өмнө байгаагүй сайн байсан тухай өгүүлдэг. Үнэн хэрэг, мөн чанартаа XIII зуунд дэлхий дахиныг өдөр гэрэлтэх наран, шөнө туяарах саран мэт соён гэгээрүүлж удирдан жолоодож байсан эрхэм дээд ёс зүйн үндэс нь мөнх тэнгэр байсан юм. Аливаа төрийг тогтуун барьж ард иргэдээ гар газар, хөл хөсөр жаргуулахад төрөөс баримтлах ёс зүйн номлол сургааль чухал үүрэгтэй ажээ. Энэ үүрэгийг Монголчуудын хувьд Мөнх тэнгэрийн шашны ёс зүй нэр төртэй, амжилттай гүйцэтгэж ирсэн амой.
Мөнх тэнгэрийн ёс зүйд мөнх тэнгэр оршиж байгаа учраас хүн заавал сайн байх ёстой гэж үзнэ. Тэр тусамаа хүний сэтгэлийн сайныг чухалчилна. Хэрвээ муу сэтгэл гаргавал тэнгэрт үл таалагдана. Сэттэлийг сайн сэтгэл, шударга сэтгэл, нэгэн үзүүрт сэтгэл хэмээн нарийвчлан хувааж үзнэ. Ёс зүйн дадал олох үндсэн арга бол хатуужихуй ажээ.
Мөн энд Чингис хааны байлдан дагуулалын ёс зүйн үндэслэлийг авч үзвэл гаж бурууг гэсгээн цээрлүүлж дэлхий дахинд шудрага ёсыг тогтоохд чиглэгдэж байв.
Ерөнхийд нь дүгнэж үзвэл үйлийн зорилгыг эрхэмлэсэн хүний сэтгэл зүйд гүнзгий орсон мөнх тэнгэрийн таалалын ёс зүй болой.
XIII зуунд Монголчууд:
“Хоёр нар ургаваас худагын ус хатъю,
Хоёр хаан сууваас хамаг улсаа баръю”,
“Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тулд
Наран саран хоёр байдаг,
Харин газар дээр хоёр хаан
Яаж байж болох бэ” хэмээн үзэж байснаас Монголчууд тухайн үед нэгдсэн төр, нэгэн удирдлагыг хүсэмжлэн зорьж байсныг ойлгож болно. Ийнхүү түүхэн нөхцөл байдал, нийгмийн захиалга, зайлашгүй шаардлагаас урган гарч Мөнх тэнгэрт тулгуурласан нийгэм улс төрийн номлол сургаалийг Чингис хаан боловсруулсан бөлгөө.
Мөнх тэнгэр бол цорын ганц эзэн тэнгэр, Чингис хаан бол мөнх тэнгэрийн хүчийг олсон тэнгэрлэг хөвгүүн ажээ. Ийм учраас ард иргэд Чингис хааны удирдлагыг хүлээн зөвшөөрөхөөс өөр замгүй, ондоо сонголт үл оршимой. Ийнхүү Чингис хааны удирдлага нь жам ёсны эрх болж ард түмэнд хүрнэ.
Чингис хааныг хаан сууринд гарсаны дараа түшмэд нь түүнийг хамаг бүгдийн хаан боллоо гэж хэлэхэд “Миний дээр малгай минь байна” гэж өгүүлээд, малгайгаа авч тавиад мөнх тэнгэрт мөргөсөн гэдэг.
Чингис хаан
 “Хүний үг худал буй
Хүрсэн газар үнэн буй
Дөхөм газар хол буй
Төр мэдэх хүн үгүй буй” гэх Гоо сэцэний хариуд
“Хаан хүний төр
Харанхуйд үл төөрөгдъю
Ханьдаа үл эндэгдъю
Ганц сэтгэлээр яв
Хэний зүг хэлбэрэхүйгээ хатуужигтун” гээд
“Мөнх тэнгэрт залбирч түмэн иргэнийг оруулан сур” гэж Чингис хаан сургасан байлаа.
/http://www.mixx.mn/story/v/4886/
Аристотель түүний философи улс төр нийгэм ёс зүйн тухай асуудал
Г.Билгүүн
Оршил
Нэгэн суут эрдэмтэн өрнөдийн философи гэдэг чинь Грекийн философи л гэсэн үг гэж хэлсэн нь хатуу боловч үнэн үг юм. Үнэхээр Грекийн философи бол тэр чигээрэй хүний амьдрах ухаан хийгээд жам ертөнцийн хууль, шинжлэх ухааны ололтыг бий болгосон байдаг. Философич гэхээр яах аргагүй Агуу Сократ, Платоныг хүн болгон нэрийг нь мэддэг. Тиймдээ энэ эрдэмтэд бол олон асуудлыг энэ шинжлэх ухаанд оруулж ирсэн суутнууд юм. Харин агуу хүмүүсийн үзэл бодол дээр суурьлиж гарж ирсэн агуу хүн бол Аристотель юм. Энэ бүтээлд түүний улс төрийн үзэл, хүний ёс зүйн талаар үзэх үзэлийг судлах болно. Аристотель бол эртний үеийн суут гүн ухаантан, эрдэмтэн байсан юм. Тэрээр формаль логикийи сургаалийг боловсруулж гүн ухааны бараг бүх салбарыг баяжүулж шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан билээ. Түүний олон үзэл санаа он цагийн уртад хуучирсан тал бий. Гэхдээ түүний шинжлэх ухаанд хандаж байсан хандлага нь ач холбогдлоо алдаагүй байна. Хүний амьдрал, нийгмийн үйл ажиллагааны ямар ч асуудап шинжлэх ухааны судалгааны обьект байж болно дэлхий ертөнц санамсаргүй тохиолдол, олон ааш араншинтай бурхны далдын хүчний бүтээгдэхүүн биш чухамдаа зүй зохистой хуулиудад захирагддаг, байгаль ертөнцийн үзэгдэл бүрийн мөн манарыг хүн эрэмбэ дараатай танин мэдэх ёстой, бид аливаа дүгнэлт хийхдээ туршилтын ажиглалт төдийгүй учир шалтгааны баталгааг үндэс болговол зохино гэсэн Аристотелийн үзэл бодол түрүүчийн үеийн ягшмал үзэл баримтлалыг таягдаи хаяж өрнөдийн соёл иргэншлийи хөгжилд том алхам болсон билээ
АРИСТОТЕЛЬ, МЭӨ 384- 322
Аристотель (Aristotle) бол эртний үеийн суут гүн ухаантан, эрдэмтэн байсан юм. Тэрээр формаль логикийи сургаалийг боловсруулж гүн ухааны бараг бүх салбарыг баяжүулж шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан билээ. Түүний олон үзэл санаа он цагийн уртад хуучирсан тал бий. Гэхдээ түүний шинжлэх ухаанд хандаж байсан хандлага нь ач холбогдлоо алдаагүй байна. Хүний амьдрал, нийгмийн үйл ажиллагааны ямар ч асуудап шинжлэх ухааны судалгааны обьект байж болно дэлхий ертөнц санамсаргүй тохиолдол, олон ааш араншинтай бурхны далдын хүчний бүтээгдэхүүн биш чухамдаа зүй зохистой хуулиудад захирагддаг, байгаль ертөнцийн үзэгдэл бүрийн мөн чанарыг хүн эрэмбэ дараатай танин мэдэх ёстой, бид аливаа дүгнэлт хийхдээ туршилтын ажиглалт төдийгүй учир шалтгааны баталгааг үндэс болговол зохино гэсэн Аристотелийн үзэл бодол түрүүчийн үеийн ягшмал үзэл баримтлалыг таягдан хаяж өрнөдийн соёл иргэншлийи хөгжилд том алхам болсон билээ. Манай эриний өмнөх 384 онд Македон улсын Стагчра хотод нэртэй эмчийн гэр булд төрж 17 настайдаа Афин хот орж Платоний академид суралцжээ. Тэнд хорь гаруй жил амьдарч ажиллаж Платонийг өөд болсны дараа л орхин явжээ. Төрсөн эцгээсээ биологи, «практик шинжлэх ухаан»-ыг Платоноос гүн ухааны бясалгал хийх сонирхлыг өвлөн авсан ажээ. Манай эриний өмнөх 342 онд Аристотель эх нутаг Македонд буцан ирж хааныхаа, хожмоо түүхэнд Аугаа Александр нэрээр мөнхөрсөн 13 настай хүүгийи гэрийн багш болжээ. Александрийг хэдэн жил сургаж түүнийг хааны ширээнд заларсны дараа Афинд буцан ирж лицей сургууль нээж 12 жил ажиллажээ. Эдгээр жилүүдэд Александр байлдан дагуулалт хийж байхдаа багшаасаа зөвлөгөө авдаггүй байсан боловч судалгааны ажил хийх хөрөнгө мөнгөөр тасралтгүй хангаж байлаа. Энэ бол эрдэмтэн хүн судалгааны ажилдаа төрөөс ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг туслалцаа авч байсан анхны тохиолдол болсон юм. Дараагийн хэд хэдэн зуунд ч тийм явдал гараагүй юм. Аристотель өөрийн шавь Аугаа Александрын эзлэн түрэмгийлэх бодлогыг тууштай эсэргүүцэгч байсан юм. Тийм учраас Александр багшийнхаа ач хүүг урвалаа гэж цаазлахдаа золтой л багшийгаа мөн шийтгэчихээгүй юм. Манай эриний өмнөх 323 онд Александр өөд болсны дараа Афин хотод Македоний эсрэг бүлэглэл хүчээ авсны улмаас Аристотель аргагүйн эрхээр хотоос оргон зугтаж хэдэн сарын дараа 62 настайдаа ертөнцийн мөнх бүсыг үзүүлжээ. Аристотель зүйргүй ажилсаг хүн байжээ. Бидний өнөө үед түүний зохиосон 47 зохиол нь өвлөгдөн ирсэн ч нийтдээ 170 орчим ном туурвисан ажээ. Түүнээс гадна атаархам өргөн мэдлэгтэй хүн байжээ. Түүний бичсэн номүуд нь тухайи үеийнхээ шинжлэх ухааны нэвтэрхий толь байлаа. Одон орон, амьтан судлал, эс судлал, газар зүй, геологи, физик, анатоми, физиологи зэрэг эртний Грект мэддэг байсан шинжлэх ухааны бараг бүх салбарт бүтээлээ туурвижээ. Аристотель үнэхээр гарамгай гүн ухаантан байжээ. Бясалгалын гүн ухаанд ихээхэн хувь нэмэр оруулж ёс зүй, метафизик, сэтгэл зүй, эдийн засаг, улс төр, шашин судлал, гоо зүй, уран илтгэлийн онолын түхай том бүтээлүүд бичжээ. Тэрчилэн олон орны үндсэн хуулийг харьцуулан судалж байжээ, Түүнийг гүн ухааны логикийн салбарын үндсийг тавигч гэж зүй ёсоор хундэлдэг. Судалгааны ажилдаа ямагт эрүүл саруул ухааныг дээдэлж, түүний дэвшүүлсэн олон тодорхойлолт, категориуд шинжлэх ухааны олон салбарын хөгжлийн үндэс болжээ.
Өрнөдийн шинжлэх ухааны сэтгэлгээний хөгжилд Аристотелийн оруулсан хувь нэмэр хэмжээлшгүй их билээ. Эртний болон дундад зууны үед түүний зохиолуудыг латин, сири, араб, итали, франц, иврит, герман, англи хэл дээр орчуулжээ. Түүний зохиолууд лалын шашны гүн ухаанд мөн гүнзгий нөлөө үзүүлжээ. Арабын гүн ухаантнуудын шүтээн болох Аверроэс лалын шашны онол болон Аристотелийн гүн ухааныг нэгтгэн цогц сургаал бий болгохыг оролдож байсан бол дундад зууны үеийн еврейм алдарт сэтгэгч Маймонид мөн иудаизмийн шашинтай Аристотелийн гүн ухааныг нэгтгэхийг зорьж байлаа. Дундад зууны үед Аристотелийг хэт бишрэн шүтэснээс шинжлэх ухааны хөгжлийг хойш татсан явдал гарсан нь үнэн билээ.
Гэр бvл, тосгон, полис
Бусад бүх амьд амьтдын адил хүн ч гэсэн өөр хоорондоо нийлж амьдрах байгалийн жамтай, нийлж нэгдэж байж оршин тогтноно, өсөж үргэлжилнэ. Хүмүүс хоорондоо нийлж үүсгэсэн нэгдлүүдийн хамгийн эхний хэлбэр нь гэр бүл бөгөөд энэ нэгдэл хүний өдөр дутмын хэрэгцээ, шаардлагыг хангахад чиглэнэ. Гэр бүлүүд нийлж тосгон хэмээх, хүний өдөр тутмын хэрэгцээнээс давсан хэрэгцээ шаардлагуудыг хангаж чадах нэгдэл
vvсгэдэг. Нэгээс илvv тосгон нийлснээр нэгэн улс (полис) бий болно. Полис бол хүмүүсийн нэгдэн нийлэх явцын дээд шат, сvvлчийн бөгөөд төгс нэгдлийн хэлбэр юм. Дан ганц амьдрахын төлөө хvмvvс хоорондоо нийлэн, тэдний нэгдэл томорсоор байх үед тухайн нэгдэл дэх хүмүүсийн хэрэгцээ шаардлага бүрэн хангагдаагvй хэвээрээ л байна, харин томролт бүрэн гүйцэхэд энэ нэгдэл сайхан амьдралын төлөө оршин тогтох бөгөөд ийн өөрийн хэрэгцээг бvрэн хангах чадвартай байна. Хvмvvсийн нэгдэл бvрдэн гvйцэх нь байгалийн жам ёсны дагуу явдал, өсөн хөгжсөн анхны хэлбэртэйгээ ижил чанартай бvх полис байгалийн жамаар оршин байдаг. Ямар нэгэн юмны мөн чанарыг уг юм бvрэн хөгжиж гүйцсэн үед нь л тодорхойлж болох бөгөөд эцсийн, бvрэн гүйцсэн шатандаа юмс хамгийн төгс, сайн байдаг. Тэгвэл өөрийн хэрэгцээг бvрэн хангана гэдэг нь үүний төлөөх хөгжил нэгдлийн төгсгөл юм, ийм учир хамгийн сайн, хамгийн төгс цэг энэ байна. Нийлэн нэгдэлтийн дээд үзүүрт улс (полис) байх бөгөөд улс тэгэхээр хамгийн сайн сайхныг хүмүүст авчирна, иймээс улс нь байгалийн жам ёсны юм, учир нь байгаль vргэлж хамгийн сайн сайханд хvрэхийг зорьдог.
Х
vн нийгмийн амьтан болох тухай
Энэ б
vгдээс харахад полис нь байгалийн жам ёсны дагуу оршин байдаг зүйлүүдийн ангид багтах нь тодорхой ажээ, харин хүн бол байгалийн жамын дагуу энэхvv полист амьдрах учиртай амьтан. Зөгий ч юм уу бусад хамтран амьдрагч амьтдын бий болгосон нэгдлээс өндөр тvвшний нэгдэл болох нийгмийн байгууламжинд хvн яагаад амьдрах ёстой нь ойлгомжтой зvйл. Бvх амьтдын дотроос хvн л ганцаараа ярих чадвартай байх бөгөөд бидний үзэж байгаагаар байгаль ямарч юмыг дэмий хийдэггvй. Амьтад тааламжтай буюу тааламжгvй байдлаа илэрхийлэх, үүнийгээ бие биедээ мэдэгдэх дуу авиа гаргах л чадвартай байхад хvний хэл юу ашигтай болон юу ашиггүйг, ийн юу шударга болоод юу шударга бусыг мэдэгдэхэд хэрэглэгдэнэ. Бvх амьтдын дотроос хүн л сайн ба мууг, шударга ба шударга бусыг болон бусад зүйлсийг ялгаж харах, ойлгох чадвартай байдгаараа онцлог. Энэ бүх зүйлийг үзэх, ойлгох ерөнхий чиг шугамыг нэгдэл өгөх бөгөөд энэ нэгдэл гэр бvл болон полисыг бий болгодог.
Полис, х
vн хоёрын аль нь тэргvvнд тавигдах тухай
Байгалийн жамын дагуу полис нь х
vн болоод гэр бvлийн өмнө тавигдах учиртай. Yvний шалтгаан нь байгальд бvхэл бие тvvнийг бүрдүүлэгч хэсгүүдээс тэргүүнд тавигддагт байна. Хэрэв бvхэл бие устгагдвал түүний гар, хөл ч мөн үгүй болно, энэ vед тэдгээр тасархай хэсгүүдийг бvхэл биеийг бvрдvvлэлцэж байхад нь нэрлэдэг байсан адилхан нэрээр нэрлэж болох ч vvгээрээ тэс ондоо юмыг хэлэх болно. Бvх зүйлийн vндсэн дvр төрх, мөн чанар тэдний ажиллагаа болон чадвараас урган гардаг, эндээс харахад хэрэв ямар нэгэн юм байх ёстойгоороо байж, хийх ёстойгоо хийж чадахаа нэгэнт больсон бол тvvнийг бид урьдынхтайгаа хичнээн ижил нэртэй байсан ч яг адилхан юм хэвээрээ байна гэж хэлж болохгvй.
Полис бол бүхэл бие, харин хүн түүнийг бүрдүүлэгч хэсэг. Энэ б
vхэл биенээс салсан хvн өөрийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй. Нийгмийн нэгдлийн сайн сайхнаас хуваалцах чадвар үгүй хvн, эсвэл аль хэдийнээ өөрийнхээ хэрэгцээг хангачихсан тул хуваалцах хэрэг түүнд байхгүй хүн нийгмээс салж болох бөгөөд тэрбээр полисын нэг хэсэг биш, иймээс тэр буг, бурхан хоёрын нэг нь байж таарна. Иймийн учир хvн нийгмийн зvг тэмvvлэх мөнхийн эрмэлзэлтэй, харин хvний өөрийнх нь байгуулсан нийгмийн сайн сайхныг хvн л хамгийн тvрvvн эдэлдэг. Төгс хvн хамаг амьтдаас хамгийн дээд нь, харин хэрэв тэр хууль журам, шударга vнэнээс салбал тvvнээс муу муухай vгvй. Ёс суртахууны дэг жаяг, ариун журмын үйлийг гvйцэлдvvлэх хэрэгсэл жишээ нь: хэл хvнийг төрөхөд нь хамт заяадаг боловч үүнийг сөргүү хэрэгт мөн ашиглаж болно. Хэрэв хэн нэгэн ариун журамгvй бол тэр хамгийн бохир явдалт, балмад этгээд, ховдог шунахайн туйлын адаг. Шударга vнэн бол улс гэрийн салшгvй хэсэг, нийгмийн нэгдлийг цэгцлэн байгуулагч эд юм.
Аристотелийн улс төр болон ёс зүйн асуудал
Аристотелийн ёс зүйн тухай мэдэхийн тулд сүнсний онолыг нь бага зэрэг ярих ёстой. Тэр сүнсийг гурав хуваасан хуваалтыг Платоноос уламжилж авсан. Хооллодог, мэдэрдэг, оюун ухаант сүнсний тухай яригдаж байна. Эхнийх нь бүхий л амьд амьтанд хамаарах бөгөөд бидний мэдэхээр бүгдэд нь бодисын солилцоо байдаг.Мэдрэх чадвар амьтан, хүнд байх боловч ургамалд байдаггүй, харин оюун ухаан хүнд л байдаг. Ёс зүй нь зөвхөн оюун ухааны түвшинд л гарч ирнэ. Ургамал зөвхөн ургаж, амьтан зөвхөн амьтан шиг л амьдардаг. Сүнс өөрийн матержисан хэлбэр болох биед нэгдлийг өгдөг. Энэ нэгдэл үхлийн дараа тэсэж үлддэггүй гэхдээ оюун ухаан мөнх. Хүний амьдарлын зорилго юу вэ? Гэсэн асуулт тавигдсан үед ёс зүйн асуудал ургаж гардаг. Аристотель энэ асуултын хариуг ухаалаг сүнсний сайн сайхан байдал гэж үзсэн. Энэ нь түүний хувьд ариун гэгээний тухай мэдээ авсан, тасралтгүй хичээн оролдогч, идэвхитэй оюун ухааны үйл ажиллагаа бүхий амьдрал юм. Аристотелийн онолоор сайн үйл нь зорилгод хүргэх хэрэгсэл ажээ.
Ёс зүйн үүднээс ямагт сайн сайхан руу зорьж тэмүүлэн үйл ажиллагаа явуулна. Хүний үйл ажиллагаа, зорилго нь энэ бүх аз жаргал мөн хэмээн бүгдээрээ нэг зэрэг хүлээн зөвшөөрөх тийм эцсийн зорилго буюу эцсийн сайн сайханд захирагддаг. Хамгийн дээд аз жаргал гэдэг бол өөрийгөө бүхнээс онцгой идэвхтэй байдалд оруул:, өөрийгөө боловсруулна гэсэн үг юм. Хүний оюун ухаанд түүний эсрэг тал ямагт зөрчилдөж байдаг. Оюун ухаан нь хүнийг хэмжээнд нь байлгах, төв замд оруулах үүрэгтэй. Хэр тааруу байх гэдэг нь байгалийн зөн совинг оюун ухаанаараа давж гарна гэсэн үг. Хүний оюун санааны идэвх нь онолын үйл ажиллагаа байдаг учраас өөрийн биеийн үхэл мөхлийг давсан чинад бурханлаг, үхэшгүй мөнхийн хэмжүүрээр өөрийгөө хэмжиж онцгой аз жаргалд хүрнэ. Нэг хүний аз жаргал нь хот улсын аз жаргалыг илтгэнэ. Хувь хүн бол хот улсын модус юм. Хэрвээ хүн нийгмийн харилцаанд орохгүй гав ганцаар сэтгэл хангалуун байж чадаж байвал тэр эсвэл, адгуус эсвэл бурхан мөн.
Ёс суртахууны эрхэм чанар ба зан аашийн эрхэм чанар хоёрын холбоон дээр Аристотель эрхэм чанарын тухай онолоо гаргасан. Алинд нь ч дутуу дулимаг юм уу хэт их байх тохиолдол байж болох ба тийм тохиолдолд зохих төлөв байдал бий болохгүй. Эрхэм чанар нь эдгээр туйлын дунд байх ёстой. Ингэхэд гуйвшгүй эр зориг гэдэг бол хуумгай догшин чанар ч биш, илирч зугтаах явдал ч биш. Аристотель бүх сайн чанарыг өөртөө агуулсан, агуу сэтгэлтэй хүнийг дүрслэн гаргаж чадсан. Хүмүүсийн үйлддэг сайн муу, үйлийн тухайд Аристотель мэдэхгүйгээр эсвэл албан шахалтаар л хийгээгүй бол тэдгээр үйлдэл нь сайн дурын гэж үзсэн. Тэрээр ингэж Сократын үзлийг сөрөн хүн санаатай муу үйлдэл хийж болохыг зөвшөөрдөг. Үүний зэрэгцээ сонголтын ач холбогдол дүн шинжилгээ хийсэн ба хүн хэзээ ч санаатай нүгэл үйлддэггүй гэдэг онолын үе бол энэ асуудал гарч ирэхгүй.
Аристотелийн улс төрийн онолыг хэлэлцэж эхлэх үед биднийг хоёр зүйл гайхшруулдаг. Нэгд: улс төрд үндэслгэгээ нь телеологи шинжтэй байх шаардлагатай. Үүнийг Аристотель сайн мэдэж байсан.
Хоёр: бүх анхаарлыг зөвхөн хот-улсад төвлөрүүслэн.
Нийгмийн хүн хот улсын иргэн байхын тулд шударга ёсыг хэрэгжүүлдэг улс төрийн амьдрал, нийгмийн удирдлага хууль боловсруултанд оролцох ёстой. Төрийн хэрэгт оролцох цаг гаргахгүй хүн бол иргэн байж чадахгүй. Өөрөөсөө хүчтэй байгаа хүмүүст харъялагдаж байгаа хэн боловч уг чанараараа боол мөн. Бидний үзсэн телеологи хандлага энд эхнээсээ л хэрэглэгддэг. Аль нэг зорилгыг мөрдөхийн тулд нэгдлүүд бий болдог. Эдгээрээс хамгийн том бөгөөд хамгийн олон талтай нь улс гүрэн бөгөөд хамгийн том зорилгыг мөрдөх ёстой. Энэ бол мэдээж ёс зүйн сайн амьдрал бөгөөд түүнийг гэр аж ахуй эсвэл гэр бүл дээр түшиглэн жижиг бүлгүүдийг нийлүүлснээр үүсдэг хот-улс мэтийн тодорхой хэмжээний нийгэмлэгээс олж авдаг ажээ.
Төр нь янз бүрийн хэлбэртэй янз бүрийн хуультай байна. Хууль бол хэлбэржүүлэгч бүтэц, төрийн эмх цэгц юм. Засаглал нь нэгд, нэг хүний, хоёрт, цөөнхийн, гуравт олонхийх байж болно. Төрийн удирдлага нь эсвэл олны сайн сайханд нийцсэн, эсвэл хувийн ашиг сонирхолд нийцсэн байдаг. Эндээс зөв удирдлагын гурван хэлбэр байна: нэгд- хаант засгийн,
хоёр -язгууртны,
гуравт -нийтийн удирдлага гурав болой.
Мөн буруу удирдлагын гурван хэлбэр гэвэл:
нэгд: эзэрхэг хаант засаг,
хоёрт: язгууртны
гуравт: ардчилсан төр.
Ардчилсан төрд бүгд эрх чөлөөтэй байна гэдэг нь бүгд бүх талаараа тэгш эрхтэй байна гэсэн үг биш юм.
Хүн улс төрийн амьтан мэт амьдрах нь ердийн хэрэг бөгөөд учир нь тэр сайн амьдарлыг олох гэж хичээж байгаа билээ. Нэг ч жирийн хүн ганцаар амьдрах хэмжээний бие даасан байдалтай байж чаддаггүй. Аристотель боолчлолын асуудлыг авч үзээд байгаль даяар дээд доодын хослолыг байдаг гэж хэлсэн. Бие ба сүнс, хүн ба амьтны жишээ шууд л толгойд орж ирдэг. Амьдрал бол нэг талаас хөдөлмөр, нөгөө талаас эрх чөлөө, нэг талаас дайн, нөгөө талаас энх тайван байдаг тул аливаа үйл ажиллагаа нь эсвэл ашигтай эсвэл сайхан байна. Зорилгоо сонгохдоо бага доод зорилгоос илүү дээд зорилогыг сонгох хэрэгтэй. Төрийн эрх баригч нь зорилгыг арга хэрэгслээс ялгаж, чадварлаг урлагтайгаар дайтаж амарч, энх тайван оршиж сайхныг бүтээж чадах хэрэгтэй.
Дүгнэлт
Энэ өчүүхэн бусдын номноос хуулан цуглуулан хийсэн бие даалт бол Аристотель хэмээх агуу эрдэмтний нэгээхэн төрлийн үзэл бодлын өчүүхэн хэсэг болно.
Хэдий 2500 гаруй жилийн тэртээх хүний үзэл бодол гэхэд одоогын соёлжсон нийгэмд гаргаж тавихад хоцрогдохгүй агаад ёстой л оюуны дээд бүтээл гэхэд болно.
Бие даалтын хувьд улс төр нийгмийн үзэл нь жаахан замбраа муутай боловч түүний санаа бодлыг товч бөгөөд тодорхой харуулхыг хичээлээ. Хэдийгээр түүнээс өмнө энэ асуудлуудыг гаргаж тавьсан эрдэмтэн байж болох юм. Гэвч тэр гэр бүлийн талаар, хамтарлын талаар, улс төр болон хүмүүний сайхан амьдарлын талаар үнэхээр шилдэг ном зохиол бичсэн суут сэтгэгч юм.
Тэрээр материйн тухай, метафизикийн тухай, Логикийн болон категорын тухай ярьж бичихдээ хамгийн шилдэг нь байсан юм.
ном зүй:
Б.Рассел-Өрнийн мэргэн ухаан
Ш.Ганхуяг М.Гантуяа философийн түүхэн тойм.
Ш.Батчулуун философи гэж юу вэ?
Аюурзана. 2X2=суут жаран сэтгэгч
/http://g-bilguun.blogspot.com/2010/10/blog-post_27.html/

Хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын мэргэжлийн ёс зүй
Ч.Баярчимэг

 Хөдөө аж ахуйн салбарт ажиллагчдын мэргэжлийн ёс зүйн тулгуур үзэл санаа нь Германы эрдэмтэн Андреас Бисийн дэвшүүлсэн малын эмчийн мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээний тухай үзэл баримтлал юм. Тэрээр малын эмч мэргэжлийн ёс зүйн зах зээлийн нөхцөл байдалд хэрхэн зохицуулагддаг талаар болон малын эмч, малын эзэн ба мал, амьтны хоорондын харилцааны онцлог болон тэдгээрийн харилцан хамаарлын талаар гаргаж ирсэн. Малын эмч нь мал, амьтан, малын эзэнтэй шууд харилцан хамааралтай бөгөөд малын эмч, малын эзэн хоёрын хооронд ажлын гэрээ үйлчилж байдаг. Малын эмч нь анагаах чадвар, эмчийн нэр хүнд, байгалийн шинжлэх ухааны мэдлэг, ажлын хуримтлуулсан туршлага, өвчний тархалтын талаарх зэрэг өргөн мэдлэгтэй байх ёстой. Малын эмч, малын эзэн хоёрын харилцааны обьект мал эмчлүүлэх асуудал бөгөөд эзний зүгээс эмчилгээний төлбөр асууж лавлах эрхтэй. Нөгөө талаар эзэмшигчийн санал дээр тулгуурлан эмчлэх шийдвэрийг малын эмч тогтооно. Харин эмчилгээний явцад малын эмч малын эзний шийдвэрийг дагаж мөрдөх шаардлагагүй.
Мэргэжлийн ёс зүйн талаарх өөр нэгэн үзэл баримтлалыг Германы эрдэмтэн Питр Штрахэндорф дэвшүүлсэн. Тэрээр нарийн мэргэжих тусам, түүний ёс зүйн асуудал улам нарийсдаг бөгөөд мэргэжлийн ертөнцөд өөрсдийгөө удирдан залах ёс суртахууны хэм хэмжээг тогтоох оролдлого улам нэмэгддэг хэмээсэн. Тэрээр өөрийн үзэл баримтлалаа И.Кантын сургаалд тулгуурлан гаргаж ирсэн. Түүний онолын гол санаа нь: Та өөрийгөө хотын удирдлага хэмээн төсөөл. 200 зорчигчтой онгоц техникийн гэмтлийн улмаас 50000 хүн байрлаж буй барилга чиглэн мөргөх шууд аюул дагуулсан нислэг үйлдэж буй үед, онгоцыг агаарт устгах уу? Эсвэл онгоцны зорчигчдыг аврах үүднээс нүүлгэн шилжүүлэлт хийх оролдлого хийх үү?/үр дүнгүй оролдлого/ Та аль талын эрх ашгийг эрхэмлэх вэ? гэдэг зайлшгүй сонголтын магадлалыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь үүгээрээ мэргэжлийн бодлого бодолт нь мэргэжилтний зөв шийдвэр гаргахад туслах хүчин зүйл болно гэж үзсэн. Түүнчлэн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс суртахуун гэсэн хоёр үндсэн ойлголт гаргаж ирсэн. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжлийн хүрээнд хийгддэг бүхий л талын үйл ажиллагааг судалдаг бол мэргэжлийн ёс суртахуун нь мэргэшлийн хүрээнд хийгддэг үйлдэл гэж ялган тодорхойлсон.









Comments

Anonymous said…
Ongotstoi aduult ih sonirhol tatlaa. Shuud hariulj bolhoorgui asuudal bn. Enenees harhad zov ued zov shiidver gargah heregtei ymar ch zov shiidver zoliostoi bdag ym bn da!
Anonymous said…
Orchin ued hunii sanamsargui gargasan ymar neg uildliin zurgiig awch olon niitiin suljeegeer tsatsah yvdal ih bolj ee. Ene yos zuitei asuudal mon uu
Anonymous said…
Аристотелийн талаар мэдээлэл цуглуулж байгаад санамсаргүй сонирхолтой блог олчихлоо. Ёс зүй байтугай бүүр ёс зүйг ангилаад Мэргэжлийн ёс зүй гэх мэтээр тусад нь судалдаг талаар мэдэдгүй блаа гэж. Үнэхээр л сурж мэдье гэсэн хүмүүст энэ блогийг санал болговол сонирхолтой юмаа. Үргэжлүүлээд баримт, жишээ, түүх их оруулаарай ...

Popular posts from this blog

Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал

Их дээд сургуулийн оюутнуудад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлдэг гадаадын зарим орнуудын туршлага

Ёс суртахууны боловсрол