Posts

Showing posts from 2011

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай

Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог.Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , ний

Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн

Image
2006 оны 12 сарын 29, Баасан Энэ өгүүллийг хуульчид бүү уншаарай!!!- Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Ф.Баетма "Би зөвхөн хуулинд захирагдана", "Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна", "Зөвхөн хуулийг дээдэлнэ" гэсэн хэллэгүүд манай нийгэмд их дэлгэрсэн юм биз дээ! Яасан ч гоё, бас тэгээд сүртэй ч үгнүүд вэ? Гэхдээ эдгээр хэллэг тийм олигтой утга агуулдаггүй гэдгийг хуульч эрхмүүд мэддэг болов уу!? ХYН: ЁС СУРТАХУУНЫ АМЬТАН УУ ЭСВЭЛ ХУУЛИЙН АМЬТАН УУ? "Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан" гэж нэлээд нь хариулах биз. Гэхдээ энэ бол танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулт өгч байгаа хэрэг. Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад "аль, аль нь мөн" гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүй гэдгийг сэтгэлгээний соёлтой бүх хүн мэддэг. Yнэндээ хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй захираг

Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал

2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39 ШУА-ийн ФСЭЗХ, доктор / Ph . d / М.Золзаяа Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн шиг хүн төлөвшихөд тусалдаг өнө эртний түүхтэй мэдлэгийн салбар билээ. Хүн хүнтэйгээ, байгальтай, нийгэмтэй харилцах ёс суртахууны үнэт чанар, хэм хэмжээг ухамсарлуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэдэг. Ёс суртахууны хүмүүжлийн үр дүнд - Бие хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Энэ нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь болж өөрийгөө нээж хөгжүүлэхэд нөлөөлнө. - Өөрийн сэтгэл, мэдрэмжээ зөв удирдах итгэл үнэмшилтэй болгоно. - Харилцааны соёл, биеэ зөв авч явах хэм хэмжээнд суралцдаг. Бие хүнд ёс суртахууны хүмүүжил олгоход шашны сургаал үлэмж их үүрэгтэй билээ.
а/ Монгол хэлээр 1.         Боловсролын салбарын хууль тогтоомж. УБ.,2007 2.         МУИС. Дээд сургуулийн сургалтын технологи. УБ.,2007 3.         “Мэргэжлийн боловсролын хууль”. БНХАУ 4.         БНМАУ-ын угсаатны зүй. I боть. УБ.,1987 5.         Вандангомбо.Р.  Төрийн албаны ёс зүй. УБ.,2007 6.         Бакалаврын сургалттай холбоотой журмын эмхэтгэл. ХААИС.2007 7.         Батжаргал.Ж. Шинэ үеийн залуучуудын зан суртахуун, үнэлэмж баримжааллын хандлага. Философи эрхийн судлал. XXIII боть. УБ.,2008 8.         Батхуяг.С нар. Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. УБ.,2003 9.         Галиндэв.Б. Монголын нийгмийн өөрчлөлтийн үе дэх ёс суртахууны асуудлууд. /Дис/. УБ.,2001 10.     Гүндсамбуу.Х. Монголын нийгмийн давхраажил: хөгжил, хандлага. УБ.,2002 11.     Дашжамц.Д. Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилтэт уламжлалаас. УБ.,1978 12.     Дашжамц.Д, Дарьхүү.Р, Золзаяа.М. Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх. УБ.,2009 13.     Дээрхийн гэгээн XIV Далай лам. Шинэ мянганы
МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ  2009 оны 2 сарын 13 өдөр                                                                   Төрийн ордон, Улаанбаатар хот МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино. 2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай  хууль тогтоомж 2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль [1] , Боловсролын туха й [2] , Бага, дунд боловсролын тухай [3] , Дээд боловсролын тухай [4] , Хөдөлмөрийн тухай 5 , Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай 6 , энэ хуул
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь б

Төрийн албанд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна. Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулаха

Ёс зүйн холбогдолтой ном, зохиол, бүтээл

The ways to form students professional ethics

       Demand for professional ethics for any professions is increasing as a society develops. However there is a need to produce knowledgeable specialists in the present society, conscientious and morally responsible professionals are required mostly. Therefore, the current society demands to define influential factors to make students in higher education institutions conscientious and develop right ways to influence them. Professional ethics is the most significant factor to make students as professionals matured with professional ethics or individuals and even to change social relation. Nowadays the structure of professional ethic code is being developed and the basement of the present study arose from the development which Mongolia faces. Conducting complex steps regularly to mature students with professional ethics and its code in theoretic and practical ways is the substantial circumstance to produce professionals who carry moral responsibilities to those held by the population

Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлдэг олон улсын туршлага

ХААИС-ийн оюутанд мэргэжлийн ёс зүй төлөвшиж буй байдалд дүн шинжилгээ хийх нь  

Хураангуй Өнөө үеийн нийгмийн шаардлаганд ирээдүйн боловсон хүчний бодит чадвар нь эрүүл чийрэг байх, оюуны чадамжаа дээшлүүлэх, сэтгэлийн тэнхээтэй байх, харилцааны соёл эзэмших, амьдралаа зөв авч явах арга ухаанд суралцах чадвараараа, харин бүтээлч чанар нь тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, сул талаа хайж засахыг чармайх, сурснаа амьдралд хэрэглэх зэрэг чадвараар нь тус тус тодорхойлогдож байна. Боловсролын агуулгаар тодорхойлогдох энэ эрэлт хэрэгцээг хангахад ирээдүйн мэргэжилтэнд тавигдаж байгаа шаардлага болох мэргэжлийн ёс зүйн асуудал  улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг сайтар төлөвшүүлэх бодит арга зам олох нь чухал юм. Түлхүүр үгс Ёс зүй,  мэргэжлийн ёс зүй,  мэргэжлийн онцлог, нийгмийн шаардлага, судалгаа Оршил Хөдөө аж ахуйн мэргэжилтэний мэргэжлийн ёс зүй эрт дээр цагт үүсч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дагалдан харилцан уялдаатай хөгжиж ирсэн. Мал амьтдыг өсгөн үржүүлэх, өвчин эмгэгтэйг нь  эмчлэн эдгэрүүлэх аргуудыг хай