Posts

Showing posts from February 18, 2011

ХААИС-ийн оюутанд мэргэжлийн ёс зүй төлөвшиж буй байдалд дүн шинжилгээ хийх нь  

Хураангуй Өнөө үеийн нийгмийн шаардлаганд ирээдүйн боловсон хүчний бодит чадвар нь эрүүл чийрэг байх, оюуны чадамжаа дээшлүүлэх, сэтгэлийн тэнхээтэй байх, харилцааны соёл эзэмших, амьдралаа зөв авч явах арга ухаанд суралцах чадвараараа, харин бүтээлч чанар нь тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, сул талаа хайж засахыг чармайх, сурснаа амьдралд хэрэглэх зэрэг чадвараар нь тус тус тодорхойлогдож байна. Боловсролын агуулгаар тодорхойлогдох энэ эрэлт хэрэгцээг хангахад ирээдүйн мэргэжилтэнд тавигдаж байгаа шаардлага болох мэргэжлийн ёс зүйн асуудал  улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг сайтар төлөвшүүлэх бодит арга зам олох нь чухал юм. Түлхүүр үгс Ёс зүй,  мэргэжлийн ёс зүй,  мэргэжлийн онцлог, нийгмийн шаардлага, судалгаа Оршил Хөдөө аж ахуйн мэргэжилтэний мэргэжлийн ёс зүй эрт дээр цагт үүсч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дагалдан харилцан уялдаатай хөгжиж ирсэн. Мал амьтдыг өсгөн үржүүлэх, өвчин эмгэгтэйг нь  эмчлэн эдгэрүүлэх аргуудыг хай