ХААИС-ийн оюутанд мэргэжлийн ёс зүй төлөвшиж буй байдалд дүн шинжилгээ хийх нь  



Хураангуй
Өнөө үеийн нийгмийн шаардлаганд ирээдүйн боловсон хүчний бодит чадвар нь эрүүл чийрэг байх, оюуны чадамжаа дээшлүүлэх, сэтгэлийн тэнхээтэй байх, харилцааны соёл эзэмших, амьдралаа зөв авч явах арга ухаанд суралцах чадвараараа, харин бүтээлч чанар нь тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, сул талаа хайж засахыг чармайх, сурснаа амьдралд хэрэглэх зэрэг чадвараар нь тус тус тодорхойлогдож байна. Боловсролын агуулгаар тодорхойлогдох энэ эрэлт хэрэгцээг хангахад ирээдүйн мэргэжилтэнд тавигдаж байгаа шаардлага болох мэргэжлийн ёс зүйн асуудал  улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг сайтар төлөвшүүлэх бодит арга зам олох нь чухал юм.
Түлхүүр үгс
Ёс зүй,  мэргэжлийн ёс зүй,  мэргэжлийн онцлог, нийгмийн шаардлага, судалгаа
Оршил
Хөдөө аж ахуйн мэргэжилтэний мэргэжлийн ёс зүй эрт дээр цагт үүсч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дагалдан харилцан уялдаатай хөгжиж ирсэн.
Мал амьтдыг өсгөн үржүүлэх, өвчин эмгэгтэйг нь  эмчлэн эдгэрүүлэх аргуудыг хайн олж,  арга хэмжээ авч чаддаг болсон тэр цагаас малын эмч, мал зүйч нарын мэргэжлийн эх үндэс тавигдаж ёс зүй нь дагалдан хөгжиж ирсэн.
Хөдөө аж ахуйн ажилтны мэргэжлийн ёс зүй нь тэдний өөр хоорондоо болон малчид, тариаланчидтай харилцах харилцаа өөрийн хариуцсан үйл хэрэг нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтээ хандах хандлага нь зан үйлийн хэм хэмжээний нийлбэрээр илэрнэ. Ёс зүй нь үүрэг хариуцлага, түүнийг биелүүлэх ухамсар, нэр төрийг нэгэн адил агуулсан ухагдхуун бөгөөд ёс зүйн тусламжаар өөрийн хөдөлмөрийн үр дүнг үзэж, бэрхшээлийг даван туулж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байна.
Монгол улсын хөдөө аж ахуйн мэргэжилтэний дийлэнх хувийг бэлтгэдэг ХААИС-д 2009-2010 оны хичээлийн жилд 7 бүрэлдэхүүн сургуулийн \эдийн засаг бизнесийн сургууль, инженерийн сургууль, агробиологийн сургууль, биотехнологийн сургууль, экологи хөгжлийн сургууль, байгалийн ухааны сургууль,мал эмнэлэг био-үйлдвэрлэлийн сургууль\  хэмжээнд 6542 гаруй оюутан 45 мэргэжлээр суралцаж байна.
Магистрантурт 803, докторантурт 257 судлаач оюутан суралцдаг бөгөөд бакалаврын түвшинд жилд ойролцоогоор 2000 мэргэжилтэн бэлтгэгдэн гардаг.
            "ХААИС-ийн оюутны мэргэжлийн ёс суртахуун, хэтийн чиг хандлага" сэдэвт судалгаанд нийтдээ ХААИС-ийн 40 багш, 150 оюутан, 171 төгсөгч хамруулж анализ, сурвалжлага-ярилцлага, анкетийн санал асуулга, судалгааны аргыг дагнасан болон хосолсон хэлбэрээр ашиглаж судалгааг хийв.
ХААИС-ийг төгсгөн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн төгсөгчдөд төрөлх сургууль нь хирхэн мэргэжлийн ёс зүйг эзэмшүүлснийг тодруулах зорилгоор Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорноговь аймаг,Улаанбаатар хотод амьдарч буй төгсөгчидөөс судалгаа авсан.
Мөн 1999-ээд оноос хойш төвийн сонин сэтгүүлд гарсан судалгааны материал, мэргэжлийн байгууллага, хувь эрдэмтдээс явуулсан судалгааны тайлан мэдээг аль болох өргөн ашиглахыг хичээсэн болно.
Судалгааны үндсэн агуулга нь:
Өнөөгийн оюутны  боловсролын төвшин, энэ хүрээний салшгүй хэсэг мэргэжлийн ёс зүй хирхэн төлөвшснийг тодруулж, шийдвэрлэх арга боломжийн талаар санал дэвшүүлэх, түүний өөрчлөлийн чиглэлийг баримжаалах нь судалгааны үндсэн агуулга юм.
Мэргэжлийн ёс суртахуун гэсэн ойлголтыг тодотгож, түүнийг хирхэн төлөвшүүлэх арга зам, мэргэжлийн ёс суртахууны онолын шаардлага ба XXI зууны мэргэжилтэн бэлтгэх зорилтын үүднээс оюутан залуучуудын санаа бодлыг  судалж, ирээдүйд хандсан чиглэлийг нь баримжаалах зэрэг үндсэн асуудлыг хамарч байгаа болно.
Оюутан залуучууд бол нийгмийн хамгийн идэвхтэй бөгөөд өөрчлөмтгий хэсэг мөн. Тэдний нийгмийн дүр төрх, нийгмийн өөрчлөлтийг дагаж эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд түүнийг нь дагаж ээдрээтэй асуудлууд цаг ямагт урган гарч байдаг.
Мэргэжлийн ёс зүйн үндсэн тодорхойлолт болох:
  • Мэргэжлийн ёс зүй гэдэг нь анх сургуульд орж мэргэжил, ангиа сонгохдоо зөв сонголт хийж, цаашдаа, олж авсан мэдлэгийнхээ дагуу чанартай ажиллахыг
  • Тухайн эзэмшсэн, эзэмших гэж буй мэргэжилдээ гаргууд сайн байх, практик дээр хэнийг ч дагуулахгүй, ажлаа сайн мэддэг, бусадтай зөв боловсон харьцаж сурсан байх
  • Өөрийн хариуцдаг ажилдаа гаргууд сайн ханддаг, ажлаа сайн гүйцэтгэдэг байх
  •  Мэргэжлийн ёс зүй гэдэг нь хүн аж төрөн амьдарч байх хугацаандаа олж авсан зан байдлын төлөвшлийг
  • Тухайн мэргэжлийн дагуу мөрдөгдөж байгаа журам, стандартыг, хуулийг болон мэргэжлийн ёс суртахууныг мэддэг байх гэсэн эдгээр зүйлсийг багш судлаач, төгсөгч, оюутан нар маань хирхэн яаж ойлгодог болохыг тодруулах зорилт тавьсан.
Судалгааны явцад хүмүүс энэ төрлийн судалгаанд хамрагдахдаа нилээд идэвхтэй байдал ажиглагдаж байсан бөгөөд үүнээс мэргэжлийн ёс зүй нь судлавал зохих зүйлсийн нэг болох нь харагдаж байна.
Судалганд оролцогсдыг насны хувьд авч үзвэл:
Судалгаанд оролцогчдын хамгийн залуу нь 16 насандаа бүрэн дунд боловсрол эзэмшин их сургуульд элсэн орж төгссөн 20 настай төгсөгч, хамгийн өндөр настай нь 78 настай бөгөөд нийт 171 оролцогчийн 108 нь буюу 36.8 % нь  эмэгтэй, 63 нь буюу 36.8 % нь эрэгтэй байв.
Эзэмшсэн мэргэжлийн хувьд менежмент, эдийн засаг, зах зээл, нягтлан, инженер, байгалийн ухаан, биотехнологи, мал эмнэлэг, экологи, агроном гэсэн  10 салбараар ангилан авч үзсэн.
Судалгаанд оролцогчдын  19.9% нь мал эмнэлэг, 14.6% нь нягтлан бодох, 11.7% нь биотехнологи, 11.7% нь байгалийн ухааны сургуулиас, 9.9% нь экологи, 9.4% нь инженер,8.2% нь агроном, 5.8% нь эдийн засаг, кибернетик, 2.9% нь зах зээл судлалын чиглэлээр төгссөн хүмүүс байгаа нь ХААИС-ийн бүрэлдэхүүн 7 сургууль төгсөгчдийн үндсэн мэргэжлийн төлөөлөл болж чадсан.
ХАА-н чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойших үеийн 1955-2009 оны төгсөгчдөөс авсан энэхүү санал асуулга үе үеийн төгсөгчдийн санаа бодлыг тусгаж чадсан гэж үзэж байна.
Та “Мэргэжлийн ёс зүй” хэмээх ухагдахууныг юу гэж ойлгодог вэ? Та өөрийнхээ ойлголтыг бичнэ үү? гэсэн 2-р асуулганд оролцогчид идэвхтэйгээр санаа бодлоо бичсэнд дүн шинжилгээ хийхэд нийт 171 оролцогчийн 10 нь буюу 5.8% нь өөрсдийн санаа бодлоо бичээгүй хоосон орхисноос үзэхэд судалгаанд үнэн сэтгэлээс оролцоогүйгээс гадна энэ талаар тодорхой ойлголт байхгүйн илрэл гэж үзэж байна.
Мэргэжлийн ёс зүй” гэдэг нь хүн ёсны ерөнхий зарчмуудыг тухайн ажил, мэргэжлийн үйл ажиллагааны нөхцөлд тохируулан тодосгож нарийвчлан мөрдөн хэрэгжүүлэх явдал юм” гэсэн тодорхойлолтыг үндэслэн судалгаанд хамрагсдын хариулттай харьцуулахад:
Мэргэжлийн онцлогт таарсан шаардлага гэж нийт оролцогчдын 18 нь буюу 10.5% Мэргэжлийн чадвар хэмээн нийт оролцогчдын 50 нь буюу 29.2 %
Мэргэжилдээ үнэнч байх гэж нийт оролцогчдын 27 нь буюу 15.8%
Мэргэжилдээ хандах хувь хүний шинж хэмээн нийт оролцогчдын 8 нь буюу 4.7 % Мэргэжлийн хариуцлага гэж нийт оролцогчдын 3 нь буюу 1.8 %  гэж хариулсан нь төгсөгч бүрт их бага хэмжээгээр мэргэжлийн ёс зүйн ойлголт мэргэжлийн хичээлүүд болон нийгмийн ухааны хичээлээс нь тогтон үлдсэн гэж үзэж болохоор ч ингэж хариулсан нь тун бага хувь эзэлж байгаа нь дэндүү чамлалтай.
Өнөөгийн нийгэмд үгүйлэгдэн байгаа хүн хүнээ гэсэн сэтгэлийг бий болгосноор нийгмийн хөгжилд тодорхой нэмэр болно гэсэн ойлголт төгсөгчдийн дунд байгааг “харилцан бие биенээ хайрлах ёстой” гэж 8  оролцогч буюу  4.7% нь бичсэнээс ойлгож болно.
Мөн хүн хүнээ хайрлах гэж 8 хүн буюу 4.7% нь хариулсан байна. Алба амины ажлаар ямар нэгэн байгууллагын үүд татсан хэн ч гэсэн хүнд сурталтай тулгарч байгаа нь нийгэмд бухимдалд төрүүлдэг байхад энэ нь мэргэжлийн ёс зүйтэй төдийлөн холбоотой гэж үзээгүй нь 1 хүн буюу 0.6% байгаа нь сонирхол татаж байна. Муу зуршилгүй байх гэж 1 хүн буюу 0.6% нь хариулсан байна.
Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд мэргэжлийн чиг баримжаа олгох ажил бүрэн орхигдож эдийн засаг, хуулийн мэргэжлийг хамгийн эрэлт ихтэй, цэвэрхэн мэргэжилд тооцсоноос нарийн мэргэжлүүдийг сонгох явдал багассан. Сургуульгүй үлдэхгүйн тулд улсын гэсэн тодотголтой сургуульд нарийн мэргэжил сонгон орсноос элсэн суралцсан ангийнхаа тухай, эзэмших гэж буй мэргэжлийнхээ талаар бараг л нарийн ойлголтгүй шахам байсаар төгсдөг нь төгсөгчдийн “Мэргэжлээ зөв тайлбарлан ярьдаг байх” гэж 7 хүн буюу 4.1% нь хариулсан нь харьцангуй бага хувь эзэлж байгаа хариулт ч гэсэн ийм бодолтой оюутан их байдаг нь судалгааны явцад ажиглагдсан.Үүнтэй уялдуулан 1-р дамжаанд суралцаж эхлэхээс нь мэргэжлийн хичээл орж эхэлбэл зохих үр дүнгээ өгнө.
Манай улсын дурын албан байгууллага, зах, дэлгүүрээр ороход хүйтэн хөндий, уур уцаартай уур амьсгал угтдаг гэхэд болно. Харилцааны соёл гэдэг нь энгийн мөртлөө ажил төрлийг унагааж болдог, өөд нь гаргаж болдог зүйл атал үүнийг мэргэжилтний ухамсарт нь суулгаж өгөөгүй байна гэдгийг харуулсан “Харилцааны соёлтой байх нь зүйтэй” гэж 38 хүн буюу 22.2% нь хариулсан байна. Харилцааны соёлгүй байх нь хэвийн үзэгдэл болсныг дөнгөж 22% нь анзаарсан нь цаашид энэ талаар их ажил зохиох хэрэгтэйг харуулж байна. Мөн харилцааны соёлгүй байх явдал байдаг л зүйл мэт болсноос энэ асуудал бага хөндөгдсөн гэж үзэж болно.
Түүнчлэн хамт олны халуун дулаан уур амьсгал хэрэгтэй гэж  3 хүн буюу 1.8% нь үзсэн.
Хэдийгээр хариултын хувьд цөөн хувь эзэлж байгаа ч гэсэн ялгаварлан үзэх үзэл ХААИС-д байна гэдэг нь  “Ялгаварлан үзэх үзэлгүй байх” гэж 1 хүн буюу 0.6%- нь хариултаас харж болно.
Хуулийн дагуу үүргээ гүйцэтгэх нь мэргэжлийн ёс зүй гэж 8 хүн буюу 4.7% нь үзсэн. Улааныг үзэж шарвалгүй, өгөгдсөн  үүрэг даалгавараа зарчмын дагуу хийх хэрэгтэй гэж 4 хүн буюу 2.3% нь үзсэн.
11 хүн буюу 6.4% нь ухамсар хэрэгтэй гэсэн бол “Хариуцлага” гэж  5 хүн буюу 2.9% нь  Ёс зүйн хэм хэмжээ 4 хүн буюу 2.3% нь, мэргэжлийн онцлогт таарсан бичигдээгүй хууль 1 хүн буюу 0.6% нь, эх оронч үзэл 1 хүн буюу 0.6% нь гэж хариулт өгсөн.
Судалгаанд оролцсон 171 хүнээс 22 хүн буюу 12.9 % нь мэдэхгүй гэж хариулсан нь нилээн чамлалтай.
           Таны бодлоор өнөөгийн залууст мэргэжлийн ёс зүй хирхэн төлөвшиж байна вэ” гэсэн асуултанд судалгаанд оролцогчид хангалттай, хангалтгүй, сайн хэлж мэдэхгүй байна гэсэн 3 хариултаас сонголтоо хийх ёстой байсан.
Хангалттай гэж нийт оролцогчдын 3.5% нь хариулсан нь тун бага хувь бөгөөд ХААИС-д мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх талаар дорвитой ажил зохиох хэрэгтэй байгааг харуулж байна.
Хангалтгүй гэж 109 хүн буюу 63.7% нь хариулсан нь талаас дээш хувь байгаа төдийгүй энэ тал дээр төгсөгчид тун сэтгэл дундуур явдагийн тод жишээ болж байна.
Сайн хэлж мэдэхгүй байна гэж 55 хүн буюу 32.2% нь хариулсан нь мэргэжлийн ёс зүй гэсэн ойлголт өөрсдөд нь тогтоогүйгээс юу гэж хариулахаа мэдээгүйтэй холбоотой гэж үзэж байна.
Оюутан ахуйд тань мэргэжлийн ёс зүй хэмээх хичээл орж байсан уу гэсэн судалгааны асуулганд оролцогчдын хариулсныг хүснэгтээр үзүүлбэл:
Оюутан ахуйд тань мэргэжлийн ёс зүй хэмээх хичээл орж байсан уу?
“Тийм” гэсэн хариулт өгсөн хүмүүсийн хувьд “Бизнесийн ёс зүй” хичээлийг мэргэжлийн ёс зүй хэмээн  Тийм” гэсэн хариулт өгснийг судалгааны явцад асуулгын аргаар гаргаж ирсэн.
Санал асуулгийн дүнгээс харахад судалгаанд оролцогчдын дийлэнх хэсэг буюу 62.6% нь мэргэжлийн ёс зүйн хичээл оруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Хэдийгээр ихэнх санал цөөн тоогоор бага давтамжтай гарч ирсэн ч олон хүний санаанд нийцэхүйц, ажил хэрэг болохуйц санал байсан. Мал амьтантай харьцаж сурах гэдэг нь зайлшгүй малын эмч хүнд байх чанар бөгөөд гадаад хэлний мэдлэг сайтай тул гадаад явах боломж их, удам дамжсан мал эмнэлгийн албаны мэргэжилтний хүүхэд, учраа мэдэхгүй онооны жагсаалтаас болон орж ирсэн гэх мэт шалтгаантай ,хот суурин газрын малын хөлөөс хол өссөн хотожсон оюутанд эзэмшвэл зохих ,байнга үгүйлэгдэж байдаг чанар энд 0.6%-тайгаар дурдагдан гарсан байна.
Багшид шууд хамааралтай өөр асуудлууд бол оюутанд шударга бус байдал үзүүлэх, ялгаварлан үзэх үзэл, гадуурхалт, захиргаадалт , үлгэр жишээч бус байдал, чанаргүй хичээл  мэдрэгддэг, заагддаг байсан учраас эдгээртэй холбоотой хариулт цөөн хувьтай хэдий ч  өгөгдсөн тул дүгнэлт хийх нь зүйтэй .
Хүснэгт 1-д үзүүлсэн жагсаалт нь санаа авахуйц ажил бөгөөд эдгээр ажлыг оюутны сэтгэлд хүрэхүйц хэлбэрээр , бага хугацаанд, олныг хамруулсан, үр дүн их байхаар  зохиох нь зохилтой.
Хүснэгт 1
Оюутнуудаас дэвшүүлсэн санал
Тоо
Эзлэх хувь
Семинар зохион байгуулах
32
18.7%
Оюутны анхаарал татахуйц ажил зохион байгуулах
19
11.1%
Практик ач холбогдолтой зүйл зохион байгуулах
14
8.2%
Мэдээллээр хангах
10
5.8%
Ухамсар суулгах
7
4.1%
Хөтөлбөр боловсруулах
5
2.9%
Оюутнуудын дунд тодорхой сэдвийн хүрээнд мэтгэлцээн явуулах
1
0.6%
Харилцааны элемент заах
1
0.6%

ХААИС-ийн эрдэмтэн, багш нараас авсан судалгаа
Судалгаанд нийт 40 багш ,бүрэлдэхүүний 7 сургуулийг төлөөлөн оролцсон бөгөөд үүнийг доорх хүснэгтэнд дүрсэлснээс харахад 23 настай залуу багшаас 77 настай ахмад, дадал туршлагатай зөвлөх багш хүртэл оролцсон байна.
Судалгаанд 40 багш оролцсоноос 5 багш ажилласан жилээ  бичилгүй хоосон орхисон .
Та “Мэргэжлийн ёс зүй” хэмээх ухагдахууныг юу гэж ойлгодог вэ? Та өөрийнхээ ойлголтыг бичнэ үү? гэсэн 2-р асуулганд оролцогчид идэвхтэйгээр санаа бодлоо бичсэнд дүн шинжилгээ хийхэд нийт 40 оролцогчийн 6 нь буюу 15% нь өөрсдийн санаа бодлоо бичээгүй хоосон орхисноос үзэхэд судалгаанд үнэн сэтгэлээс оролцоогүй, энэ талаар огт ойлголт байхгүйг харуулж байна.
Төгсөгч болон оюутнаас авсан саналтай харьцуулахад багш нарын өгсөн санал харьцангуй цэгцтэй боловч, хайнга байдал, зарим талаар энэ талын ойлголт муу байгаагаас зарим асуудлыг орхигдуулсан явдал ажиглагдсан.
Мэдэхгүй гэсэн хариулт өгсөн 4 хүн буюу 10% нь оюутан болон төгсөгчдийн судалгаатай харьцуулан үзэхэд их байна.
Оюутан ахуйд тань мэргэжлийн ёс зүй хэмээх хичээл орж байсан уу?
Багш нарын  62.5% -д оюутан ахуй цагт мэргэжлийн ёс зүйн хичээл ороогүй тул хичээл зааж буй оюутнууддаа энэ талаар төдий дайны мэдлэг олгох нь ойлгомжтой.
“Таны бодлоор оюутан залууст мэргэжлийн ёс зүй хирхэн төлөвшиж байна вэ?” гэсэн асуулганы дүнгээс гарахад оюутан залуусын мэргэжлийн ёс зүйн төлөвшил хичээл зааж буй эрдэмтэн багш нарынх нь сэтгэлд нийцэхгүй байгаа нь илт байна.
Нийгмийн үүрэг даалгаварыг нэр төртэй, чин сэтгэлээсээ гүйцэтгэх, өөрийн үйлдэлдээ зарчимч, хариуцлагатай хандах нь мэргэжилтэн бэлтгэж байгаад нь үнэлгээ өгөх гол шалгуур болно.
Өдөр тутам оюутны амьдралд хутгалдан яваа багшийн нүдэнд оюутан залууст мэргэжлийн ёс зүй төлөвшин тогтоогүй гэж үзэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна.
Оюутан залууст мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэхэд сургуулийн захиргааны шууд төлөөлөл болсон оюутантай харьцах зөвлөх багшийн үүрэг хариуцлага их гэдэг нь энэхүү санал нь нийт саналын 20%-ийг эзэлснээс илэрхий.
Мэргэжлийн ёс зүйн төлөвшил зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэж байвч ямар арга замаар эзэмшүүлбэл зохих талаар багш нарт тодорхой бодсон зүйл алга байгаа нь хариулаагүй 5%, таны хийснийг бид хэрэгжүүлнэ 2.5%, ажил зохиох л хэрэгтэй байх даа гэсэн 2.5%-ийн хувьтай хариулагдсан хариултуудаас харагдаж байна.
Хүмүүжлийн яриа, мэргэжлийн онцлогийг үзүүлсэн тодорхой сэдвүүдийг мэргэжлийн үндсэн хичээлийн дэд сэдэв болгон долоо хоногт 2 цаг  2 семестр орж онол , дадлагыг зэрэг эзэмшүүлж, дадлагжуулах ажлыг давхар соёл, олон түмний ажлаар дамжуулан хийвэл илүү үр өгөөжтэй гэсэн саналыг багш нарын судалгаанаас харж болно.
Оюутан хөгжүүлэх нь сургуулийн захиргаа-багш-оюутны хамтын цогц ажиллагаа бөгөөд нэгнийх нь үйл ажиллагаа доголдоход нөгөө нь доголдох уялдаатай.
Оюутан болсон эхний өдрийн хичээл дээр нь мэргэжлийн талаар ерөнхий ойлголт өгөх мэргэжлийн хичээл орж энэхүү мэргэжил эзэмшнээр ямар ямар давуу талтай болох, учирч болзошгүй саадын талаар ярьж өгөх нь зүйтэй.
Мэтгэлцээн хэлбэрээр явагдах оюутны чөлөөт клуб оюутны зөвлөлийн дэргэд ажиллуулан тогтмол ажиллагаанд оруулах нь үр дүнгээ өгнө.
Мөн сургуулийн сургалтын албаны удирдлага , оюутны зөвлөлийн төлөөлөлтэй   баг бүрдүүлэн  мэргэжлийн ёс зүйн талаарх web хуудас нээн ажиллуулж, оюутнуудын дунд интернет мэтгэлцээн явуулбал текник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед илүү тохиромжтой. Мэтгэлцээн төдийгүй, оюутны санал бодлыг тусгасан олон булан /санал гомдлын булан, мэргэжлийн онцлог, мэргэжлийн ёс зүйн хариуцлага алдсанаас үүдсэн осол, гэмтэл, сүйрэл, улс болон хувь хүнд учруулсан хохирлыг кино цуглуулга, хүүрнэл маягаар тавих/ ажиллуулбал оюутны сонирхол илүүтэй татна.
Судалгаанд 17-26 насны 150 оюутан залуус оролцсон бөгөөд эдгээрийн хүйсийн харьцаа 50 : 50% байв.
Та “Мэргэжлийн ёс зүй” хэмээх ухагдахууныг юу гэж ойлгодог вэ? Та өөрийнхээ ойлголтыг бичнэ үү? гэсэн 2-р асуулганд оролцогчид идэвхтэйгээр санаа бодлоо бичсэнд дүн шинжилгээ хийхэд нийт 150 оролцогчийн 26 нь буюу 17.3% нь өөрсдийн санаа бодлоо бичээгүй хоосон орхисноос үзэхэд судалгаанд үнэн сэтгэлээс оролцоогүй, энэ талаар огт ойлголт байхгүйг харуулж байна. Судалгаа авч байх явцад энэ талаар ойлголт байхгүй байгаа нь тэдгээрийн хооронд болж буй яриа, үйл хөдлөлөөр илрэн гарч байв.
Оюутнууд санал бичих хуудсанд нэг нэг л хариулт бичсэн бөгөөд ихэнх тохиолдолд хоосон орхисон байв. Энэ нь дээр дурдсан энэ талын ойлголт байхгүй байгаатай холбоотой.
Социологчдын ажигласнаар залуу ажилтны ажилласан жил нь цөөн байх тусам зан суртахууны хэм хэмжээг илүү үл тоомсорлодог аж. Энэ байдал нь боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд хувь хүний зан суртахууны шинжийг сайтар тооцох хэрэгтэйг харуулж байна. Ёс зүйн ухааны гол зорилго бол зан суртахууныг номлохдоо бус хүнийг дэмжин дэвшүүлэх, бүхэл бүтэн бие хүнийг төлөвшүүлэх явдал юм.
Дүгнэлт
Хөдөө аж ахуйн мэргэжилтний ёс зүй нь нийгмийн хэлбэрийн нэг учир түүнээс салган авч үзэж болохгүй. Мэргэжлийн ёс зүйг мэргэжилтэн бүр баримтлан ажиллах гол шугам, мөрийн хөтөлбөрөө болгодог. Үүргээ ухамсарлах, ойлгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн асуудалд мэргэжлийн байр сууринаас хандаж сурахад хөдөө аж ахуйн мэргэжилтэн нарт ёс зүйн мэдлэг гол үүрэг гүйцэтгэнэ.
Нийгмийн ухааны хичээлүүдийг сонгон суралцах хичээл болгож, нэг хичээлийн жилд нийгмийн ухааны хичээлээс нэг нь заавал заагдаж байхаар тооцоолон  оруулбал үр дүнгээ өгнө.
Мэргэжлийн онцлог, утга учрыг сургуульд элсэн орсон цагаас нь эхлэн сайтар ойлгуулан, ухамсарлуулах ажил хичээл болон хичээлээс гадуур зохиох нь зохилтой .
Сургуулийн сургалтын албаны удирдлага , оюутны зөвлөлийн төлөөлөлтэй   баг бүрдүүлэн  мэргэжлийн ёс зүйн талаарх web хуудас нээн ажиллуулж, оюутнуудын дунд интернет мэтгэлцээн санал асуулга, чөлөөт булан , талархал гомдлын булан ажиллуулбал  техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед илүү тохиромжтой.
Ном зүй
1.     Aристотель, Дээд суртахуун. УБ.,2006
2.        Вандангомбо.Р, Төрийн албаны ёс зүй, УБ.,2007
3.     Гүндсамбуу.Х,, XXI зууны босгон дахь монголын залуучууд. УБ.,1998
4.    Дариймаа.С, Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, УБ.,2004
5.    Дашдаваа.С, Социологийн судалгааг хэрхэн явуулдаг вэ?.. УБ.,1989 













3 comments:

Anonymous said...

yos zuin hicheeliig maliin emch zaaj bgaa ni hariuzlagagui zuil. harin mergejliin yos zui zaahad hamtran neg bag bolon ajillaj bolohoor

Anonymous said...

Монгол Улсын бүх түвшний сургуулиудад мэргэжлийн ёс зүйг мэргэжлийн багш нараар заалгах шаардлагатай. Мэргэжил бүхэн өөр өөрийн ёс зүйтэй байдаг болохоор салбар бүрийн мэргэжилтнүүд хамтран ажиллавал илүү үр дүнтэй болов уу.Энэ сэдвийг хөндсөн нь цаг үеэ олжээ. Баярлалаа.

nyamgerel said...

тиймээ энэ сэдэвийг хөндсөн нь цаг үеэ олсон гэж бодож байна .