Posts

Showing posts from June 30, 2011

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай

Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог.Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , ний

Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн

Image
2006 оны 12 сарын 29, Баасан Энэ өгүүллийг хуульчид бүү уншаарай!!!- Хууль гэдэг бол хүн төрөлхтөний хамгийн өөдгүй ололтуудын нэг мөн. Ф.Баетма "Би зөвхөн хуулинд захирагдана", "Бид эрх зүйт нийгэмд амьдарч байна", "Зөвхөн хуулийг дээдэлнэ" гэсэн хэллэгүүд манай нийгэмд их дэлгэрсэн юм биз дээ! Яасан ч гоё, бас тэгээд сүртэй ч үгнүүд вэ? Гэхдээ эдгээр хэллэг тийм олигтой утга агуулдаггүй гэдгийг хуульч эрхмүүд мэддэг болов уу!? ХYН: ЁС СУРТАХУУНЫ АМЬТАН УУ ЭСВЭЛ ХУУЛИЙН АМЬТАН УУ? "Хүн бол хуулийн ч амьтан, мөн ёс суртахууны ч амьтан" гэж нэлээд нь хариулах биз. Гэхдээ энэ бол танин мэдэхүйн асуултад танин мэдэхүйн бус утгаар хариулт өгч байгаа хэрэг. Иймэрхүү нэгэн утгат хариулт шаардсан асуултад "аль, аль нь мөн" гэсэн салаа утгатай хариулт өгч болдоггүй гэдгийг сэтгэлгээний соёлтой бүх хүн мэддэг. Yнэндээ хүн амьдрал дээр энэ хоёрын аль нэгэнд нь илүүтэй захираг

Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал

2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39 ШУА-ийн ФСЭЗХ, доктор / Ph . d / М.Золзаяа Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн шиг хүн төлөвшихөд тусалдаг өнө эртний түүхтэй мэдлэгийн салбар билээ. Хүн хүнтэйгээ, байгальтай, нийгэмтэй харилцах ёс суртахууны үнэт чанар, хэм хэмжээг ухамсарлуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэдэг. Ёс суртахууны хүмүүжлийн үр дүнд - Бие хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Энэ нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь болж өөрийгөө нээж хөгжүүлэхэд нөлөөлнө. - Өөрийн сэтгэл, мэдрэмжээ зөв удирдах итгэл үнэмшилтэй болгоно. - Харилцааны соёл, биеэ зөв авч явах хэм хэмжээнд суралцдаг. Бие хүнд ёс суртахууны хүмүүжил олгоход шашны сургаал үлэмж их үүрэгтэй билээ.