Сорил

 “Монголчуудын зан суртахууны төлөвшил, түүнд нөлөөлж байгаа нийгмийн хүчин зүйлс”  сэдэвт экспертийн ярилцлагын асуулт
 
Доктор М.Золзаяа
Таны амрыг эрье! Монголчуудын зан суртахууны төлөвшлийн асуудлаар төрөөс баримтлах бодлого боловсруулахад шаардагдах баримт мэдээлэл цуглуулах зорилгоор, энэхүү ярилцлагыг шинжээч нарын дунд явуулж байгаа юм. Таныг санал бодлоо харамгүй хуваалцана гэдэгт бид итгэж байна.
1.     Монгол хүний зан суртахууны төлөвшлийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, түүний дагуу үе шаттай ажил зохион байгуулах шаардлагатай юу?
2.     Сүүлийн хорин жилд Монголчуудын зан суртахуунд  гарсан өөрчлөлтийг Та хэрхэн үнэлж байна вэ? Түүний эерэг болон сөрөг талыг тоймлон өгүүлнэ үү?
3.      Хүүхэд залуучуудын зан суртахууны хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа хамгийн гол хүчин зүйлийг тоочно уу?
4.     Нийгмийн өөрчлөлтийн нөлөөгөөр монголчуудад зан суртахууны ямар эерэг үнэт зүйл төлөвшиж, бас зан суртахууны ямар зөрчил, доголдол элбэг тохиолдож байна  вэ?
5.     Зан суртахууны доголдол, дутагдлыг засаж залруулахын тулд нэн түрүүнд юу хийх шаардлагатай гэж Та үздэг вэ?Төрөөс баримтлах бодлогод ямар заалтыг заавал оруулах хэрэгтэй гэж Та үзэж байна вэ? Яагаад?
6.     Таны бодлоор зан суртахууны ухамсрын төвшин, нийгмийн хөгжлийн төвшин хоорондоо ямар уялдаа шүтэлцээтэй байх ёстой юм бэ? Энэ талаар саналаа хэлнэ үү?
7.     Монголчуудын хувьд хуулийн хүрээнд ажиллаж амьдрах сэтгэлгээ төлөвшөөгүй байна гэж зарим судлаачид үздэг. Үүний учир шалтгааныг Та хэрхэн тайлбарлах вэ?
8.     Бидний баримталж ирсэн ёс зүйн үзэл санаа хоцрогдсон, тиймээс шинэ философи, шинэ үзэл баримтлал боловсруулах шаардлагатай гэж зарим хүн ярьдаг. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
9.      Сүүлийн үед үндэсний уламжлалт соёл, ёс заншил алдагдаж байна гэж хүмүүс ярих болов. Үүнтэй санал нийлдэг үү? Санал нийлдэг бол энэ нь Монголчуудын зан суртахууны төлөвшилд хэрхэн нөлөөлж байна вэ?
10.     “...Шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдлэж, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,... эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэхийн тулд юунд гол анхаарлаа хандуулах ёстой вэ?
11.    Нийгмийн гаж үзэгдэл тухайлбал архидалт, авлигал, луйвар, дээрэм тонуул, хүчирхийлэл, биеэ үнэлэх, мансууруулах бодис хэрэглэх явдал газар авч, хүүхэд залуучуудын үйлдсэн элдэв гэмт хэрэг төдийлөн буурахгүй байгаагийн гол шалтгааныг тайлбарлана уу?
12.   Өсвөр үеийнхэн, залуучуудын дунд илэрч буй зан суртахууны доголдол, гажуудлыг засаж, арилгахад шашны /үндэсний/ хүчин зүйлийг ашиглах нь зохистой гэж зарим судлаачид үздэг. Энэ талаар Та ямар бодолтой байдаг вэ?
13.  Хүмүүжил, нийгэмшилт, ёс зүй, ёс суртахуун, зан суртахуун зэрэг ойлголтын ялгаа зааг, тэдгээрийн зохистой хэрэглээний талаар таны санал бодол?
14.   Манай нийгэмд зан суртахууны уналт, доголдол, хямрал, доройтлын аль нь илэрч байна вэ? Энэ байдал нийгмийн ямар бүлгийн дунд илүүтэй тохиолдож байна гэж Та үздэг вэ?
                                                                                                         
                                                                                                           Ёс зүй

Боловсруулсан 
Доктор  Д.Оюунгэрэл
НЭГДҮГЭЭР ТЕСТ
А хэсэг
1. Ёс зүй хэмээх ойлголт нь аль үгнээс гаралтай вэ?
      а. Ethos                       б. Culture                    в. Value           г. Theory
2. Ёс зүй ба ёс суртахуун хэмээх ойлголтууд адил утгатай юу?
      а. Тийм                       б. Үгүй
3. Зөв хамаарлыг тогтооно уу?
      а. Ёс суртахууны хэм хэмжээ                                              1. Хичээнгүй байх
      б. Ёс суртахууны ойлголт                                                    2. Үүрэг, хариуцлага
      в. Ёс суртахууны үндсэн зарчим                                         3. Хамтач байх
4.  Ёс суртахууны харилцааны үндсэн төрлүүдийг нэрлэхдээ илүүц зүйл нэрлэсэн бол аль нь вэ? 
      а. Хүн хүнтэйгээ харилцах харилцаа                     б. Хүн байгальтай харилцах харилцаа
      в. Хүн өөрөө өөртэйгөө харилцах харилцаа          г. Аль нь ч биш
5. Ёс суртахууны зарчмууд нь хүн бүрт нас хүйс, боловсрол мэдлэг, нийгмийн гарлыг харгалзахгүйгээр тэгш үйлчилдэг. Энэ бодомж ёс суртахууны зарчмын аль шинжийг илэрхийлж байна вэ?
      а. Зайлшгүй                                                               б. Объектив
      в. Түгээмэл                                                                г. Зөв хариулт алга
6.  Нөхөж бичнэ үү. Бусдыг хайрлах, энэрэх, өрөвдөх, өршөөх  сэтгэлийн тэнхээг . . . .  гэнэ.
            а. Үүрэг          б. Нинжин сэтгэл                  в. Нэр төр                   г. Нэр хүнд
7. Хүний хөдөлмөр бүтээлийг хүндэтгэх, арвич хямгач байх, байгаа юмаа зөв эдэлж хэрэглэх зэрэг өргөн агуулгыг илэрхийлэх ёс суртахууны харилцааны төрлийг нэрлэнэ үү?
      а. Хүн хүнтэйгээ       б. Өөрөө өөртэйгөө                в. Хүн байгальтай    г. Хүн эд юмстай
8. Хүний сайн үйл, зан харилцаа, ажил хөдөлмөрийн үр шим, амьдралын сайн сайхныг илэрхийлсэн ёс зүйн ойлголтыг нэрлэнэ үү?
            а. Нинжин сэтгэл                  б. Сайн           в. Сайхан                   г. Амьдралын утга учир 
9. Нийгмийн ёс суртахуун нь ямар хэлбэртэй вэ?
а. Хувийн ба нийгмийн                                     б. Ердийн ба онолын
      в. Улс төрийн ба эдийн засгийн                             г. Шашны ба гоо зүйн
10. Дадал, заншил, уламжлал хэлбэрээр илэрдэг нь ухамсрын аль хэлбэр вэ?
а. Хувийн                   б. Нийгмийн                          в. Ердийн                    г. Онолын
11. Хүний өдөр тутмын үйл ажиллагааны үнэлэлт болж байдаг ухамсрын хэлбэрийг нэрлэнэ үү.
а. Хувийн                   б. Нийгмийн              в. Ердийн                   г. Онолын
12. Ойлголт, зарчмуудаар дамжуулж, тодорхой зорилго чиглэлтэй, рациональ шинжийг агуулж байдаг ухамсрын хэлбэрийг нэрлэнэ үү.
а. Хувийн                                                              б. Нийгмийн
      в. Ердийн                                                                    г. Онолын
13. “Би юу ч мэдэхгүйгээ мэдэж байна” хэмээх үгийг хэнд зориулж хэлсэн бэ?
а. Их юм мэддэг хүнд    б. Мэдэхгүйгээ мэддэгүй хүнд     в. Мэдэхгүйгээ мэддэг хүнд
14. Ёс зүйн ухааныг үндэслэгч нь хэн бэ?
а. Платон                    б. Сократ                    в. Аристотель                        г.Күнз
15. Заавал дагаж мөрдөх ёс суртахууны зарчим, хэм хэмжээг үгүйсгэх үзлийг нэрлэнэ үү?
            а. Утилитаризм          б. Эмотивизм                         в. Эвдемонизм           г. Имморализм
16. Ёс суртахуунд оюун ухаан чухал үүрэгтэй гэвэл доор нэрлэсэн зүйлүүдээс аль шинжийг илэрхийлэх вэ?
            а. Рациональ              б. Иррациональ                     в. Эмпирик                г. Эмпирик бус
17. Тухайн хүн хэн ч байсан ялгалгүй хүссэн ч хүсээгүй ч дагаж мөрдөх ёстой гэдэг нь ёс зүйн ойлголтуудын ямар шинж вэ?
а. Зайлшгүй               б. Түүхэн                    в. Үнэлэмжийн                     г. Зохицуулах
18. “Хэлсэн үгэндээ эзэн байх” гэсэн зүйр үг ёс зүйн үндсэн ойлголтуудын алиных нь утгыг илтгэж байна вэ?
            а. Нэр төр ба нэр хүнд                                              б. Аз жаргал
            в. Чин эрмэлзлэл                                           г. Амьдралын утга учир
19. Нөхөж бичнэ үү. Эрх чөлөөтэй байна гэдэг нь ....................................байхын нэр юм.
а. Дураараа                                                    б. Хариуцлагатай
            в. Өөрийнхөөрөө                                          г. Шинжлэх ухаанч
20. Өөрийн амьдралыг ухаалгаар зохицуулж, амьдралынхаа зорилгыг хэрэгжүүлэхийн тулд өөртөө хариуцлага хүлээж, бүтээлчээр амьдрах, хүн гэсэн нэрийг нэр төртэйгөөр авч явах гэсэн утгыг илтгэдэг ёс зүйн ойлголт аль нь вэ?
            а. Нинжин сэтгэл      б. Сайн ба муу           в. Сайхан                   г. Амьдралын утга учир 


                                                                                     Боловсруулсан Доктор Оюунгэрэл

НЭГДҮГЭЭР ТЕСТ
Б хэсэг
1. Ёс суртахууны ухамсрын үндсэн элементэд аль нь хамаарахгүй вэ?
      а. Ёс суртахууны хэм хэмжээ                      б. Ёс суртахууны үйлдэл  
      в. Ёс суртахууны үндсэн зарчмууд                          г. Хүн ба нийгэм 
2. Ёс суртахууны бүтцэд үл хамаарах зүйлийг нэрлэнэ үү?
      а. Ёс суртахууны ухамсар                            б. Ёс суртахууны үйлдэл
      в. Ёс суртахууны харилцаа                          г. Ёс суртахууны зарчмууд
3. “Ёс суртахуун гэдэг нь хүнийг нийгэмд амьдрах чадварынх нь талаас тодорхойлдог ойлголт юм” хэмээсэн эрдэмтэн хэн бэ?
      а. Цицерон                 б. Сократ                    в. Эпикур       г. Аль нь ч биш
4. Зөв хамаарлыг тогтооно уу?
      а. Ёс суртахууны хэм хэмжээ                                              1. Энгийн даруу байх
      б. Ёс зүйн ойлголт                                                                2. Сайн ба муу
      в. Ёс суртахууны үндсэн зарчим                                         3. Хүнлэг байх
5. Нөхөж бичнэ үү?
Ёс суртахууны …………….нь хүний зан байдлын ноён нуруу, чиг хандлагыг тодорхойлдог.
      а. үндсэн ойлголтууд                        б. үндсэн зарчмууд  в. үндсэн үүргүүд     г. Харилцаа
6. Өөрийгөө зөв үнэлэх, сайн талаа бэхжүүлэх, дутагдлаа засах, нэр төр, удам судраа хамгаалах зэргийг илтгэх ёс суртахууны харилцааны төрлийг нэрлэнэ үү?
       а. Хүн хүнтэйгээ                              б. Өөрөө өөртэйгөө
       в. Хүн байгальтай                            г. Хүн эд юмстай
7. Хүмүүсийн өдөр тутмын амьдрал, үйл ажиллагааг зохицуулагч, хувь хүний биеэ авч явах соёлын түвшинг аль нь тодорхойлох вэ?
      а. Ёс суртахууны эгэл хэм хэмжээ              б. Ёс суртахууны хэл
      в. Ёс суртахууны харилцаа                          г. Ёс суртахууны ухамсар
8. Хүний биеэ авч явах байдлыг зохицуулагч ёс суртахууны эгэл хэм хэмжээ, үндсэн зарчмууд, ёс зүйн ойлголтуудын нийлбэр цогц аль нь вэ?
      а. Ёс суртахууны хэм хэмжээ                      б. Ёс суртахууны хэл, логик  
      в. Ёс суртахууны ухамсар                г. Ёс суртахууны зарчмууд
9.Нөхөж бичнэ үү. Ёс суртахуунлаг үйлдэл ямагт ………………………………… байна.
а. Төлөвлөгөөтэй                                          б. Зорилготой                       
в. Зөрчилгүй                                                  г. Ашигтай
10. Аль нь альтруизм бэ?
      а. Бусдын төлөө өөрийнхөө эрх ашиг, сонирхлоо умартах, бусдын төлөө
                  бүхнийг зориулах ёстой.
      б. Хүний ёс суртахуунлаг амьдралын гол зарчим бол таашаал цэнгэлээс
                  татгалзах явдал
      в. Хүний амьдралын зорилго нь зол жаргал, баяр цэнгэл байх ёстой.
      г. Өөрийн сонирхлыг ямар ч үед чухалчлах, бусдыг үл ойшоох үзэл
11. Аль нь ёс зүйн зарчмын үндсэн шинж вэ?
      а. Хийсвэр                 б. Харьцангуй                       в. Субъектив              г. Объектив
12. Аль нь ёс суртахууны зарчмын үндсэн шинж биш вэ? 
      а. Зайлшгүй               б. Түгээмэл                в. Хийсвэр                 г. Объектив
13. Тухайн хүнээс гэр бүл, хамт олон, бусадтай харилцах харилцааг зохицуулагч ёс суртахууны ухамсрын болон зан үйлийн нийлбэр цогцыг юу гэж нэрлэдэг вэ?
а. Ёс суртахуун          б. Ёс суртахууны бүтэц                    в. Хэм хэмжээ           г. Зарчим
 14. Ёс суртахууны ухамсрыг агуулгаар нь хэрхэн ангилдаг вэ?
а. Хувийн ба нийгмийн                                           б. Ердийн ба онолын
      в. Улс төрийн ба эдийн засгийн                             г. Шашны ба гоо зүйн
15. Аристотелийн хэрэглэсэн “этика” гэдэг үгийн үндэс нь ямар утгатай вэ?
а. Урлагийн үзэгдэл                          б. Анхдагч  элемент     
      в. Оршин суух орон байр                 г.Аль нь ч биш
16. Хүмүүс  өөр хоорондоо болон нийгэмтэйгээ зөв ухаалаг харилцах хэм хэмжээ, ойлголт, зарчмуудыг юу гэж ойлгох вэ?
а. Ёс суртахууны ухамсар            б. Итгэл үнэмшил       в. үйлдэл      г. харилцаа
17. Зовлонгоос ангижрахад гэгээрлээс гадна 8 зөв зам байдаг гэж хэн үзсэн бэ?
             а. Будда                                 б. Күнз                        в. Мэнз                 г. Мухаммед
18. Ёс зүйн ухааны үндэс суурь хэдий үед тавигдсан гэж үздэг вэ?
а. МЭӨ IV                  б. МЭӨ V       в. МЭӨ VI                               г.МЭӨ VII
19. Шунал, уур, бухимдал, мунхаг, атаа гэх мэт муу сэтгэлийн үзэгдлүүдийг илэрхийлдэг ёс зүйн ойлголтыг нэрлэнэ үү.
            а. Нисванис               б. Брахман                  в. Атаман                   г. Аль нь ч биш
20. Хүн ямар ч үед зорилго байхаас биш харин зорилгод хүрэх арга хэрэгсэл байж болохгүй гэсэн санаа аль философичийн ёс зүйн үзэлд дэвшигддэг вэ?
а. И.Кант                    б. Ф.Бэкон                  в. Р.Декарт                 г. Н.Китаро




Comments

Anonymous said…
Их хэрэгтэй зүйлс нийтэлжээ. Баярлалаа
Anonymous said…
Ene blogoos Mash tom ireedui unertej bnaa..,.,..
Anonymous said…
bvh mergijiltei holbootoi iim blog bgaasai
Unknown said…
Blogiig niitleluudiig bugdiin nariin unshlaa sonirholtoi niitleluud bn bayarlalaa
Anonymous said…
Yos zui geh zuil ih olon mergejil deer dutagdaj bgaa haragdah yum. Ene taliin surgalt 1 kursees n orj ehelwel zugeer met
Anonymous said…
вооо бөглөж үзлээ. ЭНЭ СОРИЛЫН хариу байнауу?? Байвал нийтэлж өгнө үү :))
Anonymous said…
Өөр асуулт боловсруулахгүй юмуу???

Popular posts from this blog

Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал

Их дээд сургуулийн оюутнуудад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлдэг гадаадын зарим орнуудын туршлага

Ёс суртахууны боловсрол