Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай



Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог.Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог.

Ёс зүй зөрчигдөхөд нөлөөлдөг тухайн бие хүний зан чанарын онцлогууд гэж байдаг. Тухайлбал үзэн ядах, хайрлах сэтгэл, мөнгө, алдар хүнд, нэр төртэй байх хүсэл эрмэлзэл, атаархал, хардалт, сэрдэлт гэх зэрэг хувь хүний зан чанарууд нь ёс зүй зөрчихөд өөрийнх нь зүгээс хүргэдэг бөгөөд үүнийг ёс зүйн бус асуудал /non-ethical consideration/ гэдэг.

Өөрөөр хэлбэл эдгээр нь ёс зүй зөрчих үйлдлийг хийлгэхэд цаанаас нь өдөөж байдаг хүчин зүйл юм. Шийдвэр гаргагч бүрт аливаа нэг шийдвэр гаргахад хувь хүний зан чанар нь заавал нөлөөлж байдаг бөгөөд энэ зан чанараасаа давж ёс зүйн дагуу шийдвэр гаргах нь тухайн ажилтны эр зоригоос ихээхэн шалтгаалдаг. Ямар ч албан тушаалтан, албан хаагчид мэргэжил дээрээ алдахаас илүү ёс зүйн алдаа гаргах нь илүү байдаг. Ёс зүйн алдаа нь цаашлаад мэргэжлийн алдаанд хүргэдгийг санууштай.

Харилцаа ёс зүйн нэг элемент болох нь


Хүний өдөр тутмын ердийн амьдрал ахуйгаас эхлээд улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, хууль зэрэг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаа харилцааны тусламжтайгаар явагдаж байдаг. Харилцаа нь янз бүрийн түвшинд улс үндэстэн, иргэд, хамт олон, байгууллага, хувь хүмүүсийн хооронд явагддаг бөгөөд үүнийхээ дагуу талуудын харилцан үйлчлэл, нийгмийн ач холбогдолоороо янз бүр байна. Тиймээс харилцааг эдийн засаг, социологи, угсаатан судлал, сэтгэл судлал гэх мэт олон шинжлэх ухаан тал бүрээс нь судалдаг. Түүнчлэн харилцааг ёс зүйн нэг элемент болгож судалдаг билээ.
Жишээнь: Оросын сэтгэлзүйчдийн тогтоосноор хуулийн ажилтнуудын үйл ажиллагаанд мэргэжлийн зүгээс дараах шаардлага заавал тавигддаг байна.
  1. нийгмийн үйл ажиллагаа
  2. эрэн сурвалжилах үйл ажиллагаа
  3. нэгтгэн дүгнэх чадвар
  4. хүнтэй харилцах чадвар
  5. зохион байгуулах чадвар
  6. бичиг хэргийн чадвар гэх мэт онцлогуудыг хамааруулдаг байна.
Тэдгээрээс хуулийн ажилтнуудад хамгийн чухал нь хүнтэй харилцах эв дүй буюу харилцааны соёл гэдгийг эрдэмтэд тогтоосон байна.
Эндээс харилцаа нь ёс зүйн ямар чухал элемент болох нь харагдаж байна.
Ёс зүйг дан ганц дүрмээр зохицуулж болохгүй бөгөөд ёс зүйн дүрэм бол ёс зүйн наад захын дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хориглосон, үүрэг болгосон хэм хэмжээнүүдийг багтаасан байдаг.
  1. Төрийн албаны ёс зүйн стандарт маш тодорхой байх ёстой
    - Төрийн албан хаагчид өөрсдийнхөө ажилд хэрэглэх үндсэн зарчим стандартын талаар болон зохистой биеэ авч явах байдлын хил зааг хаагуур байгаа талаар мэддэг байх ёстой. Төрийн захиргааны үйл ажиллагааны үндсэн ёс зүйн стандарт болон зарчмыг илэрхийлсэн товч тодорхой бөгөөд сурталчилгаа сайн хийгдсэн жагсаалт тухайлбал ёс зүйн кодекс зэргээр үүнийг тодорхойлж болох бөгөөд ингэснээр нэг талаас төр засгийн байгууллага нөгөө талаас өргөн олон түмний дунд ийм стандарт зарчмын талаар нэгдмэл ойлголттой болно
  2. Ёс зүйн стандартыг хууль зүйн системд тусгасан байх
    - Төрийн албан хаагч бүрд биеэ авч явах байдлын наад захын стандарт зарчмыг мэдүүлж таниулах гол хэрэгсэл бол эрх зүйн систем юм. Хууль тогтоомжоор төрийн албаны үндсэн зарчим үнэ цэнийг тодорхойлохоос гадна чиглэл өгөх мөрдөн шалгалт хийх сахилгын арга хэмжээ авах болон буруу үйлдэл хийсэн тохиолдолд яллах талаар механизмыг тогтоож өгөх ёстой.
  3. Төрийн албан хаагчдад ёс зүйн зааварчилгаа чиглэл өгч байх ёстой
    - Төрийн албан хаагчид ёс зүйн зарчмыг тодорхой нөхцөл байдалд хэрэглэхэд нь тус дөхөм өгөх шаардлагатай чадвар чадавхийг мэргэжил нэгтэй хүмүүстэй харьцах замаар хөгжүүлж болдог.Сургалтын тусламжтайгаар ёс зүйн талаарх мэдлэгийг дээшлүүлж болохоос гадна ёс зүйн дүн шинжилгээ хийх үнэлэлт дүгнэлт өгөх чадавхийг хөгжүүлдэг. Тэдэнд аль нэг талыг бариагүй зөвлөгөө өгвөл ёс зүйн хувьд шахалт дарамт үзүүлж болох тийм нөхцөл байдлыг илүү сайн барьж авч шийдэх хүсэл эрмэлзлэлтэй болдог. Төрийн албан хаагчид өөрийнхөө ажлын байран дээр ёс зүйн наад захын стандартыг хэрэглэж байхад тус дөхөм үзүүлэхийн тулд зааварчилга өгөх дотоод зөвлөгөө өгөх механизмыг бүрдүүлэх хэрэгтэй
  4. Төрийн албан хаагчид ёс бус үйлдлийг нь илрүүлэх болвол өөрсдийнхөө эрх үүргийг мэддэг байх ёстой
    - Төрийн албаны хэмжээнд ямар нэг ёс бусын ажиллагааг бодитоор байгаа буюу байгаа гэж сэжиглэж илрүүлэх тохиолдолд төрийн албан хаагчид нь өөрсдөд нь ноогддог үүрэг хариуцлагаа мэддэг байх, үүнд албан тушаалтнуудын дагаж баримталбал зохих дүрэм, журмууд болон хариуцлага хүлээх тодорхой үе шат байх ёстой.Түүнээс гадна ёс бусын үйл ажиллагааг илрүүлж байгаа тохиолдолд тэдэнд өөрсдийгөө хамгаалах ямар арга механизм байгааг мэдэж байх ёстой
  5. Ёс зүйн асуудалд улс төрийн хүсэл зоригоор дэмжиж байвал төрийн албан хаагчид ёс зүйн хувьд биеэ авч явах байдалд дэмжлэг үзүүлнэ
    - Улс төрийн удирдагчид өөрсдийн албан үүргээ гүйцэтгэхдээ ёс зүйн өндөр стандартыг баримтлах үүрэгтэй байдаг. Тэд хүсэл зоригоо бодит жишээгээр болон чухам улс төрийн түвшинд хүртээлтэй арга хэмжээгээр жишээ болгон харуулдаг.
  6. Шийдвэр гаргах үйл ажиллагаа ил тод бөгөөд хөндлөнгөөөс хянахад нээлтэй байх ёстой
    - Төр засгийн байгууллагууд тэд нарт олгосон эрх мэдэл нөөц бололцоог хэрхэн ашиглаж байгааг олон түмэн мэдэх ёстой.Олон түмний ийм хяналтыг ил тод бөгөөд ардчилсан үйл явцаар дэмжиж хууль тогтоогчийн хяналтаар хэрэгжүүлж олон түмэнд мэдээлэл хүргэх явцыг найдвартай болгож хэрэгжүүлдэг ил тод байх явдлыг мөн мэдэллийг ил гаргаж тавих арга хэмжээ болон идэвхтэй бие даасан хэвлэл мэдээллийн үүрэг ролийг хүлээн зөвшөөрч дэмжих
  7. Менежментийн бодлого үйл явц практик ажиллагаа нь ёс зүйн дагуу бие авч явах байдлыг дэмждэг байх ёстой
    - Менежментийн бодлого болон практик ажиллагаа нь тухайн байгууллагаас ёс зүйн стандартыг баримтлахад хичээл зүтгэл тавьж байдгыг харуулж байх ёстой.Төр засгийн байгууллагууд зөвхөн дүрэм журам эсвэл хууль тогтоомжийг баримталж ажиллах бүтэц зохион байгуулалтандаа тулгуурлан ажиллах нь хангалтгүй.Хууль дүрмийг баримталж ажиллах нь дангаараа зарим төрийн албан хаагчдыг ёс бусаар ажиллахын зааг дээр байлгадаг бөгөөд тэд хэрэв бид хууль тогтоомж зөрчөөгүй бол бид ёс зүйн дагуу ажиллаж байна гэж маргахад хүргэдэг. Засгийн газрын бодлого нь зөвхөн төрийн албан хаагчдын хийж болохгүй зүйлийг цохон тэмдэглэхээс гадна төрийн албаны үнэ цэнийг тодорхойлж үүнийг төрийн албан хаагчид байнга үйл ажиллагаандаа баримталж ажиллаж байх ёстой.
  8. Төрийн албаны нөхцөл болон хүний нөөцийн асуудлаар ёс зүйн дагуу биеэ авч явах байдлыг дэмжин сурталчилах ёстой
    - Албан тушаал дэвших бололцоо, хувь хүний хувьд хөгжүүлэх хөтөлбөр, зохих цалин хангамж, хүний нөөцийн менежментийн бодлого зэрэг төрийн албанд ажиллуулах нөхцөл нь ёс зүйн дагуу биеэ авч явах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.Ажлын үр дүнг харгалзан үзэх, ажилд сонгон шалгаруулж авах өдөр тутмын ажиллагааг нэг зарчмаар тууштай явуулах зэрэг наад захын зарчим нь төрийн албанд шударга байдлыг нэвтрүүлж хэвээр байлгадаг.
  9. Төрийн албанд хариуцлага тооцох механизм байх ёстой
    - Төрийн албан хаагчид өөрсдийнхөө үйл ажиллагааны төлөө удирдах албан тушаалтныхаа өмнөөс гадна олон түмний өмнө хариуцлага хүлээдэг байх ёстой. Хариуцлага тооцох явдал нь нэг талаас дүрэм, журам, ёс зүйн зарчмыг баримталж байгаа эсэх, нөгөө талаас үр дүнтэй ажиллаж байгаа эсэхэд голчлон анхаарах ёстой.Хариуцлага тооцох механизм нь байгууллага дотор, эсвэл засгийн газрын бүх байгууллагуудын хэмжээнд ажилладаг эсвэл үүнийг иргэний нийгмээс хэрэгжүүлдэг байж болно.Хариуцлага тооцох явдлыг хөхүүлэн дэмжих механизм нь зохих ёсны хяналт шалгалт буй болгохоос гадна менежментийг уян хатан явуулах бололцоо олгодог
Ёс зүйн алдаа гаргасан албан тушаалтны үйлдэл болон эс үйлдэхүйд гомдол гаргавал хаана, хэнд, ямар хэлбэрээр гаргах вэ?

Ёс зүйн дүрэм хэрэглэж байгаа төрийн байгууллагууд бүгд өөрийн байгууллага дээр ёс зүйн хороотой байдаг. Гомдлоо иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуулийн дагуу гаргана. Энэ хууль нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол гаргах, түүнийг байгууллага, албан тушаалтнаас шийдвэрлэх үйл ажиллагааг зохицуулдаг. Энэ хуулийн дагуу гомдол гаргахад өргөдөл гомдол гаргах эрх бүхий этгээд нь : Монгол улсын иргэн, Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн , харяалалгүй хүн байна.

http://http://www.iaac.mn/index.php?coid=1275&cid=173

Comments

Anonymous said…
mash goe cedev bna shuu!
Anonymous said…
Баяраа эгчээ, энэ блог, энэ сэдэв маш их таалагдаж байна. Яааааг бидэнд хэрэгтэй зүйлийг уг нь та ярьж байгаа. Онолын хувьд мэдлэгээ эндээс авч байя. Танд амжилт хүсье. Таны эрдмийн ажил яг энэ волпейпер шиг цэцэг, жимс дэлгэрсэн байг гэж ерөөе. Маш их таалагдлаа.
Anonymous said…
hi. yunii umnu tanii ajild amjilt husie. ene blog mash ih taalagdaj bgaa. hun bur orj uzej es zui gej yu boloh talaar jaahan ch gsn onoliin uudnees medeelel avaasai gej bodoj bna.
Anonymous said…
hi. commend bichiheer orohgui bnaa
Anonymous said…
alban esni zui ni mash hetsuu sedev shu
Anonymous said…
hi, uynii omno erhem bagsh tanii mergejliin es zyin tuhai sudalgaanii ajild amjilt hysie
Ene sedev tsag yeiin shaardlagaar yarigdaj baigaa sedev bogood uls niigmiin hugjild gol asuudal mun.
Tanii sudalgaanii ajil nadad sonirholtoi saihan sanagdaj bna.
Anonymous said…
hi bayaraa bagshaa tanii ajild amjilt hysie

tani sudalj baigaa sedev niigemd mash chuhal sedev baina, mash sonirholtoi buguud nadad taalagdaj bna
Anonymous said…
tanii sudalgaanii ajild amjilt hysie mash chuhal sedev baina, odoo haa saigyi es zyigyi baidal gargaj baina toriin alvan haagchid ene asuudal hurtsaar tavigdaj baigaa
Anonymous said…
105 dugaar surguulin bagsh n anginhaa uswur nasnii ohind daranguilan zahirah vildel hiisnees ohinii setgel zvid uurchlult orj aidastai gutraltai bolsond hana handah we?? Ymar arga hemjee awah we?? Hvn chanartai hvmvvsees zuwulguu hvsie!

Popular posts from this blog

Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал

Их дээд сургуулийн оюутнуудад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлдэг гадаадын зарим орнуудын туршлага

Ёс суртахууны боловсрол