Илтгэл


Мэргэжлийн Ёс зүйн боловсрол олгоход кейсийн
 аргыг ашиглах нь

Ч. Баярчимэг, Д. Оюунгэрэл

Түлхүүр үг: Албан ба албан бус сургалт, семинар, зайн сургалт, блог

Товч утга: Энэхүү илтгэлийн дэвшүүлж байгаа гол асуудал нь өнөөгийн нийгмийн болон аливаа мэргэжилтэн хүний гол хэрэгцээ болсон ёс зүйн боловсролыг олгоход “Мэргэжлийн ёс зүй” хэмээх хичээлийг их дээд сургуулийн оюутнуудад заавал судлахын чухлын тухай асуудал болно. Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн энэхүү хичээлийн агуулгыг боловсруулж, улмаар оюутанд хичээлийн агуулгыг эзэмшүүлэх нэг арга нь кейсийн арга хэмээн үзэж байна.  
 

Өнөөдөр манай улсад өндөр мэдлэгтэй боловсон хүчин төдийгүй ёс суртахууны хувьд боловсорсон тийм иргэд туйлын чухал болоод байна. Учир нь өнөөгийн нийгэмд
§  Хүмүүнлэг бус үзэл
§  Насанд хүрэгчдийн буруу үзэл, хандлага
§  Орчин, ахуй /гэр бүлийн, нийгмийн/
§  Хариуцлага хүлээхгүй байж болдог гэсэн ойлголт төрүүлсэн үйлдлүүд
§  Мөнгө амьдралын зорилго гэж үзэх хандлага
§  Нийгмээрээ аливаа асуудалд чин сэтгэлэсээ бус, хялбар, хуурамч аргааргүйцэтгэх  сэтгэлгээнд автсан, түүнийг хүлээн зөвшөөрсөн байдал
зэрэг зохисгүй үнэлэмжүүд давамгайлах болсон нь бидний сэтгэлийг эмзэглүүлж байгаа юм.
Ерөнхий боловсролын сургуульд ёс зүйн хичээлийг нас, сэтгэл зүйн онцлогийг харгалзсан, прагматик сургалтын хөтөлбөрийг боловсруулан бага, дунд, ахлах ангиудад заах шаардлагатай. Доктор Р.Дарьхүү нарын “ ... ЕБС-д ёс зүйн боловсролын агуулгын бүтэц нь ... бага ангид зөв амьдрах анхан шатны боловсролыг олгох, дунд ангид гэр бүлдээ болон нийгэмд биеэ зөв авч явах ёс журмыг голлон заах, ахлах ангид албан харилцааны ёс зүйн хэм хэмжээг мөн иргэний ёс зүйг заах нь зохистой юм”[1] гэж үзэж байгаатай санал нэг байгаа болно.
Харин их дээд сургуульд мэргэжлийн ёс зүйн боловсрол олгох сургалтыг олгох чиглэлд анхаарах нь зүйтэй болов уу. Энэхүү хичээлийн агуулгыг эзэмшүүлэхдээ мэргэжлийн ёс зүйн холбогдолтой асуудлуудыг кейсийн хэлбэрээр ажиллуулж, тодорхой шийдвэр гаргуулж ажиллуулах нь ач холбогдолтой юм.
Сүүлийн үед зохиогдсон кейсүүдэд анхаарал хандуулахад дийлэнхдээ арилжааны сэтгэлгээн дээр тулгуурлан зохиогдохоос биш, ёс зүйн хэм хэмжээ хэмжээ, зарчмын үүднээс асуудалд хандсан жишээ бага байна.
Архитектор хүн  барилга барихдаа ашгийн тооцоо хийх нь чухал уу?  харин газар хөдлөлт болон учирч болшгүй гамшгийг тооцсон барилга барих нь чухал уу? гэдгийг бид мэргэжлийн ёс зүйн хичээлээр асуудал дэвшүүлэн ажиллуулж шийдвэрлүүлэх нь зүйтэй. Өнөөдөр бид тооцооны картны нууц код алдагдах, зээлийн санхүүч зээлийн хүүг зориудаар буруу тооцох, данс өөрчлөн байршуулах, техникийн бүрэн бус байдалд агаарын нислэг үйлдэх, стандартын бус барилга ашиглалтанд оруулах, эрхэлсэн ажил үүргээ чин сэтгэлээсээ хийхгүй, өнгөц хандах, хүнд суртал гаргах, авилга хээл хахуульд өртөх зэргээр мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээ алдагдсан нөхцөл байдалтай бид алхам тутамдаа нүүр тулгарч байна.
Дээрх учир дутагдлыг засахад илтгэгч нарын зүгээс мэргэжлийн ёс зүйн боловсрол олгох сургалт зайлшгүй чухал бөгөөд үүнд кейсийн арга өөрийн хувь нэмрээ оруулна гэж үзсэн.
Сургалтын зохион байгуулалтын хэлбэр нь боловсролын зорилтыг шийдвэрлэх явц дахь багш, суралцагчдын харилцан үйлдлийн аргуудаар тодорхойлогддог. Энэ нь үйл ажиллагаа, харилцаа, харилцан үйлдлийг удирдах янз бүрийн арга замаар хэрэгждэг. Ялангуяа харилцан үйлдлээр сургалтын арга, хэрэглүүр, хэлбэр илэрнэ. Мэргэжлийн ёс зүйн боловсрол олгоход албан ба албан бус сургалт үр дүнтэй аргуудын нэг болно. Өнөөгийн нөхцөлд их, дээд сургуульд зааж буй “Ёс зүй”, “Бизнесийн ёс зүй” сонгон суралцах 2 багц цагийн хичээлийг эс тооцвол ёс зүйн боловсрол олгох хичээл оюутнууд судлахгүй байна. Бидний зүгээс “Мэргэжлийн ёс зүйн үндэс”  хичээлийг заавал судлах 2 багц цагийн хичээл байхаар төлөвлөн, семинар хичээл хэлбэрээр зохион байгуулах саналтай байна.
Семинар бол дээд сургуулийн практик хичээлийн нэг ба оюутнууд онол, практикийн асуудлын олон хувилбарыг хэлэлцдэг. Мөн оюутнууд семинарын хичээлээс өөртөө итгэлтэй болоход, илтгэх чадвар, үзэл бодлоо хамгаалах чадвар олж авдаг. Семинарын хичээлээр илүү идэвхтэй байж мэдлэгээ бататган, үзэл бодлоо илэрхийлэх чадвартай болох ба мэтгэлцээний дадал, олны өмнө ярих, ажил хэрэгч харилцаанд суралцан агуулгыг илүү сайн тогтоодог билээ.
Доктор С.Батхуяг нар “Семинарын хичээлийг амжилттай явуулахын тулд оюутны үйл ажиллагаанд тулгуурлах, онолын мэдлэг ба практик хэрэглээ хоёрыг хослуулах, арга технологи нь уян хатан байх, тэдний өнөөдрийн болон ирээдүйн эрэлт хэрэгцээнд тулгуурлах, оюутанд олон талын сонголт хийх боломжийг аль болох өргөн олгох, хамтран ажиллах боломж олгох, идэвх санаачлагыг хөхүүлэн дэмжих, ажил хэрэгч уур амьсгал бүрдүүлэх зэрэг шаардлагыг хангасан байх хэрэгтэй”[2]  гэж үзсэн байна.
Семинарын үндсэн элементүүдийг сэдэв, зорилт, товч төлөвлөгөө, оюутны сурах сэдлийг хөгжүүлэх хэсэг, тэдэнд заавал эзэмшүүлэх мэдлэг, арга барил, дадал, ашиглах хэрэгсэл, арга технологи, шинэ мэдлэгийг бататгах хэсэг, дасгал, даалгавар, оюутны бие даасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх хэсэг, хяналт шалгалт, үнэлгээ тест, гэрийн даалгавар гэж дурджээ.[3] Мөн доктор М.Золзаяа ёс зүйн хичээлийн үнэлгээ нь стандарт бус байвал зохистой[4] гэдэгтэй бид санал нэгдэж байгаа бөгөөд стандарт үнэлгээ бүхий нөхцөлд сайн үнэлгээний хойноос хэт хөөцөлдөн, мэдлэг олох, сайн дадал зуршилтай болохыг орхигдуулна гэж тэрээр үзжээ. Түүнчлэн хувь хүний ёс суртахууны төлөвшлийг үнэлэхэд бэрхшээлтэй тул үнэлгээний шалгуур үзүүлэлт гаргах хэцүү. Энэхүү сургалтанд багш уламжлалт сургалтын аргаар зохион байгуулах биш, харин асуудлыг шийдвэрлэх, оюутантай хамтарч ажиллах, хамт олны дунд халуун дотно байдал үүсгэх, бүтээлч үйл ажиллагаа өрнүүлэх зөвлөгч болох үүднээс оролцох ба энэ нь хичээлийн үр өгөөжийг дээшлүүлнэ. Багш уян хатан бодлого баримтлах үүрэгтэй.
БНХАУ-ын мэргэжлийн ёс зүйн боловсрол олгож буй туршлагаас[5] харахад “Мэргэжлийн ёс зүй”-н хичээлийг заавал судлах хичээлийн тоонд оруулдаг бөгөөд энэхүү хичээлээ багаар ажиллах аргад тулгуурлан заадаг нь үр өгөөжтэй байдаг хэмээн үнэлсэн байна.
Иймээс бусад орны туршлага, өөрийн орны нийгмийн байдал, хэрэгцээ шаардлагаас үндэслэн “Мэргэжлийн ёс зүй” гэдэг хичээлийг сургалтын хөтөлбөрт зайлшгүй  тусгах хэрэгтэй. Төслийн чанартай яригдаж буй “Мэргэжлийн ёс зүйн үндэс” хичээлийн зорилго нь:
 1. Оюутанд бие даасан чөлөөт, бүтээлч, шүүмжлэлт сэтгэлгээ тэдний шүүн тунгаах, эргэцүүлэн бодох, үнэлэмжийн чадварыг төлөвшүүлэх
 2. Ёс зүйн үндсэн ойлголт болон мэргэжлийн ёс зүйн үүрэг, зарчим, хариуцлагын талаар оюутанд мэдлэг эзэмшүүлэх
 3. Мэргэжлийн үүрэг, хариуцлага, зарчмын талаарх үндсэн ойлголтыг олгох, ёс зүйн дагаж мөрдөх хэм хэмжээг дадал болгох,
4. Эдгээр зорилгын үр дүнд мэргэжлийн ёс зүйн асуудалд олон талаас нь хандах чадвартай болж, хувь хүн өөрийгөө хөгжүүлэх боломж тус тус бүрдэнэ.
 Өнөөдөр энэ хичээлийг шууд орж эхэлье гэхэд дийлэнх оюутнууд ёс зүйн талаар цэгцтэй мэдлэг албан сургалтаар эзэмшээгүй тул  энэхүү хичээлийн танхимын цаг 48 байна гэж тооцоод үүнээс:
·         10 цаг- Ёс зүйн үндэс /ёс зүйн шинжлэх ухааны үүсэл хөгжил, монголын ёс зүйн сэтгэлгээний түүх, орчин үеийн ёс зүйн зарим чиглэл, ёс суртахуун, түүний хэм хэмжээ/
·         20 цаг- Мэргэжлийн ёс зүйн үндэс
·         12 цаг- Мэргэжлийн хариуцлага
·         4 цаг- Харилцааны соёл
·         2 цаг- Тест байхаар боловсруулсан.
Хичээлийн цагийг үр бүтээлтэй, зөв тодорхой ойлголтыг өгөхөд чиглүүлж хичээлийн агуулгад олон талт зарчмыг баримталсан, прагматик шинжийг агуулсан байх шаардлагатай юм. Тиймээс хичээлийн цагийг ихэвчлэн кейсийн аргаар аргаар явуулж, тодорхой шийдэлд хүрч байх нь зүйтэй гэж үзэж байна. 
Кейс нь шийдлийг дэмжиж эсвэл үгүйсгэсэн нотолгоо байдаг бөгөөд бодлогын, үнэт зүйлсийн, цаг хугацаа, орон зайн гэсэн гурван төрөлтэй байдаг. Чөлөөтэй харилцан ярилцаж, мэтгэлцэн, үнэнийг эрж хайх нь ардчилсан нийгмийн, хүлээцтэй иргэнийг сургаж хүмүүжүүлэхэд дөхөм үзүүлэх төдийгүй хамтын хичээл зүтгэлээр үнэнд хүрч, амжилт гаргаж болдгийг суралцагчдад төдийгүй, багш сурган хүмүүжүүлэгч нарт ойлгуулж, итгэл, үнэмшил бий болгосноор, ёс суртахууны талаасаа ололт олох болно. Тодорхой шийдэл шаардаж буй тулгамдсан асуудлыг дэвшүүлэн тавьж шинжилгээ хийж дүгнэлт гаргах зориулалттай бичигдсэн сургалтын материал
биечлэн оролцох боломжгүй бодит, тодорхой асуудалтай танилцан оношилж судлах чадвараа сайжруулах боломж олгодог. Аливаа мэргэжлийн кейс нь дараах бүтэцтэй байхад илүү үр дүнтэй болно. Үүнд:
·         Оршил
·         Үндсэн хэсэг
·         Шийдвэрлэх арга зам
·         Шийдвэр болон зөвлөмж
·         Ном зүй зэрэг болно.
Кейст тавигдах үндсэн шаардлага нь:
·         Тулгамдсан асуудал, шалтгаан болон үр дагавар, оролцогч талуудын үүрэг, шийдвэр гаргахад шаардлагатай тодорхой сэдвийн дор бичигдсэн байх,
·         Судалгааны аргуудыг оновчтой сонгон хэрэглэсэн байх,
·         Хэт тайлбарлахын оронд дүн шинжилгээ хийх талд илүү анхаарсан байх,
·         Судалгааны сайн эх үүсвэр ашигласан байна
Сургалтанд кейсийн аргыг хэрэглэсний дараа оюутнуудыг дараах үнэлгээгээр үнэлбэл зохистой.
·         Нөхцөл байдлыг оношилж, шинжилгээ хийсэн байдал
·         Шийдвэрлэх арга замыг тодорхойлсон эсэх
·         Судалгааны арга зүйг эзэмшсэн байдлыг тус тус үнэлнэ.
Ёс зүйн стандарт нэвтрүүлэлт нь ёс суртахууны хэм хэмжээг мэргэжлийн бүлгийн гишүүдэд ердийн аргаар ойлгуулах явдал биш юм. Энэ нь мэргэжлийн нийгэмлэгийн гишүүд өөрсдийн үйлдлийг ёс суртахууны шаардлагад нийцүүлж байх, тэрчлэн ёс зүйн зөрчлийг илрүүлж, ёс зүйн хувьд буруу үйлдэлд хориг саад тавих зэрэгт тустай. Түүнчлэн удирдах ажилтан энгийн зөвлөлгөө, санамж доод тушаалтандаа өгөхдөө ч мэргэжлийн ёс зүйн дүрмийг баримталдаг байх шаардлагатай. Мөн хамт олон нийтээрээ эвсэг, нэгэн арга барилаар ажиллавал ажлын үр бүтээлтэй байх болно.
Нэгэнт “Мэргэжлийн ёс зүйн үндэс” хичээл албан сургалтын хүрээнд заагдаагүй, төслийн шинж чанартай байгаа тул албан бус сургалт нь мэргэжлийн ёс зүйн төлөвшилд бага ч болов нөлөөлнө гэж үзээд бид албан бус сургалтыг блогоороо[6] дамжуулан боловсруулсан кейсээ оюутнуудын болон олны хүртээл болгон ажиллуулж байна. Блог нь онолын материал, холбогдох ном, зохиол, илтгэл, видео, кейс, сорил хэмээх үндсэн хэсгээс бүрдэнэ. Онолын материалын буланд гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачдын мэргэжлийн ёс зүйн талаар туурвисан бүтээлийг байрлуулсан. Холбогдох ном, зохиол, бүтээлийн хэсэгт мэргэжлийн ёс зүй судлаж буй оюутан, суралцагчид уншсан байх шаардлагатай зохиол, бүтээлийн ном зүй, мэргэжлийн ёс зүй, ёс суртахууны асуудлыг хөндсөн эрдэм шинжилгээний бүтээлийг оруулсан. Кейс бүлэгт 51 кейс байрлуулан 2011-2012 оны хичээлийн жилд газар зохион байгуулалт, эдэлбэр газрын кадастрын 2-р дамжаанд суралцаж буй оюутнуудаар блогоор дамжуулан хэлэлцүүлж байна.
Бид ХААИС-ийн газар зохион байгуулалт, эдэлбэр газрын кадастрын ангийн оюутнуудад зориулсан нийт 51 ширхэг мэргэжлийн ёс зүйн кейс боловсруулсан. Кейст өнөөгийн газар, кадастрын албаны ажилтнуудад тулгарч буй мэргэжлийн асуудлыг, оюутан ахуйд нь заагдаагүй ёс зүйн асуудлуудтай холбон гаргаж ирэхийг зорьсон. Кейсийг эмпирик ажиглалтын арга дээр тулгуурлаж, эмпирик баримтуудыг цуглуулан гаргаж ирсэн бөгөөд нийт 51 кейсийн 40 нь газрын албатай, 11 нь кадастрын албаны үйл ажиллагаатай холбоотой юм. 2011 оны 10 сарын 31-ний өдрийн байдлаар блогт  нийт 303 сэтгэгдэл бичигдсэнээс 262 нь кейст шууд хамааралтай сэтгэгдэл байна.
Оюутан суралцагчид сэтгэгдэл бичихдээ чин сэтгэлээсээ хандсан нь судлаач нарт нарт ажиглагдсан бөгөөд албан хаагч мэргэжлийн үүргээ гүйцэтгэх явцдаа аливаа асуудалд хууль эрх зүйн үүднээс хандах нь чухал гэдэгтэй санал нэгтэй байгаагаа бичсэн. Их, бага гэлтгүй ажлын хариуцлага алдах нь ихээхэн хор уршиг тарьж болно гэдгийг сэтгэгдэлээ өөрсдийн үгээр тайлбарлан бичсэн байсан. Мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хариуцлагийн талаар өмнө нь бодож байгаагүй, ирээдүйн мэргэжил, гүйцэтгэх үүргийн талаараа анхлан бодож үзсэн талаараа оюутнууд ярилцлагын явцад илэрхийлсэн.
Ийнхүү ХААИС, орон нутаг дахь салбар сургуулийн суралцагчдад зориулсан зайн сургалтын хүрээнд мэргэжлийн ёс зүйн блог ажиллуулах нь бага боловч үр дүнтэй аргуудын нэг болж байгаа нь харагдаж байна. Зайн сургалтаар багш, суралцагчдын хоорондын харилцаа электрон шуудангийн тусламжтайгаар явагдана. Мэргэжлийн ёс зүйн холбогдолтой тодорхой сэдвүүдийг урьдчилан тарааж, түүний дагуу, тодорхой хугацааны дараа олон тооны оюутныг хамарсан зайн сургалт явуулбал үр дүнтэй юм.


Дүгнэлт

Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх арга зам нь албан ба албан бус сургалт бөгөөд албан сургалтын хүрээнд “Мэргэжлийн ёс зүйн үндэс” хичээлийг бүх мэргэжлийн ангийн оюутнуудад зохион байгуулах, суралцагчдын бие даах чадварыг хөгжүүлэх сургалтын аргыг өргөн хэрэглэх, албан бус сургалтын хүрээнд зайн сургалт, онлайн сургалтыг өргөн хүрээтэйгээр нэвтрүүлэх нь зүйтэй байна. Сургалтын кейсийн аргыг албан ба албан бус сургалтын хүрээнд ашиглах нь ёс зүйн боловсрол олгох явдалд үр дүнгээ өгөх болно.

Summary

The way to mature students in higher education institutions with professional ethics is formal and informal education. A subject, “Theory of Professional ethics” shall be taught and activities and projects to improve students’ skill to work independently shall be carried out in the frame of the formal education while distance or e-trainings shall be conducted widely in the informal education. 







[1] Дарьхүү,Р. Оюунцэцэг,Б. (2009). Ёс зүйн боловсролын асуудалд. “Философи, шашин судлал” Эрдэм шинжилгээний сэтгүүл. №308 (51): 116
[2] Батхуяг, С.нар. Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүй. УБ.,2003 79 дахь тал
[3] Мєн тэнд. УБ.,2003. 79 дахь тал
[4].Золзаяа, М. (2005) Ёс зүйн боловсрол, түүний хэрэгцээ шаардлага. “Боловсрол судлал”.№7:11
[5]How ethical are University Students in the People’s Republic of China-A Preliminary Analysis. from http://www.indigenousjournal.com/IIJEASVoLIIIss1Au.pdf.  2009.05.10


[6] bayarchimeg-chuluudai.blogspot.com

Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх арга зам
Хураангуй
Манай орны эрдэмтэн судлаачдын 1990 оноос хойш хэвлэгдэн гарсан туурвисан бүтээлийг дүгнэн үзэхэд, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс зүйн хэмжээ гэж ярьж буй боловч, зарим судлаач үүнийг ёс суртахуунтай шууд холбон үзэхэд, зарим судлаач мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтоо хэрхэн хэрэгжүүлж буйтай холбон тайлбарласан байна. Мөн судлаач бүр өөр өөрийнхөөрөө нэр томьёог оноон, үгийг утгыг тайлбарлаж буй тул нэгдсэн нэг нэр томьёо болгон оноож, их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөшүүлэх арга зам эрэлхийх нь зүйтэй байна.
Түлхүүр үгс
Мэргэжлийн хариуцлага, ёс суртахуун, мэргэжил сонголт, багш, эрх зүйн мэдлэг, сургалт


Доктор М.Золзаяа тодорхойлохдоо  мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс суртахуун гэсэн ойлголтууд ялгаатай. Мэргэжлийн ёс зүй гэдэг нь мэргэжлийн онцлогоор нь нөхцөлдсөн ёс суртахууны хэм хэмжээ зарчмууд ба биеэ авч явах байдлыг илэрхийлж байна. Мэргэжлийн ёс суртахуун гэвэл ёс суртахууны зарчим хэм хэмжээг ухамсарлах үйлдэл, үнэлэмж юм [1] гэсэн бөгөөд цаашлан мэргэжлийн ёс зүйн дүрмийг гадаадын ихэнх оронд мэргэжилтний зан үйлийн дүрэм, мэргэжлийн хариуцлага гэж нэрлэдэг талаар бичсэнээр  мэргэжлийн ёс зүйн холбогдолтой нэр томьёоны, ойлголтын талаарх асуудлыг хөндсөн байна. Манай оронд хэрэгжиж буй мэргэжлийн ёс зүйн холбогдолтой дүрэмүүдэд хуулийн хэллэг, ойлголтуудыг ихээр тусгасан явдлыг “Шүүгчийн ёс зүйн дүрэм” дээр тулгуурлан гаргаж ирсэн нь ихээхэн ололттой.
Доктор Т.Сэнгэдорж “Хуульчийн ёс зүй”[2] өгүүлэлдээ мэргэжлийн ёс зүй, мэргэшлийн ёс зүй хэмээх ялгаатай нэр томьёо ашигласан бөгөөд үүнийг хуульчийн мэргэжлийн ёс зүй нь ерөнхий ойлголт болдог бол мэргэшлийн ёс зүй нь түүнээс урган гардаг тусгай ойлголт юм хэмээсэн байна. Үүнийг ерөнхий мэргэжлийн ёс зүйг сахин биелүүлэх нь төдийлөн хангалттай бус, харин нарийн мэргэшлийн ёс зүйг мөрдөх нь ажлын шаардлагаар зайлшгүй нөхцөлддөг тул мэргэжлийн болон мэргэшлийн ёс зүйн аль алиныг нэг адил биелүүлэх шаардлагатай. Эс тэгвэл ажлын ямар нэг алдаа дутагдал гаргахад хүргэж болзошгүй хэмээн тайлбарласан байна. Бидний үзэж байгаагаар мэргэжлийн ёс зүй нь тухайлсан мэргэжил бүр мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх арга зам нь төстэй тул мэргэшлийн ёс зүй хэмээн тусгайлан нэр томьёо оруулах шаардлагагүй гэж үзсэн.
Доктор Д.Тунгалаг мэргэжлийн зан суртахуун нь хүн ёсны ерөнхий зарчмуудыг тухайн мэргэжлийн үйл ажиллагааны нөхцөлд тохируулан тодосгож хэрэглэн гэсэн үг хэмээн томьёолж болох ба мэргэжлийн ёс суртахууны тодорхой илрэлүүдийг судалдаг салбар ухаан нь мэргэжлийн ёс зүй юм[3] гэж тодорхойлсон байна. Түүнчлэн мэргэжлийн ёс зүйд боловсрох нь нийгмийн ухамсар бүрэлдэн тогтох нэг үндэс болно гээд авлигал, хээл хахууль, албан тушаалын болон нэр төрийн төлөөх тэмцэл нь орчин үед нилээд түгээмэл болж байгаа бөгөөд энэ нь мэргэжлийн ёс зүйн анхаарал татсан асуудал болж байна. Иймээс мэргэжлийн ёс зүйд диспозици, гипотез, санкцийг харгалзах нь чухал [4] хэмээсэн.
Монгол Улсын Боловсролын хуулинд “Багшийн ёс зүй”,”Багшийн ёс зүйн хэм хэмжээ” хэмээн томъёолж, мэргэжил бүрийн ёс зүйн хэм хэмжээг “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм” гэх мэтээр  батлан гаргасан буй тул энэхүү томьёоллыг баримтлах нь зүйтэй гэж бид үзсэн. Судалгааны явцад уншиж танилцсан гадаадын бүтээлүүдэд мөн дээрхийн адил томьёолон гаргасан байна.
Мэргэжлийн ёс зүйн талаарх судалгааны хувьд 1915 онд америкийн эрдэмтэн Жэсс Бондын дэвшүүлсэн[5] онолыг олон судлаачид баримталдаг. Мөн тэрээр албан ёсоор мэргэжлийн ёс зүйн хичээл оруулалгүй, албан бус сургалтын хүрээнд мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх боломжийг тодорхойлсон байна. Оюутнуудаас дараах асуултуудаар судалгаа авч түүнд дүн шинжилгээ хийсний үр дүнд албан бус сургалт зохион явуулах аргачлал боловсруулсан.
Хөдөө аж ахуйн салбарт ажиллагсдын мэргэжлийн ёс зүйн тулгуур үзэл санаа нь Германы эрдэмтэн Андреас Бисийн дэвшүүлсэн малын эмчийн мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээний тухай үзэл баримтлал юм. Тэрээр малын эмч мэргэжлийн ёс зүйн зах зээлийн нөхцөл байдалд хэрхэн зохицуулагддаг талаар болон малын эмч, малын эзэн, мал амьтны хоорондын харилцаа болон тэдгээрийн харилцан хамааралын талаар гаргаж ирсэн. Малын эмч нь мал амьтан, малын эзэнд шууд хамааралгүй ч, харилцан хамааралтай бөгөөд малын эмч, малын эзэн хоёрын хооронд ажлын гэрээ үйлчилж байдаг. Малын эмчийн малын эзнээс ялгагдах чанар нь анагаах чадвар, эмчийн нэр хүнд, байгалийн шинжлэх ухааны мэдлэг, хуримтлуулсан ажлын туршлага, өвчний тархалтын талаарх зэрэг өргөн мэдлэг болно. Малын эмч, малын эзэн хоёрын хоорондын холбоо нь мал эмчлүүлэх асуудал бөгөөд эзний зүгээс эмчилгээний төлбөр асууж лавлах эрхтэй. Нөгөө талаар эзэмшигчийн санал дээр тулгуурлан эмчлэх шийдвэрийг малын эмч тогтооно. Харин эмчилгээний явцад малын эмч малын эзний шийдвэрийг дагаж мөрдөх шаардлагагүй.
Мэргэжлийн ёс зүйн талаарх өөр нэгэн үзэл баримтлалыг Герман эрдэмтэн Питр Штрахэндорф дэвшүүлсэн. Тэрээр нарийн мэргэжих тусам, мэргэжлийн ёс зүйн асуудал улам нарийсдаг бөгөөд мэргэжлийн ертөнцөд өөрсдийгөө удирдан залах ёс зүйн хэм хэмжээг тогтоох оролдлого улам нэмэгддэг хэмээсэн. Тэрээр өөрийн үзэл баримтлалаа Кантын сургаалд тулгуурлан гаргаж ирсэн. 200 зорчигчтой онгоц техникийн гэмтлийн улмаас 50000 хүнтэй барилга чиглэн мөргөх аюултай нисэж байхад та аль талыг нь бай болгон унагах вэ гэдэг зайлшгүй сонголтын магадлалыг дэвшүүлсэн бөгөөд энэ нь үүгээрээ мэргэжлийн бодлого бодолт нь мэргэжилтний зөв шийдвэр гаргахад туслах хүчин зүйл болно гэж үзсэн. Түүнчлэн мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн ёс суртахуун гэсэн хоёр үндсэн ойлголт гаргаж ирсэн. Мэргэжлийн ёс зүй нь мэргэжлийн хүрээнд хийгддэг бүхий л талын үйл ажиллагааг судалдаг бол мэргэжлийн ёс суртахуун нь мэргэшлийн хүрээнд хийгддэг үйлдэл гэж ялган тодорхойлсон. Эрх зүй мэргэжлийн ёс зүйгээс юугаар ялгарах вэ? Эрх зүй нь гадаад эрх мэдэл бол мэргэжлийн ёс зүй нь дотоод эрх мэдэл хэмээсэн. Ихэнх хууль ёс суртахууныг үндэслэлээ болгодог боловч зарим ёс зүйгүй хууль батлагдан гардаг. Ийм тохиолдолд сөрөн зогсох үйлдэл гаргах хэрэгтэй. Харин мэргэжлийн ёс зүй нь хууль дүрмээр зохицуулагддаггүй бөгөөд хуулиас өргөн хүрээтэй асуудлыг хамардаг. Амьдралын бүхий л хүрээнд эрх зүй үйлчилдэггүй бөгөөд харин ёс зүйн дүн шинжилгээгээр шийдэгддэг гэж үзсэн байна.
Бид ажилдаа дээрх гурван эрдэмтний үзэл баримтлалыг өөрсдийн онолын баримтлал болгон авсан. Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудын одоогийн байдалд мэргэжлийн ёс зүй, түүний кодекс боловсруулалт онцгой байр суурь эзэлдэг ба энэ нь ёс төдий бус хэрэгжих бус өнөө үе, хэтийн харилцааг зохицуулахаар боловсруулагдаж цаашдаа хөгжил хөдөлгөөнийг даган өөрчлөгдөн шинэчлэгдэн, амьдрах чадвартай байх хэрэгтэй юм. Мөн албан хаагчдаас ард иргэд, олон нийттэй харьцах, тэдэнд үйлчилгээ үзүүлэх соёл, дадал хэвшлийг бага наснаас нь эхлэн төлөвшүүлэх үйл ажиллагааг эхлүүлэн  амьдрал ахуйд нь хэвшил болон тогтоодог.
Бидний судалгаандаа хамруулан авч үзсэн орнуудын хувьд цэцэрлэгийн наснаас нь “Ёс зүйн үндэс”  хичээлийг нарийн тогтсон стандартын дагуу, тодорхой шатлалтайгаар бүрэн дунд боловсрол эзэмшиж дуустал заадаг бөгөөд их, дээд сургуульд суралцагчдад/ нийгмийн ухааны салбараас бусад/ тусгайлан ёс зүйн үндэс хичээл заадаггүй. Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн онцлог, мэргэжилтний гаргаж болзошгүй алдаа, мэргэжилтэй холбоотой хууль, дүрэм журам, хэм хэмжээ, мэргэжлийн үүрэг, хариуцлагын талаар бага цагаар танхимын нөхцөлд зааж сургадаг. Ингэснээр мэргэжилтэн бүр ажил амьдралдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг нарийн даган мөрдөх бололцоо, нөхцөл бүрддэг байна. Ёс зүйн зөв хүмүүжилтэй  хүнд мэргэжлийн ёс зүй амар хялбар төлөвшинө.
Мэргэжилтэй боловсон хүчин нь өөрийн мэргэжлээ гаргууд сайн эзэмшсэн байгаад зогсохгүй бусдыг үлгэрлэж чадахуйц мэргэжлийн ёс зүйн байх нь онцгой чухал юм. Гэвч мэргэжилтний баримтлах зарчим нь тодорхой боловч түүнийг хэрэгжүүлэх нөхцөл нь тодорхой бус байгаагаас мэргэжлийн ёс зүйн зөрчил их гардаг тул зарчмыг шинэчлэн боловсруулж, түүнд дүн шинжилгээ хийж сайжруулж байх шаардлагатай. Мэргэжлийн өндөр ур чадвартай сайн ажилтан ажлаа ганцхан удаа сайн хийх биш үргэлж сайн хийж байдагт оршдог. Энэ нь түүний ёс суртахууны эрхэм чанаруудтай нь холбоотой байна.
Хүний хөгжлийн талаар, хэрэгжих бүрэн үндэстэй төрийн бодлогыг боловсруулан мөрдөж байж тухайн нийгэмд хүний эрх, эрх чөлөө, ёс зүйн талаар боломжит түвшингийн хандлага төлөвшин тогтож нийгмийн сэтгэл зүй эрүүлждэг тухай эрдэмтэн судлаачид, санал нэгтэй бичиж, тэмдэглэж байна. Эдгээр нь шүүмжлэгчийн байр сууринаас бус хэрэгжүүлэгчийн байр сууринаас, эрх эдлэх, үүргээ биелүүлэх цогц чадамжийн төлөө ажиллах арга зүйгээ олж авах хэрэгтэй гэж үздэгтэй холбоотой.
Мэргэжлийн ёс зүйн зарчим нь мэргэжилтний үйлдлийг ёс зүйн хэм хэмжээнд нийлүүлдэг шаардлага тул хүнийг нийгэмд амьдрах чадварыг илэрхийлдэг. Эдгээр зарчмууд нь хөгжлийн дагуу бүрэлдэн тогтдог зайлшгүй шинжтэй бөгөөд мэргэжилтэн нийгмийн байдал, угсаа гарал, албан тушаал, нас, хүйс зэргээс хамааралгүй тэгш үйлчилдэг түгээмэл шинжтэй ба ёс зүйн зарчмуудыг хэн нэгэн санаагаараа зохиодоггүй объектив шинжтэй. Мэргэжлийн ёс зүйн гол зарчим нь хөдөлмөрч байх явдал юм. Монгол хэлний тайлбар толь бичгүүдэд “Хөдөлмөрч” хэмээх үгийг “хөдөлмөрт нэн тууштай, үнэнч” гэж тайлбарласан байдаг ба сүүлийн үед энэ үгнээс татгалзан өөр үг сонгох нь зүйтэй гэж байгаа нь тохиромжгүй гэж үзэж байна. Мөн хүмүүнлэг энэрэнгүй байх, эх оронч байх, хамтач байх хэмээх ёс зүйн үндсэн зарчим мөн адил мэргэжлийн ёс зүйд хамааралтай.  Мэргэжлийн ёс зүйн зарчмууд нь байгууллагын ажилтанд тодорхой шийд гаргах, ямар нэгэн алхам хийх,  харилцан үйлдэл явуулахад хамгийн гол ёс зүйн суурь болдог. Үүнд байгууллагын сонирхолд нийцээгүй алхам хийхгүй байх, өөрийн ажил үүргийн хариуцлагаа ухамсарлах, засран сайжирч байх, ёс зүйн хувьд тогтвортой байх, үнэнч байх, бусдын болон өөрийн эрхийг хүндэтгэх зэрэг орно. Ирээдүйн мэргэжилтэн өөрийн мэргэжлийн үүргийг ухамсарласнаар, мэргэшлийн өндөр түвшин нь ажлын чанарын баталгаа болж, мэргэжлийн үүргээ сайн мэдэж нарийн чанд биелүүлэх, мэргэжлийн үйлчилгээг хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд баримтлан хүргэх, нийгэм хамт олон, үйлчлүүлэгчийн сайн сайхны төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулах, хамт олны болон өөрийн ажлын бүтээмжийг дээшлүүлэх сонирхолтой болж, өндөр зохион байгуулалт, дэг журам, сахилга баттай байж, мэргэжлийн үүргээ биелүүлэх сэтгэлийн тэнхээтэй болж, өөрийгөө байнга шинэ мэдлэгээр боловсруулах болно. Иймээс өнөөгийн оюутны ёс зүйн төлөвшил, аж төрөх ёсыг сайжруулахын тулд чиглэсэн зорилготой, тууштай үйл ажиллагаа явуулах нь чухал болж байна.
Эцэг эх, сурган хүмүүжүүлэгчид хүүхдийн авьяас, сонирхлыг зөв ажиглан, чиглүүлэх бололцоотой бүх арга хэмжээг авч, сургууль төгсөх үед сонгож буй мэргэжлийнх нь талаар тодорхой ойлголттой болгосноор залуучууд эзэмшихийг хүсэж буй мэргэжлийнхээ талаар тодорхой ойлголттой байж, өөрийн хүсэл сонирхол эрмэлзэл нь тухайн мэргэжлийн шаардлага зорилгод нийцэж буй эсэхийг сайтар бодолцох бололцоотой болно. Ирээдүйн мэргэжилтэн янз бүрийн бэрхшээлээс төвөгшөөлгүй, хүний сайн сайхны төлөө явж чадах эсэх зэрэг тухайн мэргэжлийн онцлог шаардлагуудыг мэргэжил сонгохоос өмнө сайтар бодох хэрэгтэй. Мэргэжлийн буруу сонголтоос гарах сөрөг үр дагавараас урьдчилан сэргийлэх үүднээс тухайн мэргэжлийн онцлогийг, ямар үүрэг хүлээсэн мэргэжилтэн болох ёстойг сайтар ойлгуулах хэрэгтэй. Мэргэжил сонголт нь хүний амьдралын хамгийн чухал алхам болохоор түүнд ухамсартай, сэдэл тэмүүлэлтэй хандах нь зүйтэй. Сургууль хэрэглэгчээр дутахгүй болсон өнөө үед үнэхээр тухайн мэргэжлээр , чиглэлээр суралцаж чадах, сонирхолтой хүмүүсийг шилж авч болох ба зөвхөн ерөнхий эрдмийн бус сэтгэл зүй, зан төлөвийн хэв шинж, сэдэл сонирхлыг илрүүлэх тестүүд ашигладаг болох хэрэгтэй байна.Энэ бүх арга хэмжээг авсны дүнд эзэмших мэргэжилдээ үнэхээр дур сонирхолтой оюутан элсэн орох бололцоо бүрдэх нэгэн нөхцөл болж өгнө.
Мэргэжлийн ёс зүй төлөвшихөд мэргэжлийн хичээлийн нөлөө чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ талаар сүүлийн үед их анхаарал тавьж байна. Нийгмийн амьдралд тухайн  мэргэжлийн эзлэх байр суурь, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагын талаарх  төсөөлөл, ойлголтуудыг мэргэжлийн хичээл бүрэлдүүлэн өгдөг билээ. Тийм учраас их, дээд сургуулийн 1-р дамжаанаас эхлэн оюутнуудад мэргэжлийн ёс зүйн үндсэн зарчмуудыг эзэмшүүлэн мөрдүүлж сургах хэрэгтэй.
Оюутан залууст ирээдүйн мэргэжлийнх нь анхны төсөөлөлийн мэргэжлийн багш буй болгодог. Багшийн гадаад төрх, оюутантай харьцаж байгаа байдал, соёл, эрдэм шинжилгээний ажлын амжилт, сонирхол зэрэг нь оюутанд гүн сэтгэгдэл төрүүлдэг. Өнөөгийн нөхцөлд оюутан залууст мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх асуудлыг багш нараас нь эхлэн бэлтгэх хэрэгтэй. Багш нарыг ирээдүйн мэргэжилтэн бэлтгэж байгаа ёс суртахууны хариуцлагыг нь тэдэнд эрхэм болгон тавиулж үүнтэй нь хариуцлага тооцох системийг бий болгох хэрэгтэй. Багш нарын зүгээс оюутан сурагчдыг хүндэлж, эрхэмд үзэж байж өөрсдийгөө хүндлүүлдэг харилцааны урлаг, соёлд суралцуулдаг тул багш нарын биеэр үзүүлэх үлгэрчлэлийг дээшлүүлэх ажил зохиох хэрэгтэй байна. Асуудал дэвшүүлж, үнэнийг багш , оюутан, хамтарч эрж хайдаг сургалтын арга зүйг эзэмших, маргаан мэтгэлцээнд багш, оюутан адил тэгш эрхтэй оролцдог сэтгэл зүйн уур амьсгал нийт анги танхимд бий болгох нь зүйтэй.
Тухайн мэргэжлийг зааж буй багш тэргүүлэх профессор -1, оюутны эзэмшиж буй мэргэжлийн зааж буй мэргэжлээрээ ахиж яваа заах арга сайтай багш -1, нийгмийн ухааны тэнхмийн багш -1, сургуулийн захиргааны сургалтын албанаас нэг хүн оролцуулсан “Мэргэжлийн ёс зүй” хичээл заах багш нарын баг байгуулан багийн системээр ажиллуулах загварчлал гаргаж байна. Хичээлийн сэдвийг сургуулийн заах аргын зөвлөлөөс батлан гаргах бөгөөд нэг семестрт 12 сэдэв байхаар төлөвлөнө. Оюутан болсон эхний жил ёс зүйн хичээл 2 кредитээр нэг семестр орж, 2-3 курст мэргэжлийн ёс зүйн хичээлийг 2 кредитээр нэг нэг семестр орохоор төлөвлөнө. Их, дээд сургуулийн нэгдүгээр дамжаа нь ерөнхий эрдмийн хичээл, суурь хичээл голлон үздэг бөгөөд хоёрдугаар дамжааны хичээлийн 80% нь мэргэжлийн хичээл болж ирдэг тул, энэ үеэс нь оюутан бүрийг мэргэжлийн ажиглах дадлага албан ёсоор хийлгэх нь үр дүн, ач холбогдолтой. Мөн хоёрдугаар дамжаанаас оюутнуудыг багаар ажиллах чадвартай болгохын тулд, нэг хүний амжилт, хамт олны амжилт ямар үнэ цэнэтэйг ойлгуулах зорилгоор 4-5 оюутны бүрэлдэхүүнтэй илтгэл бичих баг бүрдүүлэн, тэнхмийн, сургуулийн, төв сургуулийн, хотын, улсын гэсэн шат дараалалтай эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. 3-4-р дамжаанд  мэргэжлийн түвшинд эрдэм шинжилгээний ажил удирдагч багшийн удирдлагаар хийвэл оюутан залуус мэргэжилдээ дур сонирхолтой, үнэнч ажиллах, сайн мэргэжилтэн болох суурь сайн тавигдана.
Хүмүүжлийн яриа, мэргэжлийн онцлогийг үзүүлсэн тодорхой сэдвүүдийг мэргэжлийн үндсэн хичээлийн дэд сэдэв болгон долоо хоногт 2 цаг  2 семестр орж онол , дадлагыг зэрэг эзэмшүүлж, дадлагажуулах ажлыг давхар соёл олон түмний ажлаар дамжуулан хийвэл илүү үр өгөөжтэй гэсэн саналыг судлаачийн багш нараас авсан судалгаанаас харж болно.
Нийт оюутан сурагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх нь мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх чухал алхамуудын нэг болно. Эрх зүй ба мэргэжлийн ёс зүйн олон асуудал хоорондоо холбоотой боловч ялгаатай талууд буй бөгөөд үүнийг нь хуулиар шийдвэрлэнэ, үүнийг нь ёс зүйн дүрэм журмаар шийдвэрлэнэ гэдгийг ойлгуулах сургалт, семинар зохион байгуулах хэрэгтэй.
Хууль сахиулах байгуулагын үйл ажиллагаа шударга боловсронгуй байснаар мэргэжлийн ёс зүй зөрчигдсөнөөс үүдсэн хэрэг үнэнч шударгаар шийдэгдэж буй нь олон түмний нүдний өмнө байснаар ирээдүйн мэргэжилтэн нар хэрэв зөв зүйтэй алхам эс хийвээс ийм байдалд хүрч болзошгүйг ухаарна.
Оюутны холбоо нь мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэхэд туслалцаа үзүүлэх ёстой гол байгууллагын нэг тул хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулах. Оюутанд зориулсан мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх сайтыг оюутаны холбоотой хамтран зохион байгуулна. Сайтын бүтцэнд:
-       Мэргэжлийн ёс зүй гэж юу вэ? гэсэн тодорхойлолт бүхий нүүр хуудаснаас сайт эхэлнэ.
-       Мэргэжлийн ёс зүйн хэлэлцүүлэг: Асуудал дэвшүүлсэн нөхцөл байдал бүхий жишээ аван сайтанд блог болгон тавина. Сайтаар зочилсон оюутан бүр уг блогд өөрийн үзэл бодлоо бичсэн байх бөгөөд тэдний саналыг эрдэмтдийн саналтай харьцуулсан үнэлгээг 7 хоног бүр гаргаж тавина.
-       14 хоногт нэг удаа дэлхийн хэмжээний шинжлэх ухаан техникийн ололтын талаарх дэлгэрэнгүй материалыг мэргэжлийн холбогдох сайтуудаас татан авч орчуулан тавина.
-       Оюутан өөрөө өөртөө үнэлгээ өгөх ёс зүй, мэргэжлийн ёс зүйн тест сар бүр нэмэгдэн шинэчлэгдэн тавигдаж байх
-       Мэргэжлийн түвшинд гарамгай амжилт гаргасан хүний амьдралыг үлгэр жишээ болгон тавьж байх
-       Мэргэжлийн бодлого 14 хоногт нэг удаа тавигдана. Бичиглэл, дүрслэлийн хувьд хөгжилтэй хэлбэрийг сонгоно. Хэрэв бодлого бодогч алдаа хийсэн тохиолдолд түүнийг ямар сүйрэл, сэтгэл санааны тавгүйтэл, дарамт учирч болохыг тоглоомын аргаар гаргаж ирнэ.
Шинжлэх ухаан технологийн асар хүчтэй, үсрэлтийн энэ үед цахим сургалтын хэлбэр ажиллуулах нь ихээхэн ач холбогдолтой зүйл тул оюутан залуусын  WEB хуудсыг Сургалтын албаны шууд удирдлага доор  ажиллуулбал зохих үр дүнгээ өгнө.
 Дүгнэлт
Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх арга зам нь албан ба албан бус сургалт бөгөөд албан сургалтын хүрээнд “Мэргэжлийн ёс зүйн үндэс” хичээлийг бүх мэргэжлийн ангийн оюутнуудад заах, суралцагчдын бие даалтыг дээшлүүлэх сургалтын аргуудыг эрчимтэй хэрэглэх, албан бус сургалтын хүрээнд зайн сургалт, онлайн сургалтыг өргөн хүрээтэйгээр сургалтанд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Мэргэжлийн ёс зүйг их, дээд сургуульд суралцагчдад  эрдэм шинжилгээний ажлаар дамжуулан төлвшүүлэх нь хамгийн үр дүнтэй арга болно. Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх явцад суралцагчид аливаа асуудалд хариуцлагатай хандан, шийдвэр гаргах чадвартай болдог нь бидний судалгаандаа туршлага болгон авч үзсэн орнуудын болон манай эрдэмтэн судлаачдын судалгаагаар нотлогдсон.
Ном зүй
1.    Бэгз.Н. Глобальчлалын үеийн Монгол улсын боловсролын хөгжлийн онол арга зүйн үндсэн асуудлууд /Дис/. УБ.,2004
2.    Галиндэв.Б. Монголын нийгмийн өөрчлөлтийн үе дэх ёс суртахууны асуудлууд. УБ.,2001


[1] М.Золзаяа, М.Сайнзаяа. Шүүгчийн ёс зүйн зөрчил, сахилгын шийтгэлийн тухайд. Философи эрхийн судлал. УБ.,2008 218 дахь тал
[2] Т.Сэнгэдорж. Хуульчийн ёс зүй. Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй. УБ.,2007 83 дах тал
[3] Мэргэжлийн ба хэрэглээний ёс зүй /эмх/ УБ.,2007 8 дах тал
[4] Мөн тэнд 8 дах тал
[5] Jesse H.Bond. The teaching of professional ethics in the schools of Law, Medicine, Journalism and Сommerce in the United States. 1915

Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлдэг олон улсын  туршлага

Хураангуй
Мэргэжлийн ёс зүйн асуудал нь хэрэглээний ёс зүйн чухал салбар болон хөгжсөн байна. Үүнтэй холбоотойгоор монголын их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх үйл ажиллагаанд гадаадын зарим орны туршлагаас нэвтрүүлэх нь ач тустай.
Түлхүүр үг
Албан сургалт, албан бус сургалт, кейс, сургалтын үйл ажиллагаа

Оршил
Уг  харьцуулсан судалгаанд манай улстай хөрш зэргэлдээ оршиж, нийгмийн нэг ижил системээр хамтдаа хөгжлийн зам туулсан, манай улсын боловсролын системтэй адил төстэй олон шинж бүхий ОХУ, манай урд хөрш, Ази тивийн соёлын томоохон төлөөлөгч, өөрийн өвөрмөц онцлог бүхий боловсролын системтэй, коммунист намын удирдлагаар хөгжлийн чиг хандлагаа тодорхойлж буй БНХАУ, Монгол улсын дээд боловсролын систем 1993 оноос америк системд шилжиж буй тул АНУ, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд монголчууд олноор ажиллаж, сурч байгаа бөгөөд дээд боловсролын америк загварыг азийн бүс нутагт нутагшуулсан БНСУ зэрэг улсуудын туршлагыг судлан дүн шинжилгээ хийх зорилгоор сонгон авлаа.

ОХУ ёс зүйн боловсролын хүрээнд олон талын цогц сургалтын үйл ажиллагаа явуулдаг эртний уламжлал бүхий ард түмэн бөгөөд сүүлийн жилүүдэд сургалтын арга барил нь өөрчлөгдөн шинэчлэгдсээр байна. Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэх талаар анхаарч, уламжлалдаа тулгуурлан барууны орнуудын туршлагаас хэрэгжүүлж эхэлсэн. Тухайлбал, Москвагийн Нисэх хүчний сургуульд 1997 оны 5 сард инженерийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг зарчимч байдалд сургах зорилгоор ОХУ-ын нэр нөлөө бүхий 3 философич, 3 инженер, 1 өмгөөлөгчийн бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн мэргэжлийн ёс зүйн сургалт, судалгааны  төсөл боловсруулан ажиллаж эхэлжээ.[1]
Өөрчлөн байгуулалтын үеэс оюутан сурагчдын дунд Боловсролын яамнаас явуулсан олон төрлийн зорилго чиглэл бүхий судалгаануудын үр дүнд ОХУ-ын их, дээд сургуульд суралцагчдыг мэргэжлийн ёс зүйн доголдолд оруулахгүйн тулд барууныхны ёс зүйн баримтлалыг сурталчлах, тогтолцоот ажил зохион байгуулах хэрэгтэй гэж эрдэмтдийн баг үзээд өндөр хөгжилтэй орнуудад өргөн хэрэглэдэг, ажилд орохыг хүсэгчдийг ахлах сургууль, коллеж, их, дээд сургуульд ямар ёс суртахуунтай хүмүүжиж байсан тухай тодорхойлолт авдаг арга туршлагыг нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн нэгдсэн саналд хүрсэн[2]. Боловсролын яамнаас нь оюутнуудад мэргэжлийн ёс зүй зөв төлөвшсөн тохиолдолд нийгмийн хөгжил дээшлэх болно гэсэн нэгдмэл бодлогыг баримталж байгаа аж.
БНХАУ-ын боловсролын систем нь баруун Европын орнуудтай харьцуулахад уламжлалт ёс заншилтайгаа уялдаа холбоо их байдаг. Багш оюутан хоорондын харилцаа нь  хүндлэх ёс горимд  тулгуурладаг. ”Мэргэжлийн боловсролын агуулга нь улс төр, үзэл суртал болон мэргэжлийн ёс зүйн тухай ойлголтыг өгсөн, тухайн мэргэжлээ сайн эзэмшсэн, ур чадвартай болсон байх ёстойгоос гадна мэргэжлийн удирдлагаар хангагдаж хаана ч очсон тэдний чанар гологдохгүй байх хэрэгтэй гэсэн зарчмыг төрөөс хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон байдаг[3].
Хятадад оюутны авьяас чадварыг анхаарахаас гадна мэргэжлийн ёс зүйн практик талыг түлхүү авч үздэг.
БНХАУ-д  их, дээд сургуулийн оюутнуудын ёс зүйн ялгаатай байдлыг хувь хүний үндсэн шинж чанартай харьцуулах зорилгоор 2006 онд бизнесийн чиглэлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг тэргүүлэх 34 их сургуулийн 400 оюутнуудаас ёс зүйн түвшингийн судалгааг[4] авсан. Энэхүү судалгаанд мэргэжлийн ёс зүйн төлөвшилд дараах хүчин зүйлүүд нөлөөлж буй эсэхийг тогтоохыг зорьсон.
1.    Сургалтын орчин
2.    Хүйсийн харьцаа
3.    Дунд боловсрол эзэмшсэн сургуулийн зэрэглэл
4.    Эцэг, эхийн ажил, мэргэжил
5.    Шашин шүтлэг
6.    Орлого /эцэг эхийн болон бусад/
7.    Бизнес эрхлэх сонирхол









37 comments:

Anonymous said...

hi

Anonymous said...

Сайн байна уу?
манай улсад мэргэжлийн ёс зүйн асуудал салбар бүр дээр дутагдалтай санагддаг. нэгэн тод жишээ бол: эмнэлэг дээр улсын эмнэлгийн эмч хэрнээсээ мөнгөө өгөхөөр илүү сайн үйлчилгээ үзүүлдэг, ямар нэгэн өвчнийг андууран оншилж буруу эмчилгээ хийх гэх мэт

Anonymous said...

Аливаа улс орны хөгжил нь тухайн улс орны нийгмийн хөгжил тэр дундаа ажилчдын ур чадвараас шалтгаалдаг бөгөөд улс орны ирээдүй хөгжлийг чадварлаг боловсон хүчин мөн түүнчлэн тухайн ажилчдыг төлөвшүүлдэг нэг хүчин зүйл нь мэргэжлийн ёс зүйн асуудал байдаг. Тиймээс энэхүү чухал асуудлыг хөндөн судалсан нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил болжээ

Anonymous said...

сайн байна уу?
Манай өнөөгийн нийгэмд мэргэжлийн ёс зүй гэдгийг мэдэх хүн ховор байх. Мэргэжлийн ёс зүй гэхээс өмнө хувь хүний ёс суртахууны асуудал чухал байр суурьтай байх болов уу. миний бодлоор мэргэжлийн ёс зүйг оюутануудад шатлалтайгаар орвол зүйгээр санагддаг. хувь хүний төлөвшил, ёс суртахуунаас эхлээд тухайн сонгосон мэргэжлийнх нь ёс зүй хүртэл хичээлээр бодит жишээтэй орвол арай үлдэцтэй байх юм шиг санагддаг.

Anonymous said...

Аливаа улс орны хөгжил нь тухайн улс орны нийгмийн хөгжил тэр дундаа ажилчдын ур чадвараас шалтгаалдаг бөгөөд улс орны ирээдүй хөгжлийг чадварлаг боловсон хүчин мөн түүнчлэн тухайн ажилчдыг төлөвшүүлдэг нэг хүчин зүйл нь мэргэжлийн ёс зүйн асуудал байдаг. Тиймээс энэхүү чухал асуудлыг хөндөн судалсан нь цаг үеэ олсон чухал ач холбогдолтой ажил болжээ

Anonymous said...

Мэргэжлийн ёс зүйн хичээлийг их, дээд сургуулиудад шатлалтайгаар оруулах нь ирээдүйд ухамсартай, чадвартай боловсон хүчин бэлтгэн гаргахад ихээхэн түлхэц болох зөв зүйтэй асуудал юм.

Anonymous said...

Их, дээд сургуульд суралцагчдад мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх арга зам нь албан ба албан бус сургалт бөгөөд албан сургалтын хүрээнд “Мэргэжлийн ёс зүйн үндэс” хичээлийг бүх мэргэжлийн ангийн оюутнуудад заах, суралцагчдын бие даалтыг дээшлүүлэх сургалтын аргуудыг эрчимтэй хэрэглэх, албан бус сургалтын хүрээнд зайн сургалт, онлайн сургалтыг өргөн хүрээтэйгээр сургалтанд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн нь ихээхэн чухал санал дэвшүүлсэн байна.

Anonymous said...

Их,дээд сургуулийн оюутнуудад мэргэжлийн ёс зүйн асуудлыг төлөвшүүлснээр нийгэмд чавдарлаг, ухамсартай ялангуяа мэргэжлийн ёс зүйн ойлголттой боловсон хүчин бэлтгэгдэн гарахад нилээд түлхэц болсон асуудлыг судлаж, өөрийн үнэлэлт дүгнэлтийг дэвшүүлэн тавьсан нь ихээхэн ач холбогдолтой болжээ.

Anonymous said...

Амьтан тэжээдэг хүмүүс бас нэгэн зүйлийг бодох хэрэгтэй юм шиг санагддаг юм. Тэд хүсэл сонирхолын журмаар гэрийн амьтан тэжээж байна. Үүний хажуугаар тэд амьтны эрхийг зөрчиж өндгөвчийг нь авахуулах, савыг авахуулах гээд үр төлийг гаргахгүй зүйлийг хийж байна. Малын эмч үйлчлүүлэгч ирэхээр нь тэдний хүссэн зүйлийг хийгээд явуулдаг. Гэтэл үүний цаана амьтны эрх ашиг хөндөгдөөд байгааг аль аль тал нь бодох зүйл.

Anonymous said...

Манай орны хөгжлийн гарцын нэг үндсэн хүчин зүйл нь зайлшгүй чадварлаг боловсон хүчний асуудал билээ. Судлаач энэхүү асуудлыг соргогоор харж, нийгэмд чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй боловсон хүчин бэлтгэх тал дээр судалгаа хийж олон нийтэд таниулж буй нь үнэхээр цаг үеэ олсон асуудал болжээ.

Anonymous said...

Манай оронд чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй боловсон хүчин бэлтгэж гаргахын тулд хүүхдүүдийг багаас нь буюу цэцэрлэгийн наснаас нь “Ёс зүйн үндэс” хичээлийг нарийн тогтсон стандартын дагуу, тодорхой шатлалтайгаар бүрэн дунд боловсрол эзэмшиж дуустал заавал илүү зохимжтой гэж бодож байна.

Anonymous said...

Хүүхдүүдэд анх мэргэжлээ сонгоход нь тодорхой ойлголт өгдөг орчин нөхцөл бүрдүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Манай орны хувьд энэ төрлийн үйл ажиллагаа сайн явуулдаггүй, тиймээс хүүхдүүд мэргэжлээ буруу сонгон нийгэмд дахин чадвар муутай мэргэжилтний тоо нэмэгддэг.

Anonymous said...

Мэргэжлийн ёс зүйн асуудал өнөөгийн нийгэмд ямар байдалтай байгааг судалж, улмаар өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгч, олон нийтэд албан ба албан бус замаар явуулах арга хэмжээ авч байгаа нь нилээд сайшаалтай ажил болжээ. Цаашдын эрдмийн ажилд тань өндөр амжилт хүсэн ероое.

Anonymous said...

Мэргэжлийн ёс зүйн асуудлыг судалж, сургалтын байгууллагад шатлалтайгаар боловсрол эзэмшүүлэх нь зүйтэй. Гэвч манай нийгэмд чадварлаг, мэргэжлийн ёс зүйтэй мэргэжилтэн байлаа гэхэд шударгаар ажлаа хийх боломжийг бүрдүүлж өгдөггүй. Миний бодлоор энэ нь хэд хэдэн шалтгаантай болов уу
- Хууль эрх зүйн орчин хэрэгждэггүй
- Ажилчдын цалин хөлс, нийгмийн халамжийн асуудал тааруу
- Хүрээлэн буй орчин нь шударга бус зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан тухайн ажилтан ажлаа шударга явуулахад бэрхшээлтэй болдог. Иймээс эдгээр асуудлуудыг нэгэн зэрэг шийдвэрлэснээр мэргэжлийн ёс зүйтэй боловсон хүчин жинхэнэ утгаараа гарч ирэх болов уу гэж бодож байна.

Anonymous said...

Үнэхээр нийгэмд авч хэрэгжүүлж болохоор шинэлэг санаатай сайхан ажил болжээ. Энэ асуудал маш нийгэмд дутагдаж үгүйлэгдэж буй асуудал гэж бодож байна. Танд ажлын өндөр амжилт хүсэн ероое.

Anonymous said...

тийм шүү энэхүү ёс зүйн хичээл орсноор оюутанууд зөв төлөвших ажил дээр гарахад нь их хэрэгтэй байх болно гэдэгт би итгэлтэй байна.Энэ хичээл энэ асуудал одоо яг дутагдаад байгаа зүйл гэж би бодож байна за монголчууд минь яг одооноос эхлээд хичээх хэрэгтэй байгаа биз монгол улсаа хөгжүүлэхийн төлөө... танд амжилт хүсье

Ganaa said...

Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын мөн чанарыг бодитоор тусган гаргаж ирэ байгаа нь яах аргагүй хөндөхөөс аргагүй сэдэв мөн. тиймээс нийт блогт орж байгаа хүмүүс бусад хүмүүст цахим хаягыг түгээж хөгжүүлэх нь олон нийтэд нөлөөлөх нөлөөлөл хамаагүй илүү байх болно. 4208037

Ganaa said...

Өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын мөн чанарыг бодитоор тусган гаргаж ирж байгаа нь яах аргагүй хөндөхөөс аргагүй сэдэв мөн. тиймээс нийт блогт орж байгаа хүмүүс бусад хүмүүст цахим хаягыг түгээж хөгжүүлэх нь олон нийтэд нөлөөлөх нөлөөлөл хамаагүй илүү байх болно. 4208037

Ganaa said...

Нийт блогт оролцогчдоо улам өөр асуудлыг хэлэлцүүлж тавия л даа дан ганц мэргэжлээр байх нь тийм ч тохиромжгүй мэт санагдана.

Ganaa said...

Манай орон хөгжиж байна гэж бид ихээхэн ярих болсон харин бидний нийгмийн харилцаа, түүнд хандах хандлага бага байгаа нь бидний нэг нэгнийгээ үл хүндэтгэх үзлээс шууд хамааралтай юм. 4208037

Anonymous said...

Тиймээ энэ яах аргагүй үнэн үг шүү анхаарах л хэрэгтэй 4208004

Anonymous said...

Мэргэжлийн ёс зүй нь тухайн хүнийхээ дүр төрхийг харуулдаг учраас ямагт алхам тутамдаа өөрийн соёолдоо анхаарах нь чухал юм 4208037

Anonymous said...

Улс орны хөгжилд бидний хувь нэмэр байнга нөлөөлж байх болно 4208037

Anonymous said...

энэхүү сэдэвд ач холбогдол өгч бүгдээрээ анхаарал хандуулцгаая 4208004

Нямгэрэл said...

Кейсийн арга ер нь таалагдаж байна шүү манай сургуульд удахгүй хэрэгжинэ гэдэгт найдаж байна

Anonymous said...

сайн байцгаана уу? та бүхний хөндсөн сэдэвүүд маш их бодоход хүргэлээ. Ялангуяа нийгэм дэх хүмүүсийн харилцааны талаарх хэсгийг нь уншаад...

Нямгэрэл said...

Их,дээд сургуулийн оюутнуудад мэргэжлийн ёс зүйн асуудлыг төлөвшүүлснээр нийгэмд чавдарлаг, ухамсартай ялангуяа мэргэжлийн ёс зүйн ойлголттой боловсон хүчин бэлтгэгдэн гарахад нилээд түлхэц болсон асуудлыг судлаж, өөрийн үнэлэлт дүгнэлтийг дэвшүүлэн тавьсан нь ихээхэн ач холбогдолтой болсон гэж бодож байна.хүн болгон дотороо бодож явах л хэрэгтэй шүү

6/28/11 3:30 AM

Нямгэрэл said...

нэмэж хэлхэд хүн болгон энийг олж уншаасай уншсан хүн болгон сэтгэгдлээ үлдээх хэрэгтэй гэж бодож байна шүү хүмүүсээ хэхэхэ 4208004

Төрмандах said...

Энэхүү блогруу Манай улсын Боловсролын салбарын эрх баригчид орж үзээсэй хэмээн хүсэж байна. Их дээд сургууль биш гэхэд 10 жилийн сургуулийн хөтөлбөрт "ёс зүйн талаарх" хичээл нэмж оруулаасай. Бид бүхэн юуны өмнө ёс зүйтэй зөв хүн болж байж МУ маань хөгжинө гэж иргэн хүний хувьд бодож байна.4208021

Төрмандах said...

өөр нэг анхаарал татсан хэсэг нь Алсын зайн сургалт балаа. Алсын зайн сургалтын цар хүрээг нэмэх хэрэгтэй гэж санагдлаа. Ялангуяа эрэлтэй байгаа "барилга гэх мэт " мэргэжлүүдээр.

Төрмандах said...

талаарх асуулт гоё юмаа. Мэдээж газар хөдлөлт тэсвэрлэх чадварыг анхаарах нь чухал ч сүүлийн үеийн барилгууд ашгийн төлөө их хөөж байна уу гэж их боддог шүү 4208021

Төрмандах said...

намайг олон зүйлийн талаар бодоход хүргэсэн та бүхэнд маш их баярлалаа.4208021

badamzaya said...

Сайн байна уу?
Манай оронд мэрэгжлийн ёс зүйн талаар албан сургалт явуулах нь зөв гэж бодож байна. Ингэснээр тухайн хүний харилцаа болон сонгосон мэрэгжлээ хэрэглэгч болон үйлчилэгчид ойлгомжтой болон харилцааны өндөр чадвартай болно оо
4208003

badamzaya said...

Ёс суртахуун бол хүний амьдралын чухал орон зайн нэг хэсэг юм. Мэрэгжилийн ёс суртахуун бол хүн өөрийн сурсан мэдсэн зүйлээ хэрэглэгчид түгээх нь ёс суртахуун харилцаа юм. дээрх асуудал нь хэдий сайн байна төдий чинээгээр хоолоо иднэ гэсэн үг тийм учир хүн бүрт мэрэгжилийн ёс суртахуун ухагдахуун талаар мэдэх нь чухал

badamzaya said...

Мэргэжил бүхэнд өөрийн гэсэн ёс суртахуун байх бөгөөд түүнийг хэрэгжүүлэгч нь мэргэжилтэн юм. Жишээлбэл зарим нэг Хууль эрх зүйн байгууллагийн мэргэжилтэн хүмүүс зөвөлгөө болон ямар нэгэн асуудал шийдвэрлэж өгөхдөө үл тоомсорлох өмсөж зүйсэн хувьцас дугаарлах,зэрэг олон төрлийн ёс суртахууны доголдолтой зүйл гарч хүний эрхийг зөрчидөг. Тиймээс шинэ боловсон хүчин болж байгаа оюутан бүрт мэргэжлийн ёс суртахууны албан хичээл орж бэлтгэх нь зөв гэж бодож байна.

Anonymous said...

Мэргэжлийн ёс зүйн талаарх илтгэл тань таалагдлаа. Мөн энэхүү сэдвийнхээ хүрээнд сургалт зохион байгуулах нь илүү цар хүрээтэЙ, бусдад хүртээмжтэй гэж бодно.

Anonymous said...

Их, дээд сургууль гэлтгүй арай хөнгөн ойлголтоор бага, дунд сургуулиудад мэргэжлийн ёс зүйн талаар сургалт байгуулах нь багаас нь зөв төлөвшилт хөтөлж, мэргэжил бүхэнд баримтлах эрхэм чанар байдаг талаар илүү ойлголт авч цаашлаад мэргэжлээ зөв сонгож зөв иргэн болж өсөхөд нь нөлөөлөх зүйл шиг бодогдож байна .

“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе”

  Хувь хүний ёс зүй ба ёс суртахууны тухай Ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй Эмчийн ёс зүй Сэтгүүлчийн ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй...