Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог.Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог. Ёс зүй зөрчигдөхөд нөлөөлдөг тухайн бие хүний зан чанарын онцлогууд гэж байдаг. Тухайлбал үзэн ядах, хайрлах сэтгэл, мөнгө, алдар хүнд, нэр төртэй байх хүсэл эрмэлзэл, атаархал, хардалт, сэрдэлт гэх зэрэг хувь хүний зан чанарууд нь ёс зүй зөрчихөд өөрийнх нь зүгээс хүргэдэг бөгөөд үүнийг ёс зүйн бус асуудал /non-ethical consideration/ гэдэг. |
И.Кант “Хэн өөрийнхөө өмнө хүлээсэн үүргээ зөрчинө, тэр хүн чанараа алдана. Тэгвэл тэр бусдын өмнө хүлээсэн үүргээ жинхэнэ ёсоор нь биелүүлж чадахаа аль хэдийн больсон байна”
Thursday, June 30, 2011
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай
Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн
|
Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал
2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39
ШУА-ийн ФСЭЗХ, доктор /Ph.d/ М.Золзаяа
Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн шиг хүн төлөвшихөд тусалдаг өнө эртний түүхтэй мэдлэгийн салбар билээ. Хүн хүнтэйгээ, байгальтай, нийгэмтэй харилцах ёс суртахууны үнэт чанар, хэм хэмжээг ухамсарлуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэдэг. Ёс суртахууны хүмүүжлийн үр дүнд
- Бие хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Энэ нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь болж өөрийгөө нээж хөгжүүлэхэд нөлөөлнө.
- Өөрийн сэтгэл, мэдрэмжээ зөв удирдах итгэл үнэмшилтэй болгоно.
- Харилцааны соёл, биеэ зөв авч явах хэм хэмжээнд суралцдаг. Бие хүнд ёс суртахууны хүмүүжил олгоход шашны сургаал үлэмж их үүрэгтэй билээ.
Subscribe to:
Posts (Atom)
“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе”
Хувь хүний ёс зүй ба ёс суртахууны тухай Ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй Эмчийн ёс зүй Сэтгүүлчийн ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй...
-
2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39 ШУА-ийн ФСЭЗХ, доктор / Ph . d / М.Золзаяа Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэ...
-
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор Р.Дарьхүү, дэд профессор Д.Оюунгэрэл, ШУА-н Философийн хүрээлэнгийн эрдэмтэн на...
-
Хураангуй Хүний хөгжлийн тухай , хэрэгжих бүрэн үндэстэй төрийн бодлогыг боловсруулан мөрдөж байж тухайн...