Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог.Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог. Ёс зүй зөрчигдөхөд нөлөөлдөг тухайн бие хүний зан чанарын онцлогууд гэж байдаг. Тухайлбал үзэн ядах, хайрлах сэтгэл, мөнгө, алдар хүнд, нэр төртэй байх хүсэл эрмэлзэл, атаархал, хардалт, сэрдэлт гэх зэрэг хувь хүний зан чанарууд нь ёс зүй зөрчихөд өөрийнх нь зүгээс хүргэдэг бөгөөд үүнийг ёс зүйн бус асуудал /non-ethical consideration/ гэдэг. |
И.Кант “Хэн өөрийнхөө өмнө хүлээсэн үүргээ зөрчинө, тэр хүн чанараа алдана. Тэгвэл тэр бусдын өмнө хүлээсэн үүргээ жинхэнэ ёсоор нь биелүүлж чадахаа аль хэдийн больсон байна”
Thursday, June 30, 2011
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай
Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн
|
Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал
2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39
ШУА-ийн ФСЭЗХ, доктор /Ph.d/ М.Золзаяа
Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн шиг хүн төлөвшихөд тусалдаг өнө эртний түүхтэй мэдлэгийн салбар билээ. Хүн хүнтэйгээ, байгальтай, нийгэмтэй харилцах ёс суртахууны үнэт чанар, хэм хэмжээг ухамсарлуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэдэг. Ёс суртахууны хүмүүжлийн үр дүнд
- Бие хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Энэ нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь болж өөрийгөө нээж хөгжүүлэхэд нөлөөлнө.
- Өөрийн сэтгэл, мэдрэмжээ зөв удирдах итгэл үнэмшилтэй болгоно.
- Харилцааны соёл, биеэ зөв авч явах хэм хэмжээнд суралцдаг. Бие хүнд ёс суртахууны хүмүүжил олгоход шашны сургаал үлэмж их үүрэгтэй билээ.
Sunday, June 26, 2011
а/ Монгол хэлээр
1. Боловсролын салбарын хууль тогтоомж. УБ.,2007
2. МУИС. Дээд сургуулийн сургалтын технологи. УБ.,2007
3. “Мэргэжлийн боловсролын хууль”. БНХАУ
4. БНМАУ-ын угсаатны зүй. I боть. УБ.,1987
5. Вандангомбо.Р. Төрийн албаны ёс зүй. УБ.,2007
6. Бакалаврын сургалттай холбоотой журмын эмхэтгэл. ХААИС.2007
7. Батжаргал.Ж. Шинэ үеийн залуучуудын зан суртахуун, үнэлэмж баримжааллын хандлага. Философи эрхийн судлал. XXIII боть. УБ.,2008
8. Батхуяг.С нар. Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. УБ.,2003
9. Галиндэв.Б. Монголын нийгмийн өөрчлөлтийн үе дэх ёс суртахууны асуудлууд. /Дис/. УБ.,2001
10. Гүндсамбуу.Х. Монголын нийгмийн давхраажил: хөгжил, хандлага. УБ.,2002
11. Дашжамц.Д. Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилтэт уламжлалаас. УБ.,1978
12. Дашжамц.Д, Дарьхүү.Р, Золзаяа.М. Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх. УБ.,2009
13. Дээрхийн гэгээн XIV Далай лам. Шинэ мянганы хүмүүн төрөлхтөний ёс зүй. УБ.,2003
14. Золзаяа.М. Ёс зүйн боловсрол, түүний хэрэгцээ шаардлага. Боловсрол судлал. №7. УБ.,2008
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 2 сарын 13 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], Боловсролын тухай[2], Бага, дунд боловсролын тухай[3], Дээд боловсролын тухай[4], Хөдөлмөрийн тухай5, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай6, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.
Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий. Та бүхэн чуулгандаа идэвхтэй оролцож, цаашдын стратеги бодлого чиглэлд үнэтэй санал санаачлага бүхий хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэ чуулганд Монгол улсад суугаа гадаад орны элчин сайдууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, мөн Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм Зочиддоо та бүхний өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.
Төрийн албанд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.
Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий.

Saturday, June 11, 2011
Subscribe to:
Posts (Atom)
“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе”
Хувь хүний ёс зүй ба ёс суртахууны тухай Ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй Эмчийн ёс зүй Сэтгүүлчийн ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй...
-
2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39 ШУА-ийн ФСЭЗХ, доктор / Ph . d / М.Золзаяа Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэ...
-
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор Р.Дарьхүү, дэд профессор Д.Оюунгэрэл, ШУА-н Философийн хүрээлэнгийн эрдэмтэн на...
-
Хураангуй Хүний хөгжлийн тухай , хэрэгжих бүрэн үндэстэй төрийн бодлогыг боловсруулан мөрдөж байж тухайн...