Хүмүүс өдөр тутмынхаа ажил амьдралд эрх зүйн төдийгүй, ёс зүйн хэм хэмжээг мөрдлөгө болгодог.Ёс зүй гэдэг нь тухайн мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тавигдах ёс суртахууны өвөрмөц хэм хэмжээнээс гадна хүнлэг, энэрэнгүй байж ажил мэргэжлээ өндөр ур чадвартайгаар хийж гүйцэтгэхийг давхар шаарддаг билээ. Өөрөөр хэлбэл төрийн албан хаагчийн үйл ажиллагаа нь ямагт хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндийг хөндөж байдаг тул түүний хийсэн үйлдэл бүхэн зөвхөн хуулийн хүрээнд хийгдэх шаардлага нийгмийн болон эрх зүйн зүгээс тавигддаг.Ёс зүй нь зарим тохиолдолд эрх зүйгээс ч ихээхэн хүчтэй байдаг нь хүмүүс түүнийг ямар нэгэн албадлагүйгээр өөрсдөө тогтоож ,урт удаан хугацааны туршид зан үйлээрээ журамлан зохицуулж ирсэнд оршдог.Нийгмийн уур амьсгал бүрэлдэн тогтоход ёс зүй нь хоёр талт нөлөө үзүүлсээр ирсэн.Ёс зүй цэвэр байвал нийгэмд эерэг нөлөө үзүүлж, хөгжин бэхжихийн нөхцөл болох бөгөөд хэрэв доройтвол сөрөг нөлөө үзүүлж , нийгэм уруудахын үндэс болдог. Ёс зүй зөрчигдөхөд нөлөөлдөг тухайн бие хүний зан чанарын онцлогууд гэж байдаг. Тухайлбал үзэн ядах, хайрлах сэтгэл, мөнгө, алдар хүнд, нэр төртэй байх хүсэл эрмэлзэл, атаархал, хардалт, сэрдэлт гэх зэрэг хувь хүний зан чанарууд нь ёс зүй зөрчихөд өөрийнх нь зүгээс хүргэдэг бөгөөд үүнийг ёс зүйн бус асуудал /non-ethical consideration/ гэдэг. |
И.Кант “Хэн өөрийнхөө өмнө хүлээсэн үүргээ зөрчинө, тэр хүн чанараа алдана. Тэгвэл тэр бусдын өмнө хүлээсэн үүргээ жинхэнэ ёсоор нь биелүүлж чадахаа аль хэдийн больсон байна”
Thursday, June 30, 2011
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай
Хуульжсан хүн ба ёс суртахуунт хүн
|
Бурханы шашны ёс зүйн боловсролын асуудал
2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39
ШУА-ийн ФСЭЗХ, доктор /Ph.d/ М.Золзаяа
Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэл оюуныг зөв замд чиглүүлэх, буруу үйлдлээс сэргийлэхэд тусалдаг учраас хүн шиг хүн төлөвшихөд тусалдаг өнө эртний түүхтэй мэдлэгийн салбар билээ. Хүн хүнтэйгээ, байгальтай, нийгэмтэй харилцах ёс суртахууны үнэт чанар, хэм хэмжээг ухамсарлуулах, төлөвшүүлэх үйл ажиллагаа, түүний үр дүнг ёс суртахууны хүмүүжил гэдэг. Ёс суртахууны хүмүүжлийн үр дүнд
- Бие хүний ухамсарт ёс суртахууны хэм хэмжээ төлөвших. Энэ нь хүмүүжлийн бусад хэлбэрийн суурь болж өөрийгөө нээж хөгжүүлэхэд нөлөөлнө.
- Өөрийн сэтгэл, мэдрэмжээ зөв удирдах итгэл үнэмшилтэй болгоно.
- Харилцааны соёл, биеэ зөв авч явах хэм хэмжээнд суралцдаг. Бие хүнд ёс суртахууны хүмүүжил олгоход шашны сургаал үлэмж их үүрэгтэй билээ.
Sunday, June 26, 2011
а/ Монгол хэлээр
1. Боловсролын салбарын хууль тогтоомж. УБ.,2007
2. МУИС. Дээд сургуулийн сургалтын технологи. УБ.,2007
3. “Мэргэжлийн боловсролын хууль”. БНХАУ
4. БНМАУ-ын угсаатны зүй. I боть. УБ.,1987
5. Вандангомбо.Р. Төрийн албаны ёс зүй. УБ.,2007
6. Бакалаврын сургалттай холбоотой журмын эмхэтгэл. ХААИС.2007
7. Батжаргал.Ж. Шинэ үеийн залуучуудын зан суртахуун, үнэлэмж баримжааллын хандлага. Философи эрхийн судлал. XXIII боть. УБ.,2008
8. Батхуяг.С нар. Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүйн үндэс. УБ.,2003
9. Галиндэв.Б. Монголын нийгмийн өөрчлөлтийн үе дэх ёс суртахууны асуудлууд. /Дис/. УБ.,2001
10. Гүндсамбуу.Х. Монголын нийгмийн давхраажил: хөгжил, хандлага. УБ.,2002
11. Дашжамц.Д. Монголын ард түмний ёс суртахууны хүмүүжлийн дэвшилтэт уламжлалаас. УБ.,1978
12. Дашжамц.Д, Дарьхүү.Р, Золзаяа.М. Монголын ёс зүйн сэтгэлгээний түүх. УБ.,2009
13. Дээрхийн гэгээн XIV Далай лам. Шинэ мянганы хүмүүн төрөлхтөний ёс зүй. УБ.,2003
14. Золзаяа.М. Ёс зүйн боловсрол, түүний хэрэгцээ шаардлага. Боловсрол судлал. №7. УБ.,2008
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2009 оны 2 сарын 13 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
/Шинэчилсэн найруулга/
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь мэргэжлийн боловсрол, сургалтын агуулга, зорилго, бүтэц, түүний удирдлага, зохион байгуулалтыг тодорхойлж, иргэнд мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх, мэргэжлийн ур чадвар олгох, дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулах, энэ үйл ажиллагаанд оролцогчийн эрх, үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж
2.1.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль[1], Боловсролын тухай[2], Бага, дунд боловсролын тухай[3], Дээд боловсролын тухай[4], Хөдөлмөрийн тухай5, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай6, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.
Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий. Та бүхэн чуулгандаа идэвхтэй оролцож, цаашдын стратеги бодлого чиглэлд үнэтэй санал санаачлага бүхий хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэж байна. Өнөөдрийн энэ чуулганд Монгол улсад суугаа гадаад орны элчин сайдууд, НҮБ болон олон улсын байгууллагын төлөөлөл, мөн Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч хатагтай Мария Баррадос тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгааг та бүхэнд дуулгахад таатай байна. Эрхэм Зочиддоо та бүхний өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлье.
Төрийн албанд үнэнчээр ажилладаг мэргэшсэн хүн байх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын “Төрийн албаны шинэтгэл сорилт боломж” сэдэвт төрийн албаны үндэсний чуулганд хэлсэн үг
Эрхэм хүндэт төлөөлөгчид өө,
Төрийн албаны үндэсний чуулгандаа хүрэлцэн ирж, Төрийн ордондоо цуглан чуулж байгаа Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Өнөөдөр энд монголын хамгийн олон иргэдийг эгнээндээ багтаасан төрийн албаныхан гэдэг том айлын бүх ангилал, зэрэглэлийн албан хаагчдын төлөөлөл иргэний нийгэм, бизнесийн байгууллага, иргэдийнхээ төлөөлөлтэй хамтран чуулж, алдаа оноогоо хэлэлцэж, ажил төрлөө сайжруулах арга замаа ярилцах нь ихээхэн онцлогтой, ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэж байна.
Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий.
Ийм чуулганыг зохион байгуулах шийдвэрийг сар хүрэхгүй хугацааны өмнө Төрийн албаны шинэтгэлийг Удирдах хорооны хурлаас гаргасан. Засгийн газар 5 сард шийдвэр гаргаж, төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэх шат дараалсан үйл явцыг удирдах чиг үүрэг бүхий Удирдах хороог Ерөнхий сайдаар ахлуулан ажилуулахаар тогтож, дүрмийг нь баталж өгсөн. Удирдах хороо үйл ажиллагааныхаа ойрын болон хэтийн зорилго, зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж ажиллахын тулд юуны өмнө төрийн албаны шинэтгэлийг эрчимжүүлэх шаардлага, түүнд тулгарч болзошгүй сорилт, боломж, бас өөрсдийн сайн муу талуудаа үндэсний хэмжээний төлөөлөлтэй өргөн дэлгэр ярилцъя гэдгээ анхныхаа хурлаар хэлэлцэж тогтсон.
Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг. Үнэхээр ч хэлэлцэж ярилцах зүйл та бидэнд олон бий.
Saturday, June 11, 2011
Sunday, May 15, 2011
Friday, May 6, 2011
The ways to form students professional ethics
Demand for professional ethics for any professions is increasing as a society develops. However there is a need to produce knowledgeable specialists in the present society, conscientious and morally responsible professionals are required mostly. Therefore, the current society demands to define influential factors to make students in higher education institutions conscientious and develop right ways to influence them.
Professional ethics is the most significant factor to make students as professionals matured with professional ethics or individuals and even to change social relation. Nowadays the structure of professional ethic code is being developed and the basement of the present study arose from the development which Mongolia faces. Conducting complex steps regularly to mature students with professional ethics and its code in theoretic and practical ways is the substantial circumstance to produce professionals who carry moral responsibilities to those held by the population in general and in society.
Friedrich Engels noted that each profession has enforced codes of practice that members of the profession must follow, to prevent exploitation of the client and preserve the integrity of the profession. The concept of professional ethic developed firstly as one of the basic needs for human beings, although it evolved toward theoretical concept. Scholars Bent and B. Mandeville originated the concept of professional ethics at first and J. Monteskie and O. Kont studied sub ethics while E. Durkheim studied the limits of professional ethics. In addition, Jess Bond formulated models to teach students and youth professional ethics outside of standard school setting and to conduct research on the issue. Andreas Bris formulated the modern ethic circumstances of agricultural professions, and Peter Schtrachendorf and prof. S. N. Korobkova, University of Technology of Saint Petersburg, Russia carried out theoretic and practical studies on business communication ethics.
Friedrich Engels noted that each profession has enforced codes of practice that members of the profession must follow, to prevent exploitation of the client and preserve the integrity of the profession. The concept of professional ethic developed firstly as one of the basic needs for human beings, although it evolved toward theoretical concept. Scholars Bent and B. Mandeville originated the concept of professional ethics at first and J. Monteskie and O. Kont studied sub ethics while E. Durkheim studied the limits of professional ethics. In addition, Jess Bond formulated models to teach students and youth professional ethics outside of standard school setting and to conduct research on the issue. Andreas Bris formulated the modern ethic circumstances of agricultural professions, and Peter Schtrachendorf and prof. S. N. Korobkova, University of Technology of Saint Petersburg, Russia carried out theoretic and practical studies on business communication ethics.
Certain research works on ethic theory, its history and professional ethics have been conducted in Mongolia. For instance, T. Amarjargal studied the reform of ethic responsibility of social works and R. Vandangombo noted that professional ethic code of state servants and ethic duty of administration are the socio-moral direction and moral regulation and adjustment aiming to strengthen reputation and capacity of the servants. B. Galindev claimed that there are negative moral occurrences in the Mongolian society so then he noticed the significance to define ethic doctrine reflecting national traits while following Western and Eastern ethic achievements widely. D. Damdinjav detailed the current situation of contemporary development of biomedicine ethics and D. Dashjamts, P. Darikhuu and M. Zolzaya concluded that the key factor to avoid of immoral occurrences and to work for and create a society that respects human right fully is to have knowledge on history of own ethic thought clearing out moral values, principles and codes of Mongolians. J. Jugder completed his research work on development of social, political and philosophical thoughts and ethic values of Mongolians during the feudalism, V. Ulziibayar studied professional ethics from the point of psychological view, and B. Sumya studied the basic concepts of ethics. M. Zolzaya considered professional ethic on her researches on state traditions, family values, trait of moral code, vision, discipline and values based on historical and literature works of 13 and 14 Centuries, T. Burenjargal worked on traits of social servant ethics and B. Gundegmaa studied ethics of formal communication while Sh. Dulamsuren on professional ethics of lawyers. D. Lkhaashid worked to revise and remove mistakes by Mongolian businessmen caused by their unfamiliarity with business ethics, especially features of international business ethics, culture and thoughts, D. Tungalag done study on theory of professional ethics and morality and D. Tsogt-Ochir studied professional ethics and responsibility of lawyers as well as D. Tsolmon worked on code of professional ethics of diplomatic servant and T. Sengedorj worked to define the trait of lawyer profession and terminology of professional ethic of the profession as well as Ch. Choisamba studied code of professional ethics of journalists. S. Erdenetsetseg conducted research work on demand to teach high school students a subject of Family Ethics according to the experience of US and other countries to teach students ethic education in 1970s, a two-stage relativist theory on ethic development by J. Piaget and a cognitive psychological theory by L. Kolberg that contains measurement against the widely accepted principles of ethic. In addition, I. Suldsure conducted research on traits of professional ethic of agriculturalists and N. Begz, L. Jamts, B. Chuluundorj, Ch. Purevdorj and D. Vanchigsuren noticed the ethic issues in their works and studies on history, tendency, structure, and strategy of educational industry of Mongolia that are very important for our work in their methodological way.
Aim of the present study is to develop curriculum of professional ethic and widely accepted requirements for it defining the right ways to provide students of higher education institutions with professional ethics.
To achieve the proposed aim, this study intends to accomplish the following objectives:
· Study the theory of professional ethic and methodological issues;
· Analyze the current situation of professional ethics of students in higher education institutions;
· Analyze the compatibility of graduators from the institutions with the real social requirements of professional ethic based on employees’ view;
· Define the formal and informal ways to mature students in higher education institutions with professional ethics.
Maturing students in higher education institutions with professional ethics in formal and informal ways results in increase of their professional moral responsibility as well as their work attitude, outcome and production.
The distinctive methodological characteristics of the dissertation are study on documents and publications of professional ethics, analysis and synthesis on observation and probability research results, to collect statistical indexes and to conduct a content-analysis on the indexes and to compare them with similar materials and formulate sample study results on SPSS.
The theory by Andreas Bris, a German scholar on professional ethics, namely veterinarians’ ethics and the research model to mature students with professional ethics in informal way and to define the level of professional ethics by Jess Bond, a US scholar were used as the theoretical basements as well as the theory and principle on professional ethics by Peter Schtrahendorf, a German scholar.
The way to mature students in higher education institutions with professional ethics is formal and informal education. A subject, “Theory of Professional ethics” shall be taught and activities and projects to improve students’ skill to work independently shall be carried out in the frame of the formal education while distance or e-trainings shall be conducted widely in the informal education.
The most effective method to mature students on higher education institutions with professional ethics is to conduct scientific works or experiments among them or to involve them. Students gain skills to be responsible for any situation and issue, and make decision during the scientific works and experiments. It is already suggested by researches by domestic and foreign scholars who were noticed in the present study. In addition, national ethics of Mongolia shall be included in the contents of the professional ethics curriculum of higher education institutions.
Friday, February 18, 2011
ХААИС-ийн оюутанд мэргэжлийн ёс зүй төлөвшиж буй байдалд дүн шинжилгээ хийх нь
Хураангуй
Өнөө үеийн нийгмийн шаардлаганд ирээдүйн боловсон хүчний бодит чадвар нь эрүүл чийрэг байх, оюуны чадамжаа дээшлүүлэх, сэтгэлийн тэнхээтэй байх, харилцааны соёл эзэмших, амьдралаа зөв авч явах арга ухаанд суралцах чадвараараа, харин бүтээлч чанар нь тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх, сул талаа хайж засахыг чармайх, сурснаа амьдралд хэрэглэх зэрэг чадвараар нь тус тус тодорхойлогдож байна. Боловсролын агуулгаар тодорхойлогдох энэ эрэлт хэрэгцээг хангахад ирээдүйн мэргэжилтэнд тавигдаж байгаа шаардлага болох мэргэжлийн ёс зүйн асуудал улам бүр өсөн нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг сайтар төлөвшүүлэх бодит арга зам олох нь чухал юм.
Түлхүүр үгс
Ёс зүй, мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн онцлог, нийгмийн шаардлага, судалгаа
Оршил
Хөдөө аж ахуйн мэргэжилтэний мэргэжлийн ёс зүй эрт дээр цагт үүсч хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжлийг дагалдан харилцан уялдаатай хөгжиж ирсэн.
Мал амьтдыг өсгөн үржүүлэх, өвчин эмгэгтэйг нь эмчлэн эдгэрүүлэх аргуудыг хайн олж, арга хэмжээ авч чаддаг болсон тэр цагаас малын эмч, мал зүйч нарын мэргэжлийн эх үндэс тавигдаж ёс зүй нь дагалдан хөгжиж ирсэн.
Хөдөө аж ахуйн ажилтны мэргэжлийн ёс зүй нь тэдний өөр хоорондоо болон малчид, тариаланчидтай харилцах харилцаа өөрийн хариуцсан үйл хэрэг нийгмийн өмнө хүлээсэн үүрэгтээ хандах хандлага нь зан үйлийн хэм хэмжээний нийлбэрээр илэрнэ. Ёс зүй нь үүрэг хариуцлага, түүнийг биелүүлэх ухамсар, нэр төрийг нэгэн адил агуулсан ухагдхуун бөгөөд ёс зүйн тусламжаар өөрийн хөдөлмөрийн үр дүнг үзэж, бэрхшээлийг даван туулж нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэг байна.
Монгол улсын хөдөө аж ахуйн мэргэжилтэний дийлэнх хувийг бэлтгэдэг ХААИС-д 2009-2010 оны хичээлийн жилд 7 бүрэлдэхүүн сургуулийн \эдийн засаг бизнесийн сургууль, инженерийн сургууль, агробиологийн сургууль, биотехнологийн сургууль, экологи хөгжлийн сургууль, байгалийн ухааны сургууль,мал эмнэлэг био-үйлдвэрлэлийн сургууль\ хэмжээнд 6542 гаруй оюутан 45 мэргэжлээр суралцаж байна.
Магистрантурт 803, докторантурт 257 судлаач оюутан суралцдаг бөгөөд бакалаврын түвшинд жилд ойролцоогоор 2000 мэргэжилтэн бэлтгэгдэн гардаг.
"ХААИС-ийн оюутны мэргэжлийн ёс суртахуун, хэтийн чиг хандлага" сэдэвт судалгаанд нийтдээ ХААИС-ийн 40 багш, 150 оюутан, 171 төгсөгч хамруулж анализ, сурвалжлага-ярилцлага, анкетийн санал асуулга, судалгааны аргыг дагнасан болон хосолсон хэлбэрээр ашиглаж судалгааг хийв.
ХААИС-ийг төгсгөн ажил амьдралын гараагаа эхлүүлсэн төгсөгчдөд төрөлх сургууль нь хирхэн мэргэжлийн ёс зүйг эзэмшүүлснийг тодруулах зорилгоор Дархан-Уул, Орхон, Хэнтий, Дорноговь аймаг,Улаанбаатар хотод амьдарч буй төгсөгчидөөс судалгаа авсан.
Мөн 1999-ээд оноос хойш төвийн сонин сэтгүүлд гарсан судалгааны материал, мэргэжлийн байгууллага, хувь эрдэмтдээс явуулсан судалгааны тайлан мэдээг аль болох өргөн ашиглахыг хичээсэн болно.
Судалгааны үндсэн агуулга нь:
Өнөөгийн оюутны боловсролын төвшин, энэ хүрээний салшгүй хэсэг мэргэжлийн ёс зүй хирхэн төлөвшснийг тодруулж, шийдвэрлэх арга боломжийн талаар санал дэвшүүлэх, түүний өөрчлөлийн чиглэлийг баримжаалах нь судалгааны үндсэн агуулга юм.
Мэргэжлийн ёс суртахуун гэсэн ойлголтыг тодотгож, түүнийг хирхэн төлөвшүүлэх арга зам, мэргэжлийн ёс суртахууны онолын шаардлага ба XXI зууны мэргэжилтэн бэлтгэх зорилтын үүднээс оюутан залуучуудын санаа бодлыг судалж, ирээдүйд хандсан чиглэлийг нь баримжаалах зэрэг үндсэн асуудлыг хамарч байгаа болно.
Оюутан залуучууд бол нийгмийн хамгийн идэвхтэй бөгөөд өөрчлөмтгий хэсэг мөн. Тэдний нийгмийн дүр төрх, нийгмийн өөрчлөлтийг дагаж эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байдаг бөгөөд түүнийг нь дагаж ээдрээтэй асуудлууд цаг ямагт урган гарч байдаг.
Мэргэжлийн ёс зүйн үндсэн тодорхойлолт болох:
- Мэргэжлийн ёс зүй гэдэг нь анх сургуульд орж мэргэжил, ангиа сонгохдоо зөв сонголт хийж, цаашдаа, олж авсан мэдлэгийнхээ дагуу чанартай ажиллахыг
- Тухайн эзэмшсэн, эзэмших гэж буй мэргэжилдээ гаргууд сайн байх, практик дээр хэнийг ч дагуулахгүй, ажлаа сайн мэддэг, бусадтай зөв боловсон харьцаж сурсан байх
- Өөрийн хариуцдаг ажилдаа гаргууд сайн ханддаг, ажлаа сайн гүйцэтгэдэг байх
- Мэргэжлийн ёс зүй гэдэг нь хүн аж төрөн амьдарч байх хугацаандаа олж авсан зан байдлын төлөвшлийг
- Тухайн мэргэжлийн дагуу мөрдөгдөж байгаа журам, стандартыг, хуулийг болон мэргэжлийн ёс суртахууныг мэддэг байх гэсэн эдгээр зүйлсийг багш судлаач, төгсөгч, оюутан нар маань хирхэн яаж ойлгодог болохыг тодруулах зорилт тавьсан.
Судалгааны явцад хүмүүс энэ төрлийн судалгаанд хамрагдахдаа нилээд идэвхтэй байдал ажиглагдаж байсан бөгөөд үүнээс мэргэжлийн ёс зүй нь судлавал зохих зүйлсийн нэг болох нь харагдаж байна.
Судалганд оролцогсдыг насны хувьд авч үзвэл:
Судалгаанд оролцогчдын хамгийн залуу нь 16 насандаа бүрэн дунд боловсрол эзэмшин их сургуульд элсэн орж төгссөн 20 настай төгсөгч, хамгийн өндөр настай нь 78 настай бөгөөд нийт 171 оролцогчийн 108 нь буюу 36.8 % нь эмэгтэй, 63 нь буюу 36.8 % нь эрэгтэй байв.
Эзэмшсэн мэргэжлийн хувьд менежмент, эдийн засаг, зах зээл, нягтлан, инженер, байгалийн ухаан, биотехнологи, мал эмнэлэг, экологи, агроном гэсэн 10 салбараар ангилан авч үзсэн.
Судалгаанд оролцогчдын 19.9% нь мал эмнэлэг, 14.6% нь нягтлан бодох, 11.7% нь биотехнологи, 11.7% нь байгалийн ухааны сургуулиас, 9.9% нь экологи, 9.4% нь инженер,8.2% нь агроном, 5.8% нь эдийн засаг, кибернетик, 2.9% нь зах зээл судлалын чиглэлээр төгссөн хүмүүс байгаа нь ХААИС-ийн бүрэлдэхүүн 7 сургууль төгсөгчдийн үндсэн мэргэжлийн төлөөлөл болж чадсан.
ХАА-н чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээс хойших үеийн 1955-2009 оны төгсөгчдөөс авсан энэхүү санал асуулга үе үеийн төгсөгчдийн санаа бодлыг тусгаж чадсан гэж үзэж байна.
Та “Мэргэжлийн ёс зүй” хэмээх ухагдахууныг юу гэж ойлгодог вэ? Та өөрийнхээ ойлголтыг бичнэ үү? гэсэн 2-р асуулганд оролцогчид идэвхтэйгээр санаа бодлоо бичсэнд дүн шинжилгээ хийхэд нийт 171 оролцогчийн 10 нь буюу 5.8% нь өөрсдийн санаа бодлоо бичээгүй хоосон орхисноос үзэхэд судалгаанд үнэн сэтгэлээс оролцоогүйгээс гадна энэ талаар тодорхой ойлголт байхгүйн илрэл гэж үзэж байна.
“ Мэргэжлийн ёс зүй” гэдэг нь хүн ёсны ерөнхий зарчмуудыг тухайн ажил, мэргэжлийн үйл ажиллагааны нөхцөлд тохируулан тодосгож нарийвчлан мөрдөн хэрэгжүүлэх явдал юм” гэсэн тодорхойлолтыг үндэслэн судалгаанд хамрагсдын хариулттай харьцуулахад:
Мэргэжлийн онцлогт таарсан шаардлага гэж нийт оролцогчдын 18 нь буюу 10.5% Мэргэжлийн чадвар хэмээн нийт оролцогчдын 50 нь буюу 29.2 %
Мэргэжилдээ үнэнч байх гэж нийт оролцогчдын 27 нь буюу 15.8%
Мэргэжилдээ хандах хувь хүний шинж хэмээн нийт оролцогчдын 8 нь буюу 4.7 % Мэргэжлийн хариуцлага гэж нийт оролцогчдын 3 нь буюу 1.8 % гэж хариулсан нь төгсөгч бүрт их бага хэмжээгээр мэргэжлийн ёс зүйн ойлголт мэргэжлийн хичээлүүд болон нийгмийн ухааны хичээлээс нь тогтон үлдсэн гэж үзэж болохоор ч ингэж хариулсан нь тун бага хувь эзэлж байгаа нь дэндүү чамлалтай.
Өнөөгийн нийгэмд үгүйлэгдэн байгаа хүн хүнээ гэсэн сэтгэлийг бий болгосноор нийгмийн хөгжилд тодорхой нэмэр болно гэсэн ойлголт төгсөгчдийн дунд байгааг “харилцан бие биенээ хайрлах ёстой” гэж 8 оролцогч буюу 4.7% нь бичсэнээс ойлгож болно.
Мөн хүн хүнээ хайрлах гэж 8 хүн буюу 4.7% нь хариулсан байна. Алба амины ажлаар ямар нэгэн байгууллагын үүд татсан хэн ч гэсэн хүнд сурталтай тулгарч байгаа нь нийгэмд бухимдалд төрүүлдэг байхад энэ нь мэргэжлийн ёс зүйтэй төдийлөн холбоотой гэж үзээгүй нь 1 хүн буюу 0.6% байгаа нь сонирхол татаж байна. Муу зуршилгүй байх гэж 1 хүн буюу 0.6% нь хариулсан байна.
Сүүлийн 20 орчим жилийн хугацаанд мэргэжлийн чиг баримжаа олгох ажил бүрэн орхигдож эдийн засаг, хуулийн мэргэжлийг хамгийн эрэлт ихтэй, цэвэрхэн мэргэжилд тооцсоноос нарийн мэргэжлүүдийг сонгох явдал багассан. Сургуульгүй үлдэхгүйн тулд улсын гэсэн тодотголтой сургуульд нарийн мэргэжил сонгон орсноос элсэн суралцсан ангийнхаа тухай, эзэмших гэж буй мэргэжлийнхээ талаар бараг л нарийн ойлголтгүй шахам байсаар төгсдөг нь төгсөгчдийн “Мэргэжлээ зөв тайлбарлан ярьдаг байх” гэж 7 хүн буюу 4.1% нь хариулсан нь харьцангуй бага хувь эзэлж байгаа хариулт ч гэсэн ийм бодолтой оюутан их байдаг нь судалгааны явцад ажиглагдсан.Үүнтэй уялдуулан 1-р дамжаанд суралцаж эхлэхээс нь мэргэжлийн хичээл орж эхэлбэл зохих үр дүнгээ өгнө.
Манай улсын дурын албан байгууллага, зах, дэлгүүрээр ороход хүйтэн хөндий, уур уцаартай уур амьсгал угтдаг гэхэд болно. Харилцааны соёл гэдэг нь энгийн мөртлөө ажил төрлийг унагааж болдог, өөд нь гаргаж болдог зүйл атал үүнийг мэргэжилтний ухамсарт нь суулгаж өгөөгүй байна гэдгийг харуулсан “Харилцааны соёлтой байх нь зүйтэй” гэж 38 хүн буюу 22.2% нь хариулсан байна. Харилцааны соёлгүй байх нь хэвийн үзэгдэл болсныг дөнгөж 22% нь анзаарсан нь цаашид энэ талаар их ажил зохиох хэрэгтэйг харуулж байна. Мөн харилцааны соёлгүй байх явдал байдаг л зүйл мэт болсноос энэ асуудал бага хөндөгдсөн гэж үзэж болно.
Түүнчлэн хамт олны халуун дулаан уур амьсгал хэрэгтэй гэж 3 хүн буюу 1.8% нь үзсэн.
Хэдийгээр хариултын хувьд цөөн хувь эзэлж байгаа ч гэсэн ялгаварлан үзэх үзэл ХААИС-д байна гэдэг нь “Ялгаварлан үзэх үзэлгүй байх” гэж 1 хүн буюу 0.6%- нь хариултаас харж болно.
Хуулийн дагуу үүргээ гүйцэтгэх нь мэргэжлийн ёс зүй гэж 8 хүн буюу 4.7% нь үзсэн. Улааныг үзэж шарвалгүй, өгөгдсөн үүрэг даалгавараа зарчмын дагуу хийх хэрэгтэй гэж 4 хүн буюу 2.3% нь үзсэн.
11 хүн буюу 6.4% нь ухамсар хэрэгтэй гэсэн бол “Хариуцлага” гэж 5 хүн буюу 2.9% нь Ёс зүйн хэм хэмжээ 4 хүн буюу 2.3% нь, мэргэжлийн онцлогт таарсан бичигдээгүй хууль 1 хүн буюу 0.6% нь, эх оронч үзэл 1 хүн буюу 0.6% нь гэж хариулт өгсөн.
Судалгаанд оролцсон 171 хүнээс 22 хүн буюу 12.9 % нь мэдэхгүй гэж хариулсан нь нилээн чамлалтай.
“Таны бодлоор өнөөгийн залууст мэргэжлийн ёс зүй хирхэн төлөвшиж байна вэ” гэсэн асуултанд судалгаанд оролцогчид хангалттай, хангалтгүй, сайн хэлж мэдэхгүй байна гэсэн 3 хариултаас сонголтоо хийх ёстой байсан.
Хангалттай гэж нийт оролцогчдын 3.5% нь хариулсан нь тун бага хувь бөгөөд ХААИС-д мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлэх талаар дорвитой ажил зохиох хэрэгтэй байгааг харуулж байна.
Хангалтгүй гэж 109 хүн буюу 63.7% нь хариулсан нь талаас дээш хувь байгаа төдийгүй энэ тал дээр төгсөгчид тун сэтгэл дундуур явдагийн тод жишээ болж байна.
Сайн хэлж мэдэхгүй байна гэж 55 хүн буюу 32.2% нь хариулсан нь мэргэжлийн ёс зүй гэсэн ойлголт өөрсдөд нь тогтоогүйгээс юу гэж хариулахаа мэдээгүйтэй холбоотой гэж үзэж байна.
Оюутан ахуйд тань мэргэжлийн ёс зүй хэмээх хичээл орж байсан уу гэсэн судалгааны асуулганд оролцогчдын хариулсныг хүснэгтээр үзүүлбэл:
Оюутан ахуйд тань мэргэжлийн ёс зүй хэмээх хичээл орж байсан уу?
“Тийм” гэсэн хариулт өгсөн хүмүүсийн хувьд “Бизнесийн ёс зүй” хичээлийг мэргэжлийн ёс зүй хэмээн “Тийм” гэсэн хариулт өгснийг судалгааны явцад асуулгын аргаар гаргаж ирсэн.
Санал асуулгийн дүнгээс харахад судалгаанд оролцогчдын дийлэнх хэсэг буюу 62.6% нь мэргэжлийн ёс зүйн хичээл оруулах нь зүйтэй гэж үзэж байна.
Хэдийгээр ихэнх санал цөөн тоогоор бага давтамжтай гарч ирсэн ч олон хүний санаанд нийцэхүйц, ажил хэрэг болохуйц санал байсан. Мал амьтантай харьцаж сурах гэдэг нь зайлшгүй малын эмч хүнд байх чанар бөгөөд гадаад хэлний мэдлэг сайтай тул гадаад явах боломж их, удам дамжсан мал эмнэлгийн албаны мэргэжилтний хүүхэд, учраа мэдэхгүй онооны жагсаалтаас болон орж ирсэн гэх мэт шалтгаантай ,хот суурин газрын малын хөлөөс хол өссөн хотожсон оюутанд эзэмшвэл зохих ,байнга үгүйлэгдэж байдаг чанар энд 0.6%-тайгаар дурдагдан гарсан байна.
Багшид шууд хамааралтай өөр асуудлууд бол оюутанд шударга бус байдал үзүүлэх, ялгаварлан үзэх үзэл, гадуурхалт, захиргаадалт , үлгэр жишээч бус байдал, чанаргүй хичээл мэдрэгддэг, заагддаг байсан учраас эдгээртэй холбоотой хариулт цөөн хувьтай хэдий ч өгөгдсөн тул дүгнэлт хийх нь зүйтэй .
Хүснэгт 1-д үзүүлсэн жагсаалт нь санаа авахуйц ажил бөгөөд эдгээр ажлыг оюутны сэтгэлд хүрэхүйц хэлбэрээр , бага хугацаанд, олныг хамруулсан, үр дүн их байхаар зохиох нь зохилтой.
Хүснэгт 1
Оюутнуудаас дэвшүүлсэн санал | Тоо | Эзлэх хувь |
Семинар зохион байгуулах | 32 | 18.7% |
Оюутны анхаарал татахуйц ажил зохион байгуулах | 19 | 11.1% |
Практик ач холбогдолтой зүйл зохион байгуулах | 14 | 8.2% |
Мэдээллээр хангах | 10 | 5.8% |
Ухамсар суулгах | 7 | 4.1% |
Хөтөлбөр боловсруулах | 5 | 2.9% |
Оюутнуудын дунд тодорхой сэдвийн хүрээнд мэтгэлцээн явуулах | 1 | 0.6% |
Харилцааны элемент заах | 1 | 0.6% |
ХААИС-ийн эрдэмтэн, багш нараас авсан судалгаа
Судалгаанд нийт 40 багш ,бүрэлдэхүүний 7 сургуулийг төлөөлөн оролцсон бөгөөд үүнийг доорх хүснэгтэнд дүрсэлснээс харахад 23 настай залуу багшаас 77 настай ахмад, дадал туршлагатай зөвлөх багш хүртэл оролцсон байна.
Судалгаанд 40 багш оролцсоноос 5 багш ажилласан жилээ бичилгүй хоосон орхисон .
Та “Мэргэжлийн ёс зүй” хэмээх ухагдахууныг юу гэж ойлгодог вэ? Та өөрийнхээ ойлголтыг бичнэ үү? гэсэн 2-р асуулганд оролцогчид идэвхтэйгээр санаа бодлоо бичсэнд дүн шинжилгээ хийхэд нийт 40 оролцогчийн 6 нь буюу 15% нь өөрсдийн санаа бодлоо бичээгүй хоосон орхисноос үзэхэд судалгаанд үнэн сэтгэлээс оролцоогүй, энэ талаар огт ойлголт байхгүйг харуулж байна.
Төгсөгч болон оюутнаас авсан саналтай харьцуулахад багш нарын өгсөн санал харьцангуй цэгцтэй боловч, хайнга байдал, зарим талаар энэ талын ойлголт муу байгаагаас зарим асуудлыг орхигдуулсан явдал ажиглагдсан.
Мэдэхгүй гэсэн хариулт өгсөн 4 хүн буюу 10% нь оюутан болон төгсөгчдийн судалгаатай харьцуулан үзэхэд их байна.
Оюутан ахуйд тань мэргэжлийн ёс зүй хэмээх хичээл орж байсан уу?
Багш нарын 62.5% -д оюутан ахуй цагт мэргэжлийн ёс зүйн хичээл ороогүй тул хичээл зааж буй оюутнууддаа энэ талаар төдий дайны мэдлэг олгох нь ойлгомжтой.
“Таны бодлоор оюутан залууст мэргэжлийн ёс зүй хирхэн төлөвшиж байна вэ?” гэсэн асуулганы дүнгээс гарахад оюутан залуусын мэргэжлийн ёс зүйн төлөвшил хичээл зааж буй эрдэмтэн багш нарынх нь сэтгэлд нийцэхгүй байгаа нь илт байна.
Нийгмийн үүрэг даалгаварыг нэр төртэй, чин сэтгэлээсээ гүйцэтгэх, өөрийн үйлдэлдээ зарчимч, хариуцлагатай хандах нь мэргэжилтэн бэлтгэж байгаад нь үнэлгээ өгөх гол шалгуур болно.
Өдөр тутам оюутны амьдралд хутгалдан яваа багшийн нүдэнд оюутан залууст мэргэжлийн ёс зүй төлөвшин тогтоогүй гэж үзэж байгаа нь судалгаанаас харахад тодорхой байна.
Оюутан залууст мэргэжлийн ёс зүй төлөвшүүлэхэд сургуулийн захиргааны шууд төлөөлөл болсон оюутантай харьцах зөвлөх багшийн үүрэг хариуцлага их гэдэг нь энэхүү санал нь нийт саналын 20%-ийг эзэлснээс илэрхий.
Мэргэжлийн ёс зүйн төлөвшил зайлшгүй хэрэгтэй гэдгийг мэдэж байвч ямар арга замаар эзэмшүүлбэл зохих талаар багш нарт тодорхой бодсон зүйл алга байгаа нь хариулаагүй 5%, таны хийснийг бид хэрэгжүүлнэ 2.5%, ажил зохиох л хэрэгтэй байх даа гэсэн 2.5%-ийн хувьтай хариулагдсан хариултуудаас харагдаж байна.
Хүмүүжлийн яриа, мэргэжлийн онцлогийг үзүүлсэн тодорхой сэдвүүдийг мэргэжлийн үндсэн хичээлийн дэд сэдэв болгон долоо хоногт 2 цаг 2 семестр орж онол , дадлагыг зэрэг эзэмшүүлж, дадлагжуулах ажлыг давхар соёл, олон түмний ажлаар дамжуулан хийвэл илүү үр өгөөжтэй гэсэн саналыг багш нарын судалгаанаас харж болно.
Оюутан хөгжүүлэх нь сургуулийн захиргаа-багш-оюутны хамтын цогц ажиллагаа бөгөөд нэгнийх нь үйл ажиллагаа доголдоход нөгөө нь доголдох уялдаатай.
Оюутан болсон эхний өдрийн хичээл дээр нь мэргэжлийн талаар ерөнхий ойлголт өгөх мэргэжлийн хичээл орж энэхүү мэргэжил эзэмшнээр ямар ямар давуу талтай болох, учирч болзошгүй саадын талаар ярьж өгөх нь зүйтэй.
Мэтгэлцээн хэлбэрээр явагдах оюутны чөлөөт клуб оюутны зөвлөлийн дэргэд ажиллуулан тогтмол ажиллагаанд оруулах нь үр дүнгээ өгнө.
Мөн сургуулийн сургалтын албаны удирдлага , оюутны зөвлөлийн төлөөлөлтэй баг бүрдүүлэн мэргэжлийн ёс зүйн талаарх web хуудас нээн ажиллуулж, оюутнуудын дунд интернет мэтгэлцээн явуулбал текник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед илүү тохиромжтой. Мэтгэлцээн төдийгүй, оюутны санал бодлыг тусгасан олон булан /санал гомдлын булан, мэргэжлийн онцлог, мэргэжлийн ёс зүйн хариуцлага алдсанаас үүдсэн осол, гэмтэл, сүйрэл, улс болон хувь хүнд учруулсан хохирлыг кино цуглуулга, хүүрнэл маягаар тавих/ ажиллуулбал оюутны сонирхол илүүтэй татна.
Судалгаанд 17-26 насны 150 оюутан залуус оролцсон бөгөөд эдгээрийн хүйсийн харьцаа 50 : 50% байв.
Та “Мэргэжлийн ёс зүй” хэмээх ухагдахууныг юу гэж ойлгодог вэ? Та өөрийнхээ ойлголтыг бичнэ үү? гэсэн 2-р асуулганд оролцогчид идэвхтэйгээр санаа бодлоо бичсэнд дүн шинжилгээ хийхэд нийт 150 оролцогчийн 26 нь буюу 17.3% нь өөрсдийн санаа бодлоо бичээгүй хоосон орхисноос үзэхэд судалгаанд үнэн сэтгэлээс оролцоогүй, энэ талаар огт ойлголт байхгүйг харуулж байна. Судалгаа авч байх явцад энэ талаар ойлголт байхгүй байгаа нь тэдгээрийн хооронд болж буй яриа, үйл хөдлөлөөр илрэн гарч байв.
Оюутнууд санал бичих хуудсанд нэг нэг л хариулт бичсэн бөгөөд ихэнх тохиолдолд хоосон орхисон байв. Энэ нь дээр дурдсан энэ талын ойлголт байхгүй байгаатай холбоотой.
Социологчдын ажигласнаар залуу ажилтны ажилласан жил нь цөөн байх тусам зан суртахууны хэм хэмжээг илүү үл тоомсорлодог аж. Энэ байдал нь боловсон хүчний асуудлыг шийдвэрлэхэд хувь хүний зан суртахууны шинжийг сайтар тооцох хэрэгтэйг харуулж байна. Ёс зүйн ухааны гол зорилго бол зан суртахууныг номлохдоо бус хүнийг дэмжин дэвшүүлэх, бүхэл бүтэн бие хүнийг төлөвшүүлэх явдал юм.
Дүгнэлт
Хөдөө аж ахуйн мэргэжилтний ёс зүй нь нийгмийн хэлбэрийн нэг учир түүнээс салган авч үзэж болохгүй. Мэргэжлийн ёс зүйг мэргэжилтэн бүр баримтлан ажиллах гол шугам, мөрийн хөтөлбөрөө болгодог. Үүргээ ухамсарлах, ойлгох, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн асуудалд мэргэжлийн байр сууринаас хандаж сурахад хөдөө аж ахуйн мэргэжилтэн нарт ёс зүйн мэдлэг гол үүрэг гүйцэтгэнэ.
Нийгмийн ухааны хичээлүүдийг сонгон суралцах хичээл болгож, нэг хичээлийн жилд нийгмийн ухааны хичээлээс нэг нь заавал заагдаж байхаар тооцоолон оруулбал үр дүнгээ өгнө.
Мэргэжлийн онцлог, утга учрыг сургуульд элсэн орсон цагаас нь эхлэн сайтар ойлгуулан, ухамсарлуулах ажил хичээл болон хичээлээс гадуур зохиох нь зохилтой .
Сургуулийн сургалтын албаны удирдлага , оюутны зөвлөлийн төлөөлөлтэй баг бүрдүүлэн мэргэжлийн ёс зүйн талаарх web хуудас нээн ажиллуулж, оюутнуудын дунд интернет мэтгэлцээн санал асуулга, чөлөөт булан , талархал гомдлын булан ажиллуулбал техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эрин үед илүү тохиромжтой.
Ном зүй
1. Aристотель, Дээд суртахуун. УБ.,2006
2. Вандангомбо.Р, Төрийн албаны ёс зүй, УБ.,2007
3. Гүндсамбуу.Х,, XXI зууны босгон дахь монголын залуучууд. УБ.,1998
4. Дариймаа.С, Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, УБ.,2004
5. Дашдаваа.С, Социологийн судалгааг хэрхэн явуулдаг вэ?.. УБ.,1989
Subscribe to:
Posts (Atom)
“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе”
Хувь хүний ёс зүй ба ёс суртахууны тухай Ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй Эмчийн ёс зүй Сэтгүүлчийн ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй...
![](https://i.ytimg.com/vi/-xvlfTRtuLY/hqdefault.jpg)
-
2011 оны 6-р сарын 25, Бямба гариг, 05:39 ШУА-ийн ФСЭЗХ, доктор / Ph . d / М.Золзаяа Ёс зүй бол хүний үйлдэл, сэтгэ...
-
МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор Р.Дарьхүү, дэд профессор Д.Оюунгэрэл, ШУА-н Философийн хүрээлэнгийн эрдэмтэн на...
-
Хураангуй Хүний хөгжлийн тухай , хэрэгжих бүрэн үндэстэй төрийн бодлогыг боловсруулан мөрдөж байж тухайн...