Tuesday, April 20, 2021

“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” (УБ.,2020)


 “Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе” (УБ.,2020) хамтын бүтээл хэвлэгдлээ. Тус бүтээлийн нэгдүгээр бүлгийг ШУА-ийн Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Золзаяа; хоёр болон дөрөвдүгээр бүлгийг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Оюунгэрэл; гуравдугаар бүлгийг ХААИС-ийн багш доктор Ч.Баярчимэг бичжээ. Зохиогчид амьтныг хамгаалах ёс зүйн үзэл, хандлага, амьтны жам ёсны эрх, түүний хамгаалал, амьтныг хамгаалах ёс суртахуун ба эрх зүйн зохицуулалтын хамаарал, амьтныг хамгаалах монголчуудын уламжлалт ёсны талаар авч үзсэн байна. Хамтын бүтээлийг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш доктор, профессор Р.Дарьхүү редакторлажээ. 

 



Тогтвортой хөгжил: ногоон ёс зүй

МУИС, ШУС-ийн Философи, шашин судлалын тэнхим, ШУА-ийн Философийн хүрээлэн, Монголын Философийн холбоо, Номын Гурван Хүрдэн Сан, ШУТИС-ийн БУХС, Философийн салбар төгсөгчдийн холбоо, болон бусад хамтарч зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл. Тус эмхэтгэлд экологийн ёс зүйн боловсрол, байгаль орчныг хамгаалах уламжлал, экологийн ёс зүйн орчин үеийн онол-практикийн асуудлууд зэрэг чиглэлээр их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын 45 эрдэмтэн судлаачийн 30 илтгэл багтсан байна. Тухайлбал, профессор Д.Тунгалаг “Байгаль орчноо хайрлан хамгаалах уламжлалт монгол сэтгэлгээний онцлог”, профессор Б.Галиндэв “Экологийн боловсрол, ёс зүй эх оронч үзлийн тулгуур болох нь”, профессор Р.Дарьхүү “Монгол улс дахь экологийн ёс зүйн сургалт, судалгааны өнөөгийн байдал”, профессор М.Гантуяа, магистр Б.Бадрах нарын “Байгаль орчлонгийн талаарх нүүдэлчдийн ба буддын уламжлалт үзэл ойлголтын зохицол”, доктор Ц.Батцэрэнгийн “Био ёс зүйн хөгжил ба монгол уламжлал”, профессор Б.Дагзмаа, доктор Б.Мөнхжавхлан нарын “Хүрээлэн буй орчны философи” хичээлийн хөтөлбөр, агуулгын тухайд”, профессор И.Лхам, доктор Г.Уянга нарын “Хүрээлэн буй хамгаалах үйлсэд их сургуулийн санаачилга, манлайлал” зэрэг илтгэлүүд хэвлэгдсэн байна.

 

Ёс суртахууны боловсрол


 МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, профессор Р.Дарьхүү, дэд профессор Д.Оюунгэрэл, ШУА-н Философийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор М.Золзаяа нар “Ёс суртахууны боловсрол” хэмээх гарын авлагыг бичиж хэвлүүлсэн байна.

“Монголчуудын амьтныг хамгаалах ёс суртахууны уламжлал ба орчин үе”

  Хувь хүний ёс зүй ба ёс суртахууны тухай Ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй Эмчийн ёс зүй Сэтгүүлчийн ёс зүй Төрийн албан хаагчийн ёс зүй...