Кейс
Кейс №1
Бүлэг хүмүүс дархан цаазат газар зөвшөөрөлгүй ан агнаж явааг мэдсэн нутгийн иргэн байгаль хамгаалагчид мэдэгдэхэд авлигал авсан байцаагч тэдгээр бүлэг этгээдийг хаацайлан иргэний гомдлыг үл тоосон. Иргэний үүргээ биелүүлж буй нутгийн иргэний төрийн албан хаагчид хандах ёс зүйн харилцаа хэрхэн өөрчлөгдөх вэ?
Кейс №2
Нэгэн дүүргийн газрын алба үерийн аман дээрх газрыг өмчлүүлжээ. Өмчилж авсан газартаа дөрвөн давхар хувийн сургуулийн барилга бариулсан боловч мэргэжлийн хяналтын газраас уг газарт сургууль байгуулах боломжгүй хэмээн мэдэгдэн, үйл ажиллагаанд нь хориг тавьсан. Энэ тохиолдолд газар дээр нь очин олголт хийгээгүй газрын албаны мэргэжилтний хариуцлагагүй байдал хувь хүний амьдралд хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг тайлбарлана уу
Кейс №3
Иргэн Батын өвөлжөөний газар нутаг дээр алт илэрч хэдэн хүмүүс алт ухаж эхлэв. Үүнийг эрс эсэргүүцсэн иргэн Бат өвөлжөөнөөсөө даруй явахыг тэднээс шаардахад алт ухагчид шаардлагыг хүлээн авсангүй. Өөрсдийн эрх ашгийн төлөө улайран бусдын эзэмшилд халдаж буй хүмүүсийн үйл ажиллагааг ёс зүйн үүднээс та юу гэж тайлбарлах вэ?
Кейс №4
Дархан цаазтай Богд уулын аманд амралтын газар байгуулах зорилгоор хоёр компани тендерт оролцон өрсөлдсөн. Нэг компаний захирал нь Байгаль Орчин Аялал Жуулчлалын Яаманд танил тал ихтэй байсан тул тендерт ялсан хэдий ч газрыг өөр зориулалтаар ашиглан 60 айлын орон сууц барьсан байна.Үүнд ёс зүйн ямар ямар зөрчлүүд илэрч байна вэ?
Кейс №5
Таван жилийн өмнө Дорж нэгэн эмэгтэйтэй танилцан нэг гэрт хамтран амьдрах болсон. Иргэн Дорж өөрийн эзэмшилд байдаг газрыг хүүдээ шилжүүлэхийг хүссэн боловч хамтран амьдрагч эмэгтэй нь үл зөвшөөрөв. Газрын хуулийн дагуу, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг баримтлан уг асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ?
Кейс №6
Иргэн Бат нь газар зохион байгуулалтын мэргэжилтнээр эзэмшил газартаа улаан шугам татуулан авчээ. Гэтэл газрын албаны дарга тухайн газрыг ахынхаа компанид газар тариалан эрхлүүлэхээр олгохыг хүсч, уг мэргэжилтэнд газар эзэмших эрхийг цуцлахыг шаардав. Мэргэжлийн ёс зүйн үүднээс газар зохион байгуулалтын мэргэжилтэн асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ?
Кейс №7
ОХУ-ын хөрөнгө оруулалттай нэгэн компани Монгол улсад таван жилийн хугацаатай газар ашиглах гэрээ байгуулав. Гэрээнд заасны дагуу газрын төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байсан учир газар зохион байгуулалтын мэргэжилтэн уг газрыг чөлөөлөх шаардлага тавьжээ. Гэвч уг компани удирдах албан тушалтанд авилга өгөн үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулсаар байлаа. Газар зохион байгуулалтын мэргэжилтэн удирдлагадаа хүндэтгэл үзүүлэн, зөрчлийг хараагүй мэт өнгөрүүлэхэд мэргэжлийн ёс зүйн ямар зарчмуудыг зөрчих вэ?
Кейс №8
Орон нутагт, айлын хаваржаан дээр геологичид эрэл хайгуул хийн, хаваржааг нь машин техникээр эвдлэн сүйтгэжээ. Хаваржааны эзэд гомдол гаргасан боловч улсаас өрөмдлөг хийх зөвшөөрөл авсан хөрөнгө чинээ сайтай компаний өмнө хүчин мөхөсдлөө. Уг компаний үйл ажиллагааг ёс зүйн үүднээс тайлбарлана уу?
Кейс №9
Нэгэн дүүргийн нутагт нэгэн байгууллага оффисын зориулалтаар 45мІ таван давхрын 1 өрөөг 12 сарын хугацаатай түрээслэн, төлбөрийг урьдчилан төлөн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Үүнээс 6 сарын дараа тус байгууллага кадастрын албаны мэргэжилтнээр хэмжилт хийлгэн үзэхэд 4мІ талбай дутуу байгааг олж мэджээ. Энэ талаар түрээслүүлэгч байгууллагад мэдэгдэхэд жилийн өмнө хэмжилт хийсэн кадастрын албаны мэргэжилтний алдаа болох нь тогтоогдсон боловч байгууллагын эрх ашиг, нэр төрд сөргөөр нөлөөлнө хэмээн, уг асуудлыг тохиролцон шийдэхийг хүссэн. Мэргэжлийн ёс зүйн үүднээс уг асуудлыг ингэж шийдвэрлэх нь зөв үү?
Кейс №10
Иргэн Болд нь малчин. Тэрээр хаваржааныхаа эргэн тойрны гурван га газрыг тороор хашаалан, бусдын мал бэлчээрлэх боломжгүй болгосон. Энэ талаар хөрш нь орон нутгийн засаг захиргаанд мэдэгдсэн боловч шийдвэрлэж өгөхгүй сунжирсаар өдийг хүрсэн. Өөрийн эрх ашгийг сайтар хамгаалж буй иргэн Болд, өөр бэлчээр хайлгүй , үржил шимтэй бэлчээр бүхий газарт нь хамтран малаа бэлчээрлүүлэх сонирхол бүхий хөрш хоёрын аль нь зөв алхам хийж байна вэ?
Кейс №11
Газрын зөвшөөрлийг хууль ёсны дагуу аваагүй иргэн Ганаа нэг настай хүүхэд, хэвтрийн өвчтэй эхнэрийн хамт, задгай хэмээн нэрлэгддэг газар хашаа хатган амьдардаг. Нэг өдөр дүүргийн газрын албаны мэргэжилтэн ирэн газраа чөлөөлөхийг шаардлаа. Дүүргээс шилжин суурьших газрыг заан өгсөн бөгөөд тэрхүү газар нь Ганаагийн хувьд ажилдаа явах, эхнэр хүүхдээ цэцэрлэг, эмнэлэгт хүргэхэд төвөгтэй тул энэхүү учир шалтгаанаа тоочин өргөдөл гарган, дүүргийн газрын албыг бараадан нэлээдгүй өдрийг өнгөрөөсөн ч тусыг эс олов. Энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэвэл зохистой вэ?
Кейс №12
Иргэн Ганболд газар өмчлөх хүсэлтээ дүүргийн газрын албанд өгсөн боловч баримт бичиг дутуу шалтгаанаар буцаагдахад 15 хоногийн дараа уг газрыг эзэмших хүсэлт гаргасан иргэн Зориг баримт бичгээ бүрэн бүрдүүлсэн тул газар эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан. Энэхүү тохиолдолдолд иргэн Ганболдод ашигтайгаар зохицуулж болох байсан уу?
Кейс №13
Иргэн Дорж газрын хуулийн дагуу Баянзүрх дүүрэгт газар эзэмшин амьдраад 4 жил болж байна. Гэтэл хот байгуулалтын шинэчилсэн төлөвлөгөөний дагуу уг газарт орон сууцны барилга баригдаж эхлэхэд Дорж газраа чөлөөлөхийг хүсэхгүй байгаа бөгөөд эрх зүйн үндэслэлтэй болзлуудыг хэзээ ч бидэнд хэрэгжихгүй гэсэн үл итгэсэн байр суурин дээр хатуу зогсож байна. Үүнийг газар зохион байгуулагч албан үүргийн үүднээс, мөн ёс зүйн үүднээс яаж шийдвэрлэвэл зохилтой вэ?
Кейс №14
Амгаланд Гантулгын гэр бүл гурван үеийн турш амьдран ирсэн. Гэтэл нэгэн өдөр газар эзэмших эрх бүхий бичигтэй иргэн Бат ирж газраа чөлөөлөхийг хүссэн. Гантулга учрыг нь дүүргийн газрын албанаас лавлахад тэднийх газар эзэмших эрхийн бичгээ аваагүй болох нь тогтоогдсон. Үүнд газар зохион байгуулагчийн буруу үйл ажиллагаа байгаа юу? Эсвэл иргэн Гантулгын буруу юу?
Кейс №15
Онги голын ойролцоо нэгэн компани ашигт малтмал олзворлох лиценз авч үйл ажиллагаа явуулж байх үедээ хүрээлэн буй орчныг бохирдуулж, иргэдийн ундны усны голдрилыг эвдэж буйд зовнисон нутгийн иргэд орон нутгийн засаг захиргаанд өргөдөл гаргасан хэдий ч хөрөнгө чинээтэй компани сумын төвд халуун усны газар барьж өгснөөр асуудлыг шийдвэрлэхийг хүссэн. Байгаль орчныг сүйтгэж буй компаний буруу талыг нийгмийн хариуцлагын талаас нь тайлбарлана уу?
Кейс №16
Газар тариалан эрхлэх зөвшөөрөл авсан иргэн Дорж 6 жилийн турш тариалан эрхэлсэн бөгөөд үржил шим нь муудсан гэсэн шалтгааны улмаас өөр газар эзэмших хүсэлтээ газрын албанд илэрхийлсэн. Газрын албанаас Доржийг газраа нөхөн сэргээсний дараа дахин өөр газар олгох эрх олгоно гэхэд хүний эрх зөрчигдөж байна , дарга нарт бол та нар ингэж чадахгүй хэмээн гомдол гаргасан. Иргэн Доржийн байр суурь зөв үү? Энэ асуудалд та хэрхэн хандах вэ?
Кейс №17
Иргэн Дорлиг нас эцэслэхийн өмнө хүү Ганзоригтоо өөрийн эзэмшилд байдаг газраа өвлүүлэн үлдээсэн. БНСУ-д 10 жил амьдарч буй Ганзориг уг газрыг өөрийгөө төлөөлөн эхнэр Одноогийн нэр дээр болгох хүсэлтэй ч гэр бүлийн баталгаагүй тул боломжгүй болсон. Үүнийг иргэн, улсын эрх ашиг аль алиныг нь хөндөлгүйгээр шийдвэрлэх боломж газар зохион байгуулагчид байгаа юу?
Кейс №18
Их сургуулиа саяхан төгссөн Ганаа газрын албаны мэргэжилтнээр нэгэн дүүргийн нэгэн газрын албанд орсон. Нэг өдөр төрсөн ах нь ирж, нэгэн байршил сайтай газар амьдрал ядуувтар нэг айл оршин суудаг бөгөөд түүнийг шилжүүлэн нүүлгэж өөрт нь эзэмшүүлэхийг хүссэн. Тэр айл хөрөнгө мөнгөний хувьд бололцоо муутай ч газрын эзэмшсэн татвараа тогтмол төлдөг бөгөөд бүхнийг мөнгөөр шийдвэрлэх боломжгүйг ахдаа хэлэхэд сургалтын төлбөрөө төлүүлж дипломыг өвөртөлсөн хирнээ ах дүүдээ ачлал санадаггүй муу дүү болох талаар өгүүлэл тавьсаар гарч одлоо. Ганаагийн шийдвэр зөв үү?
Кейс №19
Ерөнхий боловсролын сургуулиас 50 метрийн зайд газар эзэмшигчид шатахуун түгээх станц барих зөвшөөрөл олгосон газрын албаны мэргэжилтний мэргэжлийн алдааг тайлбарлана уу?
Кейс №20
Газрын лицензийн дуудлага худалдаагаар Ховд аймгийн Булган сумын нэгэн газрыг заржээ. Уг газарт урьд нь Хятадын цагаач иргэн ногоо тариалан 4 үе аж төрөн амьдарсан газар байсан аж. Хятад цагаач иргэний эрх ашгийг хамгаалах нь газар зохион байгуулагчийн нэр хүндэд харш уу? Хятад иргэний эрх ашиг хэрхэн хөндөгдөх вэ?
Кейс №21
Туувар хийж явсан иргэн Болд Богд ууланд тав хоног хоноглоход дархан цаазат газрын төлбөр хэмээн мөнгө нэхэмжилсэн. Гэтэл нэгэн албан байгууллага хамт олноороо 3 хоног аялахад мөнгө авсангүй. Энд ёс суртахууны ямар зөрчил гарсан байх магадлалтай вэ?
Кейс №22
Дүүргийн засаг даргын захирамж 45 хоногт багтан гардаг бөгөөд иргэн Янжин, Дорж нар материалаа зэрэг өгсөн байна. Янжин компани төлөөлөн газар эзэмших эрхийн гэрчилгээ хөөцөлдсөн тул газар эзэмших гэрчилгээ нь түрүүлэн гарч, иргэн Доржийнх гаралгүй үлдсэн нь зөв үү? Буруу юу?
Кейс №23
Тариалангийн зориулалтаар авсан газарт аялал жуулчлалын компани байгуулсан. Энэхүү газарт газрын бүртгэл тухайн иргэний обьектыг зориулалтаараа ашиглаагүй гэсэн үндэслэлээр нүүлгэн шилжих мэдэгдэл өгсөн. Анхлан барьж байгуулахад нь мэдэгдэл өгөөгүй гэсэн шалтгаанаар уг компанийг зөвтгөж болох уу?
Кейс №24
Хотын А зэрэглэлийн байршилд байгаа хуучин орон сууцтай эзэмшигчийн байрыг хотын өнгө үзэмж сайжруулах зорилгоор нүүлгэн шилжүүлэх, шинэ байраар солих харилцан тохиролцох гэрээнд иргэн зөвхөн өөрийн эрх ашгийг бодон тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд улмаар тухайн барилгын компанийн ажлыг цалгардуулах, хотын өнгө үзэмжинд муугаар нөлөөлөх, иргэний хүсэл шунал хэтэрсэн тохиолдолд яаж шийдвэрлэвэл зохистой вэ?
Кейс №25
Газар зохион байгуулагчаас их сургуульд хичээл зааж байсан багш нь байршил сайтай газар сураглан ирлээ. Газар зохион байгулагч багш шавийн барилдлагаа бодох нь зүйтэй юу, эсвэл тухайн үед олгогдож буй газраас олгох нь зүйд нийцэх үү?
Кейс №26
Иргэн Дорж нь үерийн далангийн ойролцоо газар эзэмших эрх авав. Их устай борооны дараа уг газар үер бууж гэр нь урсан явсан. Энэ тохиолдолд хэнд хариуцлага ноогдуулах вэ?
Кейс №27
Газрын кадастрын албаны мэргэжилтний буруугаас хоёр айлын газрыг давхцуулан зураглажээ. Энэ үед зургийг буруу гаргасан мэргэжилтэн гадаадад сургуульд явсан байсан учир энэ асуудлыг бид хариуцахгүй хэмээн иргэдийн гомдлыг хүлээн авсангүй. Уг байгууллагын дарга мэргэжлийн ёс зүйн ямар алдаа гаргаж байна вэ? Үүнийг хэрхэн шийдэх вэ?
Кейс №28
Дундговь, Өмнөговь аймгуудын отрын бэлчээрийг Өмнөговь аймгийн иргэн Дандар нь тус аймгийн газрын албанд мэдэгдэж уг газрыг өөрийн нэр дээр бүртгүүлэв. 5 жилийн дараа Дундговь аймгийн иргэн Ганаа оторлон ирэв. Энэ үед Дандар нүүж ирсэн айлыг ус, бэлчээрээр шахаж өөрийн эзэмшил гэдгээ хэлжээ. Харин энэ газар нь газрын албаны бүртгэлд аймаг дундын отрын бэлчээр гэж заасан байв. Энэ тохиолдолд малчид болон байгууллага ямар алдаа гаргаж байна вэ?
Кейс №29
Багажныхаа эвдэрлийг үл анзааран барилгын зураг төсөл гаргажээ. Ажил үргэлжилсээр суурь тавигдахад хазгай болов. Удирдах мэргэжилтэн нарийн шалгаж үзээд зураглал гаргасан хүний буруу хэмээн тогтоож нөхөн төлбөр оногдуулсан. Гэвч мэргэжилтэн үүнийг эрс эсрэгүүцсэн. Уг мэргэжилтний алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь юутай холбоотой вэ?
Кейс №30
Кадастрын албаны мэргэжилтэн нэг иргэний газрыг кадастрын зураглалд оруулсан. Гэвч тухайн иргэний газар нь газрын зураг дээр байгаа хэмжээнээсээ том хэмжээгээр оруулагдсан байлаа. Хэрэв мэргэжилтэн уг асуудлыг шийдвэрлэхгүй бол тухайн иргэн илүү төлбөр төлнө. Эсвэл өөрийн алдаагаа хүлээн зөвшөөрвөл ажлаас халагдах болно. Та энэ тохиолдолд юу хийх байсан бэ?
Кейс №31
Кадастрын албаны мэргэжилтэн суурийн геодезийн зураглалыг хийж гүйцэтгэсэн. Гэвч барилгын ажлын дунд хэсэгт орохдоо тухайн барилгын суурь хөрсөнд суулт өгч байгаа нь барилгын хазайлт хэмжилтийн үеэр ажиглагдсан. Харин энэ хазайлтыг газрын мэргэжилтэн нууцалбал барилгын ажил дууссаны дараа хазайлт нь ихсэж ашиглагдахгүй хэмжээнд хүрэх магадлалтай. Хэрвээ энэ хазайлтыг мэргэжилтэн мэдүүлбэл барилгын ажлыг зогсоож нөхөн төлбөр оногдуулах болно. Та энэ тохиолдолд юу хийх байсан бэ?
Кейс №32
Кадастрын зураглал хийдэг компанид ажилд орохоор дөнгөж сургуулиа дүүргэсэн хоёр хүн өргөдлөө өгсөн. Нэг нь мэргэжлийн шалгалтаа амжилттай өгсөн бол нөгөө нь амжилттай дүн үзүүлээгүй боловч зохих хэмжээний мөнгийг даргад санал болгосон байлаа. Таны бодлоор дарга хэнийг ажилд авах вэ?
Кейс №33
Алтны орд газрыг газрын зурагт оруулахдаа координатыг нь буруу оруулсан тул ордыг хайсан хүмүүсийн хайлт амжилтгүй болсон. Энд хоёр талын гаргасан мэргэжлийн алдааг тайлбарлана уу?
Кейс №34
Дорж, Ганзориг хоёр хөрш болоод удаагүй байгаа. Доржийнх хашаагаа Ганзоригийн хашаа руу шахаж өмнө нь байсан жижиг хэмжээний замыг хаах оролдлого хийсэн. Ойр орчмын айлууд энэхүү үйлдлийг эсэргүүцсэн ч Дорж ажлаа үргэлжлүүлсээр байсан. Хэрэв та Ганзоригийн оронд байсан бол яах байсан бэ?
Кейс №35
Хандаа газрын кадастрын зураглал гаргадаг компаний мэргэжилтэн. Зарим үед тэрээр компаний нэрийн өмнөөс далдуур газрын зураглал хийн мөнгө авдаг нь мэргэжилтний хувьд байх ёстой зүйл үү? Хэрэв үгүй бол яагаад?
Кейс №36
Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлэх 40000 айл орон сууцны хөтөлбөрийн хүрээнд газар зохион байгуулагчид гэр хорооллын айлуудыг нүүлгэн шилжүүлж, газрын оронд нэг өрөө байр өгөхөөр болсон. Үүнд айл өрхүүд дургүйцэж , хоёр давхар байшин, хоёр гурван гараштай айлууд яах болж байна хэмээн асуудал тавьсан. Энэ тохиолдолд засгийн газраас 40000 айлын орон сууц барих болсон нь буруу юу? Эсвэл улсын эрх ашгийг бус амин хувийн эрх ашгийг бодож буй иргэд буруутай юу? Эсвэл тооцоог буруу гаргаж, иргэдийг хохироож байна гэж үзэх үү?
Кейс №37
Саяхан хуримласан залуу хос хууль ёсоор газар эзэмших өргөдлөө дүүргийн газрын албанд өгч хотын захад , нэг талдаа 2 цаг унаагаар явж, буудлаасаа 30 минут алхаж гэртээ харих газарт газар эзэмших болсон. Харин нэг томоохон даргын хүү мөнгө төлөөд дархан цаазат газарт газар эзэмших болсон. Дээрх өгөгдөлтэй танилцаад ёс зүйн үүднээс дүгнэлт хийнэ үү?
Кейс №38
Бат геодези зураг зүйн компанитай бөгөөд 2002 онд нэг нутгийн дүү нь сургалтын дадлага хийх зөвшөөрөл хүсэхэд зөвшөөрөн дадлага хийлгэхэд шаардлага хангахуйц хэмжээнд ажиллаж чадаагүй тул бодит байдлыг илтгэсэн тодорхойлолтыг хийн өгсөн. Дадлагын тайлан хамгаалж чадаагүй тул сургуулиас жилийн чөлөө авч, улмаар бор дарстай найзлах болсон. Залуу хүний амьдралын гараанд саад учруулсан гэж өөрийгөө буруутгах болсон Бат дараагийн оюутан дадлага хийхэд хэдий муу байсан ч сайн тодорхойлолт хийж өгөх болсон. Та Бат захирлын хийсэн алхмыг мэргэжлийн ёс зүйн үүднээс юу гэж тайлбарлах вэ?
Кейс №39
Нутаг усандаа баянд тооцогддог Лут, бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Зориг хоёр нутгийнхаа үржил шим сайтай, газар тариалан эрхлэж болохоор газрыг өмчлөх хүсэлтээ сумын газар зохион байгуулагчид өгсөн. Мэргэжилтэн залуу хаана ч очин хүчин мөхөсдөх ядуу хүний зовлонг сайтар ойлгох нэгэн тул эрхийн бичгийг Зоригт өгсөн. Харин нутгийн олон Лутыг энэ газрыг сайтар ашиглан, татвараа найдвартай төлөх нэгэн байсан юм гэж ярилцана. Энэ асуудал дээр таны байр суурь ямар байна вэ?
Кейс №40
Иргэн Батаа сангийн аж ахуйд тариаланч механикчаар ажиллаж байгаад тухайн газрыг өөрийн эзэмшил болгон авсан хэдий ч, газраа нэг ч удаа ашиглаагүй тул, газар зохион байгуулагч, өөр хүнд эзэмшүүлэхээр болсон. Газар зохион байгуулагч газрыг шууд шилжүүлэхийн оронд өөр боломжит ямар арга замыг зааж өгч болох вэ?
Кейс №41
Иргэн Батыг гэр бүл болоход аав, ээж нь өөрсдийн нэр дээр байдаг газрыг өвлүүлэн өгөхөд Бат газрын эрхийн бичгийг эхнэрийн нэр дээр авсан. Таван жилийн дараа Бат гэр бүлээ цуцлуулахад эхнэр нь хүүхдээ, өөрийн нэр дээрх өмчөө авч үлдэх болсон. Өмчгүй үлдсэн Бат өөрийн учир байдлаа дүүргийн газар зохион байгуулагчид учирлан хэлсэн. Хэрэв та шүүхийн шийдвэр гүйцэтгэгч байсан бол нөхөр солин, үр хүүхдээ өнчрүүлэхэд хүргэсэн Батын эхнэрийн эрх ашгийг бодох уу? Амьдралд хөл алдан яваа Батад туслах арга зам эрэлхийлэх үү?
Кейс №42
Иргэн Гэрлээ таван жилийн өмнө Яргайтын зусланд газар худалдан авсан бөгөөд гадаад явах болсон тул хашаандаа манаач буулган цалинжуулан үлдээсэн. Хоёр жилийн дараа эх орондоо ирэхэд уг манаач хашаанд хоёр давхар байшин барьсан байлаа. Гадаад явсан монголчууд төдийлөн буцаж ирдэггүйн адил чамайг ирэхгүй гэж бодсон. Мөн чи одоо ингээд л буцаад явах хүн болохоор өөр нэгэн газаргүй хүн чиний газрыг эзэмшиж байхад юуны муу байх вэ хэмээн манаач тайлбар өгсөн. Газар зохион байгуулагч уг асуудлыг яаж шийдвэрлэвэл зохилтой вэ?
Кейс №43
Бат ажлын ачаалал ихтэй байх үедээ айлын хашааны кадастрын хэмжилт хийв. Ажил тарсны дараа ажлын өрөөндөө очин комьютерт өгөдлөө оруулах хэрэгтэй байв. Маш их ядарсан тул дадлагын оюутанд даалгавар болгон өгчээ. Дадлагын оюутан нилээн хэдэн тоо буруу оруулсны улмаас зургийг буруу зурав. Хэсэг хугацааны дараа айлуудын зураг өөр айлын зурагтай давхцан асуудал үүссэн. Энэ асуудлыг юу гэж тайлбарлах вэ?
Кейс №44
Дүүргийн газрын албанд ажилладаг Цолмон өөрийн найз Туяагийн орон сууцны нэгдүгээр давхарт байрлан ажилладаг цайны газрын жил бүрийн төлбөрөөс нь чөлөөлдөг нь мэргэжлийн ёс зүйд нийцэх үү?
Кейс №45
Иргэн Бат нь ойн сан бүхий газар 1000мІ газар эзэмших хүсэлтэй байгаа тухайгаа газрын албанд хүсэлт гаргажээ. Газар зохион байгуулагч иргэн Батаагийн газар эзэмших хүсэлтэй танилцан байгаль орчны дүгнэлт байхгүй тохиолдолд тухайн газрыг эзэмших боломжгүй гэсэн хариу өгөн өргөдлийг буцаажээ. Бат өөрийн найз Заяа дээр очин байгаль орчны дүгнэлтийг хуурамчаар гаргуулан дахин газрын албанд хүсэлт гаргав. Газар зохион байгуулагч хуурамч баримт бичгийг нягтлан үзэлгүй газар эзэмших зөвшөөрлийг олгосон. Үүнд ямар ямар мэргэжлийн алдаа гарсан бэ?
Кейс №46
Газрын албад 7 хоногийн Мягмар, Пүрэв гаригуудад дотоод ажилтай байдаг бөгөөд энэ үеэр хувийн ажлаа амжуулан явдаг нь ажлын хариуцлага алдаж байна гэж ойлгож болох уу?
Кейс №47
Өндөр настан Молом өөрийн эзэмшил газрын гэрчилгээгээ асрамжийн газар хүмүүждэг ач охин Туяад гэрээслэн үлдээсэн боловч асран хамгаалагч нь охины нялх балчирыг далимдуулан газрыг өөрийн нэр дээр шилжүүлсэн. Ёс зүй болон мэргэжлийн ёс зүйн ямар алдаа гарсан гэж та үзэж байна вэ?
Кейс №48
Иргэн Сугар банкны зээлд хамрагдахыг хүсэн өргөдөл гаргахад үл хөдлөх хөрөнгийн баталгаа шаардсан. Амины хашаа байшингийн бичиг баримтыг аваачин өгөхөд эх хувийг шаардахад газрын гэрчилгээний эх хувийг хаяж үрэгдүүлсэн Сугар авлигалын тусламжтайгаар гэрчилгээг дахин авч, банкнаас зээл авлаа. Энэ тохиолдолд иргэн Сугарт асуудлыг өөрөөр шийдвэрлэх бололцоо байсан уу?
Кейс №49
Иргэн Ариунболд дүүргийн газрын албанаас удаа дараалан сануулсан, нүүхийг шаардаж байсан хэдий ч үерийн аманд байрласан газраас нүүлгүй байсаар үерт автсан байна. Тусламжийн байгуулагууд тус хороонд бүртгэлтэй иргэдэд тусламж тараахад зөвшөөрөлгүй буусан Ариунболдынх хамрагдаж чадсангүй. Та үүнийг юу гэж тайлбарлах вэ?
Кейс №50
Инженер Ганаа иргэн Тулгын газрын зураг үйлдэж байхдаа зургаа Google earth-ийн зурагтай харьцуулан, улмаар давхцуулан зуржээ. Тулга дүүргийн газрын албанд очтол зураг нь зөржээ. Инженер Ганаа мэргэжлийн хариуцлага алдсан уу?
Кейс №51
Ганаа кадастрын зураг үйлдэх эрх аваагүй хүнээр кадастрын зураг хийлгэн найзынхаа компаний тамга даруулан дүүргийн газрын албанд өгсөн бөгөөд үүнээс болж уг компани эрхээ хасуулахад хүрсэн. Энэ тохиолдолд хамгийн зөв алхам юу байсан бэ? Танил тал харан ажлаа бүтээдэг монголчуудын амьдралын хэв маяг үүнд нөлөөлсөн үү?
Comments
Дараахи сөрөг үр дагаварууд гарах боломжтой.Үүнд
-Иргэд иргэний үүргээ биелүүлэхээ болих
-Төрийн албан хаагчидтай харилцах харилцаанд өөрчлөлт орох,
-Цаашлаад иргэд өөрсдөө хууль зөрчиж,хулгайн ан хийж болох боломжтой гэдэг нөхцлийг бүрдүүлж байна.Иймээс ийм нөхцөл байдлыг арилгах үүднээс
хууль эрх зүйн орчинг бүрдүүлж, хариуцлагын тогтолцоог сайжруулах нь зүйтэй гэж бодож байна.
Эдгээр кейсүүдээс харахад одоо монгол оронд хамгийн их хүнд сурталтай, мэргэжлийн ёс зүй зөрчигдөж байгаа байгууллага бол газрын алба юм шиг. Гэхдээ эмнэлэг, сургууль, бүх шатны засаг даргын тамгын газар гэх мэт бүх төрийн байгууллагуудад хүнд суртал, ёс зүйн зөрчлүүд илэрч байдаг тул энэхүү блог эрхлэн гаргагч та бусад байгууллагуудад гарч буй ёс зүйн зөрчлийн талаар кейсүүд боловсруулан хэлэлцүүлбэл ямар вэ?
асуудалд анхаарлаа хандуулж олон нийтэд энэ асуудлыг нээлттэй болгох нь зүйтэй.
11:53 AM
.Nutgiin irgen tsaash zohih baiguullagad ni yaaraltai medegdehgui bol ,Baitsaagch bolon hulgain anchdiin avilgald ni urtuj ham hereg uusgeh magadlal undur.,.,.
Манай улсад иймэрхүү төрлийн асуудал нилээд газар авах болсон, Ялангуяа бизнесийн байгууллагуудад ихээхэн гардаг нь өөрийи эрх ашгийн төлөө иргэдийг ихээхэн хохироодог, Энэ асуудлыг хууль дүрмийн дагуу шийдвэрлэвэл зохистой,
Hulgain anchnaas turiin alban haagch avilgal avch huuli zurchsun ni unen tul Nutgiin irgen Sum Duureg Niislel zohih alban bguullagad turgen shuurhai medegdeh shaardlagatai.,.hervee tsag aldval nutgiin irgen uuruu avilgald urtuh magadlal undur .,,
Ene tohioldold ajildaa hainga handsan gazriin alba bolon.Ug surguuliig bariulj bgaa huvi hun uuruu buruutai gj sanagdlaa.,.,.,.Ene ni Gazriin alba bolon niit ajillagsdad tomoohon hundrel ychruulj mun mash tom surgamj boloh ni medeejiin hereg yum.,..,Huvi hun uuruu mun ajlaa hainga handsan gazriin alba,. hohirch ulden Uilchluulegch Uilchlegch kompani 2 iin hoorond murgulduun garch shuuheer shiidverluuleh shaardlaga garna.,..,,.
Jinhen ursulduun bish tanil talaa ashiglan hamaatan sadan nz nuhdiin gazariin bizness erhleh tom suljee uustsen bgaa ni odoo uyd il tod haragdaj bgaa bilee,.,.,..,,.ene uyd hahuul avch mun nz nuhud tanil tal zereg ni her alban haagch vee gedeg ni haragdaj bna ..,.iimees manai surguuliud mash sain bolovson huchin beldeh shaardlagatai.,.zuvhin hicheel surlaga bish huvi huniih ni zan turh humuujild ni sain tulj ajillaj baival ene asuudal algab oloh ni medeejiin yum..,
Ezemshigch Dorj hamtran amidragchtgaa gerleltee baluulaagui bol ,,Umch ni irgen Dorjiin ezemshil tul Huudee uguh ni huuli ysnii hereg mun..,.Hervee batluulsan bol hamtran ezemshigch bishch bsan umchiig huvaaj avah magadlaltai.,.
с2 Жамсранжав
с2 Жамсранжав
c2 Жамсранжав
c4 хүн мөнгөний төлөө юуч хийхээс буцахгүй батч гэсэн тэднийг явууллаа гэхэд өөртөө ашигтай талаас нь харах болно
мөнгө бүхнийг дийлэгч гэдэг нь харагдаж байна
ýíý òîõèîëäîëä ýõíýðèéí äóðã¿éöàë þóíä áàéñàí áàéæ áîëîõ âý ãýâýë õ¿¿ 18 íàñ õ¿ðýýã¿é òîõèîëäîëä ãàçàðà ýçýìøèæ àâàõ ýðõã¿é áàéäàã
6.1. Ãàçðûã Ìîíãîë Óëñûí 18 íàñàíä õ¿ðñýí èðãýí /öààøèä "èðãýí" ãýõ/, àæ àõóéí íýãæ, áàéãóóëëàãà ýíý õóóëüä çààñíû äàãóó ýçýìøèæ àøèãëàíà.
кейс №4 ямар ч албан тушаалтай мөнгөтэй хүн байлаа ч хүний хувийн эрхт газрыг дураар булаах нь ёс зүйд нийцэхгүй. ингэсэн тохиолдолд хувь хүн болон тухайн байгууллагт хариуцлага ногдуулах нь зөв болно
ene huni erhig zorchij bna.huuli bus uil ajillaga hiij bga tul ene asudlig shiidwerledeg baiguullagad ni handah heregt
mongold heel hahuul awilgal gazar awah bolsn tsag iimees ter hahuul awsan itgeediig huuliin daguu hatuu arga hemjee awah heregtei bh
Ene n zui yosond baij bolohgui zuil uchir n tuhain hunii huwiin ezemshil uchraas gazriin ezemshigteigee tohiroltsoh yumuu eswel huuliin daguu geree baiguulan gazar ezemshigch irgend todorhoi hemjeenii huwi olgoh n zuitei.
Ene n zui yosond niitsehgui uildel yum uchir n terhuu owoljoo n tuhain hunii huwiin omch uchraas gazar ezemshigchees zowshoorol awah buyu hariltsan tohiroltsold hurch gazar ezemshigch irgend todorhoi hemjeenii huwi noogduulah n zuitei yum.
Анги:Газарийн кадастр2 код:4810008 с1
Болор-Эрдэнэ
Тангараг өргөөд байгаль хамгаалагч л болж байгаа л бол ажлыг нэр төртөөгөөр хийж байгаль орчнооо хамгаалах хэрэгтэй.Гэхдээ сүүлийн үед авлигал ихсэж байгаа болохоор хэт их шуналдаа автан ажлыг сайн биелүүлж чадахгүй байгаа.Тиймээс авлигал таслан зогсоох бас эх орноо амь шигээ хайрладаг хүндэлдэг тийм л хүмүүсд алыг хүлээлгэж өгөх хэрэгтэй.Уг нь Дархан цаазат газраас хамаагүй тэгэж өөрийн дураар мод огтлох байтугай цэцэг ч тастаж болохгүй гэдгийг хувь хүн ч гэсэн сайн мэдэж байгаа. Юун төлөө Дархан цаазат гээд тодруулсан билээ дээ.
angi:Gazariin kadastr2 kod:4810008 heseg:c1 Bolor-erdene
Negent tangarag urguj baigali hamgaalagch boljil bga bol ajiliig ner turtuuguur biyluuleh heregtei. Ug ni darhan tsaazat gazraas mod bitgii urgamal ch tastaj bolohgui gedgiig huwi hun bolon irgen bur saitar medej baigaa.Yun tuluu darhan tsaazat gej todruulsan bilee dee. Gehdee suuliin uyd awligal ih garsan bolohoor awligaliig taslan zogsooh tuuntei temtseh heregtei.Gehdee ter hund baigaliig hairlah ymar ch setgel alga mungu awch eh ornoo zarj bga bol yah gej tangarag urgudug bn aa. Tiimees baigaliig ami shigee hairladag tiim humuusiig ajluulah heregtei baih.
enehuu asuudald Bat ni ajiliin achaallaas bolj yadarsanch tuhain ajiliig uuruu nygtlan zaawal uzeh eostoi baisan.
irgen Ariunboldiin hariutslagagui baidlaas bolj gamshigt ortsoon bogood alban uurgee guitsetgej oort ayultai tul sanullsan sanuulgiig huleej awaagui irgenii buruu yum.
Angi:Gazariin kadastr2 Kod:4810008 heseg:c1 Bolor-erdene.
Manai mongolchuud bitii teg geed bhad zaawal teg gej baigaa ym shig l uuriinhuuruu hiideg shdee.Hariutslag mu bas gazriin alba ni ug ni uuriin biyeer ochij gazariig huleelgej uguh heregtei shdee tegej hamaagui gazriig uguj bolohgui.
Анги:Газрын кадастр2 с1 Болор-эрдэнэ.
Уг нь бол тэр Батын өвөлжөө болохоор тэр хүны эзэмшил болохоор тэр хүмүүс хүний хувийн өмчид халдах есгүй байх.Тиймээс тэр хүн авах естой тэгээд тэр хүн харин хэндээ тэр алтнаас өгөхөө өөрийн асуудал байх.
Анги:газрын кадастр2 с1 Болор-эрдэнэ.
Одоо нийгэмд хэн их танилтай хэн их мөнгөтэй нь ялдаг болцон юм бишүү. Нэг нь сайн сураад нэг нь муу сурч байхад сайн сурдаг нь мөнгөгүй танил муутай байхад нөгөө нь мөнгөтэй танил сайтай байхад тэр нь ажилд ороол нөгөө нь зах дээр л ажил хийж яваж байх жишээний.
Анги:газрын кадастр с1 4810008 Болор-эрдэнэ.
Тэр хүний өмч учраас тэр хүн хэндээ өгөх нь өөрийнхэн асуудал. Гэхдээ бас минийх гээл өөрөө шийдэх нь буруу л байх хамтраг ч эмэгтэйгээ зөшилцөх хэрэгтэй байх.
Анги:газрын кадастр2 с1 4810008 Болор-эрдэнэ.
Албан хаагчид албан тушаалаа ашиглаж өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж бас үл ойлголцох асуудлууд гарч байна.
Анги:газрын кадастр2 с1 4810008 Болор-эрдэнэ.
Авилгал сүүлийн үед их хүчтэй дэлгэрч байна. Тиймээс түүнтэй тэмцэх тасган зогсоох хэрэгтэй бас авилгал авч байгаа хүнтэй хатуу ярих хэрэгтэй. Бас нэг хууль гарах хэрэгтэй гэж бодож байна. Манай урд хөрш БНХАУ хулгай хийсэн хүний хурууг нь тастан гээд хууль гаргацан байдаг шиг л тийм хатуу яриж чадвал түүтэй тэмцэх нэг арга байж чадах юм.
Анги:газрын кадастр2 с1 4810008 Болор-эрдэнэ.
Уг нь бол хүний эрхэнд халдах ёсгүй. Тэгсэн байж яагаад хүний эрхийг зөрчөж байгаа юм болдоо. Энэ кейснүүд дээр дандаал хүний эрхэнд халдсан байна.
Анги:газрын кадастр с1 4810008 Болор-эрдэнэ.
Буруу ямар нэгэн арга хэмжээ авах ёстой.Кадастр хийсэн хүнд үүрэг хүлээлгэж ахиж тийм алдаа гаргахгүй байлгах хэрэгтэй.
Анги:газрын кадастр2 с1 4810008 Болор-эрдэнэ.
Энэ миний өмч гээд хүний эрхэнд халдах ёсгүй. Бас тус аймаг асуудлыг шийдвэрлэж өгөх хэрэгтэй.Тэр хүнээс болж хүн болон мал хохирох ёсгүй.Бас л хүнээс мөнгө авах гээд л асуудлыг шийдвэрлэж өгөхгүй байгаа юм шиг харагдаж байна.Тийм хүнд сурталтай байж болохгүй.Түүнээс болж хөршийн гэрт малд хохирол учруул хэн хариуцах юм.
кейс1
Монгол улсын хэмжээнд авилгалгүй ажил бүтээнэ гэдэг нь боломжгүй зүйл болжээ.Дархан цаазат газар нь ховордсон ан амьтан, араатан жигүүртэн, ургамал зэргийг хамгаалахын тулд тусгайлан зааглаж хамгаалалтанд авдаг.Тиймээс мөнгөний төлөө албан тушаалаа гуйвуулан ашигласан тул тухайн төрийн албан хаагчид хуулийн дагуу зохих арга хэмжээг авах нь зүйтэй. Мөн тухайн иргэн үүнийг холбогдох газарт нь мэдэгдснээр иргэний үүргээ биелүүлж байна гэсэн үг юм.
кейс-2
Тухайн газрын албаны ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж тухайн иргэн эд хөрөнгөөрөө хохирч байгаа бөгөөд мөн нөгөө талаас тухайн иргэн үерийн аман дээр газар авах нь үер усны гамшигт өртөх аюултай гэдгийг мэдэх атал тэнд газар авсан. Ийхүү газрын албаны ажилтан албан ажилдаа хариуцлагагүй ханддагаас болж олон иргэд хохирч үлдэж байгаагийн тод жишээ юм.
кейс-3
Иргэн Бат нь тухайн хууль бусаар алт олборлогчдод шаардлага тавих нь хууль ёсны зүйл бөгөөд газрын хэвлийн баялагийг зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглах нь алт олборлогчдын буруу. Тэр тусмаа тухайн иргэний тавьсан шаардлагыг үл тоомсорлон өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль зөрчиж буй иргэдэд хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй.
нутгийн иргэний газар нутгаа хайрласан сэтгэл ийм тохиолдлоос болж хайрлах сэтгэл нь байхгүй болж байнаа
Авилгал авсан цагдаагийн хувьд үүргээ умартсан өөрийн хийх ажлыг мартсан хэрэг юм. хэрвээ тийм зүйл болоогүй бол иргэнд хандах хандлага эерэг байх байсан.
кейс2 Тухайн газрыг анхнаасаа өмчилж авах ёсгүй байсныг ойлгоогүй иргэдийн буруу байж болох юм. үүсэх сөрөг талыг тооцож үзэх хэрэгтэй байсан. мөн газрын албаны хариуцаж авсан ажилтны буруугаас иргэд хохирч үлдсэн нь харамсалтай хэрэг. ийм тохиолдолд аль альных нь буруу байна.
кейс 3 Хууль бусаар алт олборлогчдын буруу. учир нь тэд иргэний эрхэд халдаад зогсохгүй байгалийн баялагийг яаж ч эвдэн сүйтгэнэ гэсэн бодолтой байгаа юм. ийм асуудлыг хуулийн дагуу шийдэх нь хамгийн зөв арга юм.
кейс 4 тендэрт хууль бусаар ялсан байгуллагын эрхийг хураан авч өрсөлдсөн байгууллагад шилжүүлэн эсвэл үйл ажиллагааг нь зогсоож холбогдох газраар шийдүүлэх хэрэгтэй.
хэдий хамтран амьдарч байгаа ч төрсөн хүүдээ газрын эрхийг шилжүүлэх эрх байгаа ийм зөрчилтэй асуудлыг газрын алба холбогдох газраар шийдүүлбэл зохистой.
эрх мэдлээ давуудан ашиглан учир газрын эзэнд эрхийг олгохын тулд энэ асуудлыг хуулиар шиидүүлэх хэрэгтэй.
Abilgal huchtei baigaagiin bas neg ilrel yum asuudliig shiidwerlehiin tuld awilgatai temtseh gazar mash sain ajillah heregtei
Ene tohioldold ug ailiin uwuljuug suitgesenii nuhun tulburiig tuhain baiguullagaas nuhun olgoh heregtei, tuhain kompani hariutslaga huleeh yostoi6
ene ni buruu ymar neg arga hemjee awch baij shiidej chadna. ug ajliig hiisen ajiltand dahij iim aldaa gargahgui bailgahiin tuld hariutslaga huleelgeh yostoi.
hunii erhend notstoigoor haldaj buin neg ilrel, ali ali tal ni hariltsan asuudliig tuhain aimag, holbogdoh gazraar shiiduuleh heregtei.
Одоо нийгэмд хэн их танилтай хэн их мөнгөтэй нь ялдаг болцон юм бишүү. Нэг нь сайн сураад нэг нь муу сурч байхад сайн сурдаг нь мөнгөгүй танил муутай байхад нөгөө нь мөнгөтэй танил сайтай байхад тэр нь ажилд ороол нөгөө нь зах дээр л ажил хийж яваж байх л жишээтэй,
Албан хаагчид албан тушаалаа ашиглаж өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж бас үл ойлголцох асуудлууд гарч байна.
Мөнгөтэй бол юууч хийхээс буцахгүйл дэ,
manai ulsad abilgal uneheer gazar abcan jijigxen zuil deer xaragdaj bnaa
Иргэн Бат нь тухайн хууль бусаар алт олборлогчдод шаардлага тавих нь хууль ёсны зүйл бөгөөд газрын хэвлийн баялагийг зөвшөөрөлгүй хууль бусаар ашиглах нь алт олборлогчдын буруу. Тэр тусмаа тухайн иргэний тавьсан шаардлагыг үл тоомсорлон өөрсдийнхөө эрх ашгийн төлөө хууль зөрчиж буй иргэдэд хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах нь зүйтэй.
хэдий хамтран амьдарч байгаа ч төрсөн хүүдээ газрын эрхийг шилжүүлэх эрх байгаа ийм зөрчилтэй асуудлыг газрын алба холбогдох газраар шийдүүлбэл зохистой.
Албан хаагчид албан тушаалаа ашиглаж өөрийн эрх мэдлийн хүрээнд асуудлыг шийдвэрлэж бас үл ойлголцох асуудлууд гарч байна.
Буруу ямар нэгэн арга хэмжээ авах ёстой.Кадастр хийсэн хүнд үүрэг хүлээлгэж ахиж тийм алдаа гаргахгүй байлгах хэрэгтэй.
тухайн хүн өөрийн эрх үүргийн дагуу авилгал авсан этгээдийг дээш нь мэдэгдэж тухайн хүнийг ажлаас нь татан буулгана.
Мэдээллэгч өөрийн үүргийн дагуу авилгал авсан этгээдийг дээш нь мэдэгдэж тухайн хүнийг ажлаас нь татан буулгах арга хэмжээг авах нь зүйтэй. Монгол хүн монгол газар шороогоо, ан амьтадаа хайрлахгүй бол эх орон минь үгүй болох бизээ. Тиймээс газар шороогоо хайрлаж, өнөөдрийн хэдэн бор төгрөгөөр эх орноо худалдахгүй байхтай залуучууд бид одооноос өөрсдийгөө төлөвшүүлж бусдадаа үл жишээ болцгооё.
Тухайн дүүргийн газарын алба цаашилбал газрын мэргэжилтэн газар олгогчийн буруу бөгөөд газар эзэмшигч этгээд хуулийн дагуу шүүхэд хандах нэхэмжлэл гаргах хэрэгтэй. Тухайн өмчлөгч газрын мэргэжилтэний буруутай үйл ажиллагаанаас болоод эд хөрөнгө, үнэт цагаа алдан сэтгэл санааны хямралтай нүүр тулж байна. Нэгхэн хүний буруу үйлдэлээс болоод их хэмжээний хохирол гарч болохыг сануулсан сайхан сэдэв байна.
Хүний эрх бусадын эрхээр хязгаарлагдана гэдэг шүү дээ. Өөрсдийн эрх ашигийн үүднээс бусадын эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр нэвтрэн сүйтгэж байгаа энэ явдал нь байж болшгүй зүйл гэдэг нь тодорхой харагдаж байна. Тиймээс иргэн хүйлийн дагуу шийдвэрлүүлсэн нь дээр. Хэрвээ шүүхийн шийдвэр алт ухагчидийн талд гарсан бол иргэн өөрийн өвөлжөөний байрыг нүүлгэн шилжүүлж хохирлыг барагдуулах талаар арга хэмжээ авсан нь зүйтэй гэж бодож байна.
Шудрага бус өрсөлдөөнийг хөхүүлэн дэмжсэн Байгаль орчин Аялал Жуулчлалын яамны хэсэг нөхөдийн буруугаас болж эклогийн тэнцвэрт байдалыг алдагдуулж байгаа явдал нь нэг талаас манай орныг авилга хэмээх тахал нөмөрөн авсаныг ил тодоор харуулж байна. Нөгөө талаас тухайн амралтын газрыг барихаар авсан компани ашигийн төлөө л бол газар шороо, байгаль орчин, ан амьтад цаашлаад иргэдийн эрх ашигийг үл хамаарч байгааг харуулж байна. Мөнгө цагаан нүд улаан гэдэг шүү дээ.
Доржийн хамран амьдарагч нь тухайн газрыг хамран эзэмшдэггүй бол Дорж мэдээж өөрийн газрыг захиран зарцуулах, хулдалдах, түрээслэх, өв залгамжлуулах эрхийнхээ дагуу хүүдээ өвлүүлэн өгч болно. Харин хамтран эзэмшдэг бол харилцан тохиролцох эс бөгөөс шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Энэ асуудал нь газрын давхцсан сонирхолын зөрчил үүссэнтэй холбоотой юм байна. Тэгэхлээр Бат хуулийн дагуу газраа улаан шугам татуулан авсан учраас ГЗБ-ийн мэргэжилтэн Батын талд шийдврээ гаргах нь зүйтэй. Удирдах тушаалтан энэ шийдвэрийг эсэргүүцэн халах тушаал гаргавал хөдөлмөрийн хуулийн дагуу шалтгаангүйгээр ажлаас халсан хэмээх шүүхэд хандаж болно.
Энэхүү сэдэв нь мөн л Монгол орон авилгалд идэгдсэнийг харуулж байна. Манай орны дээд доод албан тушаалтан, иргэд бүгд хүний гар хараад сурчихсан ямар ч мэргэжилийн хүн байсан хөдөлвөл хөлс, зогсвол зоос гэдэг сэтгэлгээтэй болсон нь үнэхээр харамсалтай зүйл ажээ. Тухайн ГЗБ-ын мэргэжилтэн өөрийн ашигийн төлөө эх орноо худалдахад бэлэн байгааг мөн харуулж байна. :P